"Өргөө" амаржих газрын эмч нарыг хуулийн байгууллага шалгаж байгаа аж. Эрүүл мэндийн сайдын тушаалыг зөрчиж, тусламж үйлчилгээний зааврыг үл харгалзан эмчилгээ хийсэн, албан тушаалдаа хайнга хандсан нь Эрүүл мэндийн яамнаас хийсэн шалгалтаар илэрсэн болохыг эх сурвалж мэдээллээ. Сүүлийн үед төрийн анхан болон дунд шатанд хариуцлага тооцох ажил эрчимжих болсон. Өнгөрсөн хугацаанд Замын-Үүдийн хил гаалийн албан тушаалтнууд, Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал, газрын албаныхан зэрэг нэр бүхий хүмүүсийг авлигын хэргээр шалгаж, эхнээс нь хариуцлага хүлээлгэсэн билээ.
Сүүлд л гэхэд Засгийн газрын хуралдаанаар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүг ажлаас нь чөлөөлсөн. Түүнийг авлигын хэргээр шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Тэгвэл хариуцлага яригдах дараагийн нэг салбар нь Эрүүл мэндийн салбар аж. Эх сурвалжийн мэдээллээр "Өргөө" амаржих газрын эмч нарыг хуулийн байгууллага шалгаж эхэлжээ. Тус амаржих газрын нэр бүхий эмч нар Эрүүл мэндийн сайдын тушаалыг зөрчиж, тусламж үйлчилгээний зааврыг үл харгалзан эмчилгээ хийсэн, албан тушаалдаа хайнга хандсан нь Эрүүл мэндийн яамнаас хийсэн шалгалтаар илэрсэн байна. Асуудалд холбогдсон эмч нараас байцаалт авч байгаа аж. Түүнчлэн чанаргүй оношлуур “шахсан”, эм тарианы худалдан авалттай холбоотой асуудлуудыг ч иргэдийн хүсэлтээр шалгаж эхэлжээ.
Холбоотой мэдээ