Жо Байден Хятадын даргатай ирэх долоо хоногт цахим уулзалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2021.11.10-нд нийтлэгдсэн

Жо Байден Хятадын даргатай ирэх долоо хоногт цахим уулзалт хийнэ

Жо Байден Хятадын даргатай ирэх долоо хоногт цахим уулзалт хийнэ

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Хятадын дарга Ши Жиньпин нар ойрын хугацаанд цахимаар уулзалт хийхээр төлөвлөж байгааг Цагаан ордноос мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр дэлхийн хүчирхэг хоёр гүрний удирдагчдын цахим уулзалт ирэх долоо хоногт болохоор яригдаж байгаа аж. Гэхдээ Цагаан ордон болон Вашингтон дахь Хятадын элчин сайдын яамнаас уулзалтын товыг зарлахаас татгалзсан байна.

Хоёр орны удирдагчид биечлэн биш юм аа гэхэд цахим уулзалтыг энэ он дуусахаас өмнө хийх шаардлагатай гэдэг дээр АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Сулливан, Хятадын өндөр түвшний дипломат Ян Жиэчи нар өнгөрсөн сард Цурихт уулзахдаа санал нэгдэн зөвшилцжээ.

Цахим уулзалтаар хоёр орны дунд маргаантай сэдвүүд, цар тахлын гарал үүсэлтэй холбоотой асуудал, Хятад улс цөмийн зэвсгээ нэмэгдүүлж байгаа зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэх аж. Гэхдээ тэдний уулзалт тодорхой үр дүнд хүрнэ гэх хүлээлт АНУ-ын албаныханд бага байгаа гэнэ.

Хятадын дарга Ши Жиньпин 2019 оны сүүлчээр Уханьд цар тахал гарснаас хойш гадаадын орон руу айлчлал хийгээгүй бөгөөд энэ сарын эхээр болсон НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх чуулга уулзалтад ч биечлэн оролцоогүй юм.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж