Англи улс Vape-г эмийн жор болгосон анхны улс боллоо

Хуучирсан мэдээ: 2021.11.10-нд нийтлэгдсэн

Англи улс Vape-г эмийн жор болгосон анхны улс боллоо

Английн Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг зохицуулах агентлагийн удирдамжийн дагуу тус улсын Эрүүл мэндийн яамнаас цахилгаан тамхи буюу Vape-ыг тамхинаас гарах хүсэлтэй иргэдэд эмийн жор болгон хэрэглүүлэх шийдвэрийг гаргасан байна. Электрон тамхи нь ердийн тамхины хор хөнөөлийн багахан хэсгийг агуулдаг бөгөөд энгийн тамхинаас 95 хувь аюулгүй хэмээн эрдэмтэд дүгнэлт гаргасан байдаг.

“Дэлхийн тамхины хор хөнөөлийг бууруулах тайлан”-ийн ахлах судлаач Харри Шапиро /“DrugWise” буяны сангийн захирал/ Vice World News-д өгсөн ярилцлагадаа “Англи Улс нь шинжлэх ухаанд үндэслэн электрон тамхийг  нийгмийн эрүүл мэндэд ашиг тустай хэмээн үзэж, практик хэрэглээнд нэвтрүүлэн анхны улс болж байна” хэмээн цохон тэмдэглэжээ.

Электрон тамхи нь шингэнийг халааж, уур болгох технологид суурилдаг бөгөөд энгийн тамхины хамгийн хортой элемент болох давирхай, нүүрстөрөгчийн дутуу ислийг агуулдаггүй байна. Гэвч электрон тамхи нь никотин агуулдаг ба энэ нь нэг төрлийн донтуулагч бодис юм.

Англи Улсад сүүлийн 20 жилд энгийн тамхи татдаг хүмүүсийн тоо нийт иргэдийн 27 хувь байснаас 14 хувь болон буурч байгаа ч жил бүр 64,000 орчим хүн тамхины хор хөнөөлөөс үүдэн нас барж байна. Амьжиргааны түвшин доогуур хорооллуудад тамхи татдаг иргэдийн тоо чинээлэг бүс хэсгээс 3 дахин их байна.

Тус улсад 6.1 сая насанд хүрсэн иргэн энгийн тамхийг хэрэглэдэг бөгөөд электрон тамхи хэрэглэдэг 3.6 сая иргэдийн ихэнх нь энгийн тамхинаас электрон тамхины хэрэглээнд шилжсэн байна. Электрон тамхи нь энгийн тамхинаас гарах хамгийн түгээмэл арга болж байна.

2021 оны 7-р сард ДЭМБ-ын тэргүүн электрон тамхийг “Хортой, донтуулдаг бөгөөд хүүхдүүд тамхи татах гарц болж байна” хэмээн мэдэгдэж байсан юм. Үүний хариуд Ноттингемийн их сургуулийн тархвар судлалын профессор Жон Бриттон “ДЭМБ жил бүр олон сая хүний аминд хүрдэг тамхины донтолт, никотин донтолт хоёрын үндсэн ялгааг одоог хүртэл ойлгоогүй байна” хэмээн хэлж байжээ.

Эх сурвалж: theguardian.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж