11-ээс доош насныханд хийх уургийг ЭМЯ-нд хүлээлгэж өгчээ

Хуучирсан мэдээ: 2021.11.10-нд нийтлэгдсэн

11-ээс доош насныханд хийх уургийг ЭМЯ-нд хүлээлгэж өгчээ

11-ээс доош насныханд хийх уургийг ЭМЯ-нд хүлээлгэж өгчээ

Цэцэрлэг, сургууль хичээллэж буйтай холбоотойгоор зорилтот бүлгийн хүүхдүүдэд томуугийн эсрэг вакцин хийсэн. Мөн Эрүүл мэндийн яамнаас 12-оос доош насны зарим хүүхдэд арваннэгдүгээр сард иммуноглобулин уургийг хийнэ гэсэн. Тэгвэл хэзээнээс уургийг хийж эхлэх талаар холбогдох хүмүүсээс тодрууллаа.

Эрүүл мэндийн яамнаас дельта болон бусад хувилбарын вирусийн тархалт өссөн учир вакцинтай иргэд ч халдвараар өвчилж байна. Гэхдээ дархлаажуулалтад хамрагдсан хүний биеийн байдал хүндрэх тохиолдол бага. Тиймээс бүх нийтээр сайн дурын нэмэлт вакцин хийлгэхийг зөвлөж буй.

Одоогийн байдлаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 12-оос доош насны хүүхдэд хийхэд тохиромжтой Covid-19-ийн эсрэг вакциныг нэрлээгүй. Иммуноглобулин уургийг хэзээнээс хийж эхлэх нь одоогоор тодорхой товлогдоогүй. Ямартай ч зорилтот бүлгийн хүүхдүүдэд хийхээр төлөвлөсөн гэлээ.

ИММУНОГЛОБУЛИН УУРГИЙН ДЭЭЖ 2000 ТУНГ ЭМЯ-НД ХҮЛЭЭЛГЭН ӨГСӨН

Covid-19-ийн эсрэг вакцин хийлгээгүй зорилтот бүлэг буюу 0-11 насны хүүхдүүдийг халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд иммуноглобулин уургийг тарихаар болсон билээ. Энэ уургийг үйлдвэрлэх ажил дууссан эсэх талаар мөн хэзээнээс хүүхдүүдэд хийж эхлэхийг НЭМҮТ-ийн Биотехнологи, инновацийн албаны дарга Б.Ичинхорлоогоос тодруулахад:

-Иммуноглобулиний эхний ээлжийг амжилттай үйлдвэрлэж 2000 тунг бэлэн болгож, ЭМЯ-нд хүлээлгэж өгсөн. Технологийн 45-50 хоногийн хугацаанд үйлдвэрлэж, түүнээс хойш 10 гаруй хоног шинжлүүлэх ажил үргэлжилдэг. Ойролцоогоор хоёр сард нэг удаа үйлдвэрлэлийн дахин татан авалт нийлүүлэхээр төлөвлөсөн. Одоогийн байдлаар бэлэн болсон уургийг ЭМЯ-руу шилжүүлсэн.

Товлолт хугацаа болон өрх эсвэл харьяа дүүргийн эмнэлгээр хийх эсэх нь хараахан тодорхойгүй байна. Ямартай ч гуравдугаар улиралд багтааж зорилтот бүлгийн хүүхдийг дархлаажуулах үүрэг өгсөн.

Түүний дагуу ажлаа төлөвлөж байгаа. Энэ уургийг бүх хүүхдэд хийх боломжгүй. Судалж байгаад зайлшгүй шаардлагатай зорилтот бүлгийн хүүхдүүдэд эхлээд хийнэ. Учир нь дотоодын үйлдвэрлэл маань хүчин чадлын хувьд тийм ч өндөр биш учраас бүх хүүхдийг уургаар хангах хэмжээнд одоохондоо үйлдвэрлэх боломжгүй. Мөн үйлдвэрлэл явуулахад тоног төхөөрөмж гацах, эвдрэх сэлбэг олдохгүй байх тохиолдол гарсан. Гэсэн ч бид товлосон хугацаандаа багтаж үйлдвэрлэж байгаа.

Зорилтот бүлгийн хүүхдүүдэд уураг хийлгээд Covid-19-өөс сэргийлэх дархлаа тогтоно гэсэн үг биш. Хүний биед байдаг иммуноглобулин уургийг буцаагаад өөрт нь тарина. 0-11 насны хүүхэд гэлтгүй насанд хүрсэн хүний Covid-19-ийн эмчилгээнд шууд хэрэглэх боломжтой. Био бэлдмэлийн үйлдвэр ажиллах хүчний нөөц мөн үйлдвэрлэлийн хүчин чадал бага. Монгол Улсын тухайд иммуноглобулиныг халдварт шар, улаан бурхан, менингит зэрэг халдварт өвчний урьдчилан сэргийлэлт, эмчилгээнд хэрэглэж байсан туршлагад тулгуурлаж, дархлаа тогтоогүй хүүхдүүдийн тодорхой хувьд хийнэ гэх тайлбар өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж