Л.Гантөмөр: М.Тулгатыг АН-ын дэд даргаар урьж байна

Хуучирсан мэдээ: 2021.11.10-нд нийтлэгдсэн

Л.Гантөмөр: М.Тулгатыг АН-ын дэд даргаар урьж байна

Л.Гантөмөр: М.Тулгатыг АН-ын дэд даргаар урьж байна

АН-ын гишүүд яг одоо Улсын дээд шүүхийн гадна цуглажээ. Тэд өнгөрөгч Баасан гаригт болсон АН-ын онц их хурлаар шийдвэрлэсэн АН-ын даргыг батламжилсан тогтоолыг Улсын дээд шүүхэд хүлээлгэн өгч байгаа талаараа мэдээлэл хийлээ. АН-аас УДШ-д нийт 38 боть, 4038 хуудас материалыг өгсөн байна.


АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Гантөмөр:

-М.Тулгат даргыг АН-ын дэд даргаар урьж байгаа. АН-ынхаа төлөө ажил хийгээч ээ л гэж байгаа юм. УИХ-ын сонгуулийн хугацаа талдаа орлоо. Үлдсэн хугацаанд МАН-аас илүү хурдтай, ажиллахгүй бол нэг намын тогтолцоо бүрэн тогтох нь ээ. Маргаашнаас бид ажлаа эхэлнэ. Сэтгүүлчид та бүхэн хэдэн хүний нэр хэлээд АН-ын үйл ажилд садаа болохгүй байвал зүгээр байна. Ажилдаа орцгооё гэж уриалъя. Дарга болж буй хүмүүсийн амбицийг шингээх цаг бидэнд алга. Ярилцаад суугаад байж болно. Гэхдээ цаг алга. М.Тулгатыг бидний саналыг хүлээж авна гэдэгт итгэж байгаа.

УИХ-ын гишүү Ц.Туваан:

-Онц их хурлаас гарсан шийдвэрээ бид намын даргыг дүрмийн дагуу батламжилсан. АН-ын бүлэг бүрэлдэхүүнээрээ ирсэн. Өнөөдөр АН-ын даргыг баталгаажуулахаар УДШ-д ирсэн байна.

УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн:

-АН-ын онц их хуралд АН-ын гишүүд бүх төлөөллүүд ирсэн. Онц их хурлын дагуу материалаа өгөхөөр ирж байна. М.Тулгатын хувьд нэг хүний үзэл бодол юм. 1400 гаруй АН-ын гишүүн цуглаад шийдвэрээ гаргасан. Улс оронд тулгамдаад буй олон асуудал байгаа. Хүчтэй сөрөг хүчин болохын тулд эвлэлдэн нэгдээд, тодорхой шийдвэрт намаараа оролцох байр суурьтай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж