Зэсийн баяжмал, төмрийн хүдэр, нүүрсний экспорт өсчээ | News.MN

Зэсийн баяжмал, төмрийн хүдэр, нүүрсний экспорт өсчээ

Зэсийн баяжмал, төмрийн хүдэр, нүүрсний экспорт өсчээ

Зэсийн баяжмал, төмрийн хүдэр, нүүрсний экспорт өсчээ

Оны эхний 10 сарын байдлаар экспорт өмнөх оны мөн үеэс 25.7 хувиар өсч, 7.5 тэрбум ам.доллар болжээ. Нийт экспортын 83.9 хувийг эрдэс бүтээгдэхүүний экспорт бүрдүүлсэн байна. Экспортын нийт дүн 6.3 тэрбум ам.долларт хүрчээ. Экспорт импортын дүнг давж, гадаад худалдааны тэнцэл 1.8 тэрбум ам.долларын ашигтай гарав. Тайлант хугацаанд 7.5 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан байна.

АРВАННЭГДҮГЭЭР САР ГАРСНААС ХОЙШ ӨДӨРТ ХИЛЭЭР НЭВТЭРЧ БУЙ
НҮҮРС ТЭЭВРИЙН АВТОМАШИНЫ ТОО ДАХИН БУУРАВ

Зэсийн баяжмал, төмрийн хүдэр, нүүрсний экспорт өсөв. Тайлант хугацаанд 1.2 сая тонн зэсийн баяжмалыг 2.6 тэрбум ам.доллараар экспортолсон байна. Экспортын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс бага зэрэг буюу 1.6 хувиар өсчээ. Мөн зэсийн үнэ өндөр байгаатай холбоотойгоор экспортын орлого 50 орчим хувиар өссөн байна. Сүүлийн 50 өдрийн дунджаар зэсийн үнэ тонн нь 9489 ам.доллар байсан бол аравдугаар сард дахин 10 мянган ам.доллар давав.

Төмрийн хүдрийн экспортын биет хэмжээ 6.5 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 5.5 хувиар буурчээ. Гэвч экспортын орлого 906 сая ам.доллар болсон нь жилийн дүнгээр 71.8 хувиар өссөн үзүүлэлт юм.

Чулуун нүүрсний экспортын биет хэмжээ хамгийн их хувиар буюу оны эхний 10 сард 43.6 хувиар буурч, 13.5 сая тонн болсон байна. Аравдугаар сард 1.47 сая тонныг экспортолжээ. Экспорт сарын дүнгээрээ 45.8 хувиар өссөн ч арваннэгдүгээр сар гарснаас хойш өдөрт хилээр нэвтэрч буй нүүрс тээврийн автомашины тоо дахин буураад буй юм.

Нүүрсний экспортын орлого 1.9 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 200 орчим сая ам.доллараар өсчээ.

Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, манай улс энэ оны эхний 10 сард нийт 5.6 тэрбум ам.долларын бараа, түүхий эд импортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 1.2 тэрбум ам.доллараар буюу 27.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Оны эхний 10 сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 13.2 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 26.3 хувиар өсчээ.

Импортоор орж ирсэн барааны хамгийн их хувийг буюу 18.9 хувийг авто, агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги эзэлж байна.

Нийлүүлсэн барааны эзлэх хувиас харвал хамгийн их буюу 96 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байна. Харин хамгийн бага буюу 0.04 хувийг боловсруулалтын бараа эзэлж байгаа аж.

Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд:

-Машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 1.1 тэрбум ам.доллар буюу 18.6 хувь,

-Эрдэс бүтээгдэхүүн 991.8 сая ам.доллар  буюу 17.6 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 827 сая ам.доллар буюу 83.4 хувь),

-Мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 784.9 сая ам.доллар буюу 13.9 хувь,

-Авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 1.1 тэрбум ам.доллар буюу 18.9 хувь,

-Үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 512.8 сая ам.доллар буюу 9.1 хувь,

-Химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 472.8 сая ам.доллар буюу 8.4 хувийг тус тус  эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 78 хувь ногдож байна.

Мөн тусламжийн бараа хандивлагч байгууллага, орноор ангилбал АНУ-д 27.9 хувь БНХАУ-д 32.8 хувь тус тус ногдож буй аж.

ӨТГӨРҮҮЛСЭН БОЛОН ХУУРАЙ СҮҮ, ӨНДӨГ, УЛААНБУУДАЙ, ЖИМС, САМАР, ТАХИА,
ГАХАЙНЫ МАХ, ӨӨХ, ЭЛСЭН ЧИХРИЙН ИМПОРТ ӨСЧЭЭ

Олон улсын санхүү, эдийн засгийн байгууллага, хандивлагч орны зээлээр 86.7 сая ам.долларын барааг дараах улсуудад нийлүүлжээ. Барааны гарал үүслийг улсаар нь авч үзвэл, ХБНГУ-д 21.5 хувь, Беларусьд 17 хувь, БНХАУ-д 18 хувь, Францад 10.6 хувь, Энэтхэгт 4 хувь, ОХУ-д 6.5 хувь тус тус ногдож байна. Нийт зээлийн барааг Засгийн газрын шугамаар оруулж ирсэн. Уг зээлийн дийлэнх буюу 33.4 хувийг Францаас олгожээ.

Гаалийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр өтгөрүүлсэн болон хуурай сүү, өндөг, улаан буудай, жимс, самар, тахиа, гахайны мах, өөх, элсэн чихрийн импорт өнгөрсөн оны мөн үеэс өсчээ.

Хүнсний ногоо, цагаан будаа, улаанбуудайн гурил, ургамлын тосны импорт буурсан байна. ТүүнчлэнCovid-19-ийн эсрэг зарим барааны импортын тоо хэмжээнээс харвал 20,908.8 мянган ширхэгийг энэ оны эхний арван сард импортолжээ. Нийт 85.9 сая ам.долларын барааг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-10 109.70.100.31

!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Dr.louis 2021-11-10 82.102.24.51

Та бөөрөө зармаар байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байна уу? Та юу хийхээ мэдэхгүй байна уу? Өнөөдөр бидэнтэй dr.louisclinic@gmail.com хаягаар холбогдоорой, бид танд бөөрөнд сайн үнэ санал болгох болно. манай эмнэлэгт яаралтай бөөр хэрэгтэй байна Whatsapp +60166647826
Имэйл: dr.louisclinic@gmail.com
WhatsApp: +60166647826
Үнэ: $650,000 доллар

Avatar

Заагч 2021-11-10 202.9.46.243

Битгий хуцаа хог вирус хятадын хаягдалаа.

Avatar

Зочин 2021-11-10 64.119.20.82

Түүхий эдийн үнэ тэнгэр хадаж буй зурвасхан энэ үеийг бид ашиглаж чадахгүй, боломжоо салхинд хийсгэж сууна. Нүүрсээ ч зарж чадахгүй, чацга царайлаад сууж байгаагаа бодохоор л гол харлах юм. ЖОНХУУ БАТТУЛГА хэзээ улс орныхоо эрх ашгийн эсрэг, гадны улсын гар хөл болж, хорлон сүйтгэх ажиллагаа хийснийхээ төлөө шүүхийн өмнө очих вэ, ЭРХ БАРИГЧИД АА ??????

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж