­БАЙР СУУРЬ: Тэрбум мод хөдөлгөөний хүрээнд уулнаас мод сугалж суулгаагүй | News.MN

­БАЙР СУУРЬ: Тэрбум мод хөдөлгөөний хүрээнд уулнаас мод сугалж суулгаагүй

­БАЙР СУУРЬ: Тэрбум мод хөдөлгөөний хүрээнд уулнаас мод сугалж суулгаагүй

Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн 10 дугаар сарын турш орон даяар мод тарих хөдөлгөөн өрнөсөн билээ. Тэгвэл хөдөлгөөний хүрээнд уулнаас ургаа модыг авчирч суулгасан гэх мэдээлэл гараад байгаа юм. Энэ талаар ойн мэргэжилтнүүд, холбогдох эх сурвалжуудын байр суурийг сонслоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Д.Сэрдарам:

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн Улаанбаатар хотод том мод авчирч суулгахтай огт холбоогүй. Уулын ургаа мод булгалж авчирч Улаанбаатар хотод суулгаж байгаа ажлыг тодорхой хүмүүс өөр ашиг сонирхлоор хийж ирсэн нь маш тодорхой зүйл.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол Улс өөрийн гэсэн модны үрийн фондтой болъё, мод үрслэгээний газруудаар дамжуулж модоо бойжуулъя, дараа нь тарьц бэлтгэж нэг тэрбум мод тарья” гэдгээ маш тодорхой хэлж, үндэсний хөдөлгөөний шинж чанартай амжилттай өрнүүлж ард түмнийхээ болон олон улс орноос талархал сайшаал хүлээж авч байна.

Энэ хөдөлгөөн цаашид хэрхэн хэрэгжих, ямар хэлбэр, дарааллаар явах талаар бодит төлөвлөгөө буюу замын зураглал, арга зүй, хэмжих шалгуурыг олон улсын жишгээр гаргах чухал ажил хүлээж байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж ажиллаж байгаа хүмүүс дунд уулнаас мод авчирна гэсэн ойлголттой хүн байхгүй. Тийм учраас би энэ хөдөлгөөнд нэгдэж, өөрийн хэмжээндээ идэвхтэй ажиллаж байна.

МУИС-ийн Ахисан түвшний сургуулийн захирал, Ой судлалын ухааны доктор Н.Баатарбилэг:

“Уулнаас мод авчирч тарих асуудал бол хотын ногоон байгууламжид зориулж хийж байгаа ажил юм шиг байгаа юм. Энэ бол ямар ч мэдлэггүй, ой судлалын талаар ойлголтгүй, мэргэжлийн бус хүмүүсийн ажлаа хөнгөвчлөх, ажил хийсэн болж харагдах гэсэн агуулгаар хийж буй зүйл. Нөгөө талдаа хялбар аргаар мөнгө олох гэсэн компаниуд, энийг дэмжиж байгаа ногоон байгууламж хариуцсан мэргэжилтнүүдийн хооронд болж буй бусармаг явдал. Ойн мэргэжлийн хүн хэзээ ч ийм алхам хийхгүй.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд зөвхөн мод үржүүлгийн газар, талбайд бэлтгэсэн тарьцаар мод тарина. Үүн дээр мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид нийлээд арга зүйгээ боловсруулах, бэлтгэл ажлаа хангах зэрэг ажлууд хийгдэх ёстой. Үр дүнд нь мод үржүүлгийн газар, талбайд тэрбум тарьц бэлэн байх ёстой. Нэгхэн жилд тэрбум тарьцыг бэлэн болгоно гэж байхгүй. Жилээс жилд тодорхой тоогоор нэмсээр байгаад арван жилийн дараа тэрбум хүрэх юм.

МУИС-ийн Хүрээлэн буй орчин, Ойн инженерчлэлийн тэнхимийн дэд профессор Б.Оюунсанаа:

“Ой мод бол маш өвөрмөц онцлогтой биологийн зүй тогтол. Ойг тарьж ургуулахад олон талын хүчин чармайлт хэрэгтэй. Тэрбумаар тоологдох модыг зөвхөн Монгол оронд тарьж ургуулсан тарьц, суулгацаар тарина. Өнөөдөр уулнаас мод авчирч тарьж байгаа тухай асуудал яригдаж байх шиг байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ийм асуудал байхгүй.

Ер нь уулнаас модыг шилжүүлэн суулгана гэдэг бол их ховор тохиолдолд хийгддэг ажил. Зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд нарийн технологийн дор маш цөөхнөөр, тухайлбал тодорхой стратегийн дэд бүтэц барих газарт орсон модыг шилжүүлэх шаардлагын хүрээнд хийдэг. Модыг нэг газраас хавтгайруулан аваад нөгөө газрыг ногооруулна гэсэн практик дэлхийд байхгүй.”

“Танайд мод тарья” нэвтрүүлгийн санаачлагч Б.Батболд:

“Танайд мод тарья” нэвтрүүлгийг хийгээд 15 жил болж байна. Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” санаачилгыг сонсоод их баярлаж байсан. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн зөв шугамаар явж буй учраас, модыг мод үржүүлгийн газраас авч тарьж байгаа учраас би дэмжиж байгаа. Ер нь мод, ургамлыг тарина гэдэг чинь шинжлэх ухааны үндэстэй хийдэг ажил. Мэргэжлийн мод үржүүлгийн газраас аваад тарьж суулгахыг хэлж байгаа. Тарьц, суулгацын стандарт гэж бий.

Түүнээс биш уулнаас мод авчирч тарина гэдэг бол байж болохгүй гэмт хэрэг. Зайлшгүй тохиолдолд уулнаас мод авах нь бий. Тэр бол хот, суурингийн ногоон байгууламжийн тухай тусдаа асуудал. “Тэрбум мод” хөдөлгөөнөөс салгаж ойлгох хэрэгтэй. Нэг сая гаруй хүн амтай Улаанбаатар хот гэхэд л ногоон байгууламжийн тухай хуульгүй явж байна. Энэ асуудлыг шийдэх хэрэгтэй.”

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-10 192.82.64.251

Уулнаас зөөгөөд Улаанбаатараар дүүрэн суулгаж байгаа нь үнэн биздээ. Гантөмөр менежер гэрчилнэ. Гол бизнес нь. 90 хувь нь амьд байгаа гээд мөөрөөд байсан бичлэг нь байгаа байхшүү. Эргүү малуудад өөр сэдэв ажил бөйдаггүй юмуу. Буруутай болоод л өрвөлзөж эмзэглээд сүйд болж байгаа биз ерөнхийлөгчийг дагаж салбагнасад.

Avatar

Зочин 2021-11-10 103.80.210.183

нисэхийн зам дагуу байгаа хатсан мод бэлэн гэрчүүд байна шүү дээ.

Avatar

Зочин 2021-11-10 103.57.93.10

Фетиша

Avatar

Иргэн 2021-11-10 192.82.75.128

Уулын модыг ямар ч тохиолдолд авчирч суулгаж үхүүлэх нь буруу. Гол усны урсац буурах шалтгаан болно. Үржүүлгийн компаниар дамжуулж тэрбум модоо тарих нь зөв болно. Үрийн аж ахуй байгуулах ,төрөөс үрийн аж ахуй , үржүүлгийн үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй. Мөн нутгийн зөвлөлийг энэ ажилд татан оролцуулж төрсөн нутагтаа мод тарих хөдөлгөөнийг өрнүүлэх нь хэрэгтэй байна.

Avatar

зочин 2021-11-10 192.82.69.128

Уулнаас мод зөөж безнис хийж байгаа Т Гантөмөр Чимэд хоёрын балагаар ийм асуудал үүсээд байгаа юм ядахнаа суулгасан модоо жил бүр сольдог худлаа гэрэл тавьж баахан зардал гаргасан ч ургахгүй үхээд байгаа учир хүмүүс дургүй байгаа юм ийм их массаар нь уулны модыг зөөж суулгах ёсгүй ийм технелоги ч байхгүй Энэ асуудлыг шийдэхгүй бол болохгүй шүү энэ асуудалд мэргэжлийн байгууллага дуугарахгүй байна гээд бичээд байдаг дуунүй л байсан шүү ер нь бол цөөлөлт хийх арга технелоги бий лдээ үүнийг буруу

Avatar

Зочин 2021-11-10 45.128.133.242

terbum mod tusuliig olon niit demjij baigaa

Avatar

Зочин 2021-11-10 185.31.175.247

Тэрбум ммод хөдөлгөөнийг дэмжиж байгаа. Байгаль дэлхийгээ нөхөн сэргээж цөлжилтөөс хамгаалах ажил иргэн хүн бүрийн хариуцлага ухамсар.

Avatar

Eegii 2021-11-10 185.220.100.242

Tusgai zuwshuurluur uulnaas mod tasdahiig zuwshuurdug bizdee tereiig shalgaad todruulah yostoi.

Avatar

aagii 2021-11-10 91.219.237.21

ene oilgomjtoi shd tusgai urselgee shu dee uulnaas tgj mod tairah bol hudlaa shuuu erni ter dur zurag bol oi modond zunduu l uhejsen urgah a bolisn mod zunduu bga terig tseverleh heregtei shude mdeej

Avatar

baagii 2021-11-10 176.10.99.200

tusgai urselgeegeer suulgaj bga gdgiig hun bur oilgoh heregtei shdee

Avatar

oyuka 2021-11-10 185.220.100.242

terbum mod hudulguunig demjij bga shuu mash zuv ajil sanaachilsn shuu bid bugd demjih heregtei

Avatar

Зочин 2021-11-10 139.5.218.89

Тэрбум модны ажлын тайланд энэ жил үрсэлгээ хийдэг хэдэн газар байдаг , тэд хичнээн үрсэлгээ нийлүүлсэн гэдгийг тусгах хэрэгтэй . Мөн ирэх жил хичнээн үрсэлгээг нийлүүлэх боломжтой байгааг тодорхой болгох ингэснээр ойгоос үрсэлгээ бэлдсэн эсхийг тодорхойлох боломжтой болно шүү.Хүдэрийн тухайд мэдээлэл хийсэн газартай хамт газар дээр нь шалга , буруутай бол арга хэмжээ ав, контороос хариу бичээд суух хэрэггүй шүү.

Avatar

зайлцгаа 2021-11-10 203.98.76.4

хаха та нар зураг хөргөө сайхан тавиад миний өмнөөс тайлбар хий гэсэн юм уу цаад эзэн нь

Avatar

Зочин 2021-11-10 66.181.180.181

Пакистан халуун орон… Бараг 1 тэрбум мод тарьсан. 300 сая хүнтэй. Нутаг жижигхэн. Гэтэл манай говь бол усгүй ангараг гариг… Яаж ч өрөмдөөд ус гардаггүй газар зөндөө… Ихэнхи нь ..ггүй. Баахан худгын компани аваачаад худаг гаргана гэвэл худлаа… Хятад Шинжааны Такла Маканы цөл дундуур ТЗ тавьсан. ТЗ-ыг 3 хоног элснээс хамгаалахгүй бол ТЗ элсэнд булагдчихдаг.. Тэнд мод ургадаггүй. Харин цөлийн ургамлууд ургадаг.. Говьд зөвхөн говийн, цөлийн ургамлыг л тарина… За тэгээд ХҮҮК жанжин туша

Avatar

Монголоо гэж 2021-11-10 202.126.89.181

ТӨР ЗАСАГ нь Төлөвлөхгүй, Төсөөлөхгүй ажил ч гэж алга, АРД ИРГЭД нь Мэдэх , Мэдэхгүй ба Чадах, Чадахгүй юм ч алга, ХУВИЙН ХЭВШИЛ НЬ Оролцохгүй ажил, Оролдохгүй салбар ч алга боллоо… Тэгээд эцэст нь ҮР ДҮН нь Аж Амьдралд нь өөдтэй ахицтай болж гавьсан ч юмгүй, Хаана хаанаа БУРУУ, МУУ Бүхэн нь л ДИЙЛЭЭД байхын … Гэхдээ БОДИТ Байдал нь Монголд юм бүхэн ямар ч БОДЛОГОГҮЙ, АЛСЫН ХАРААГҮЙ өрнөнө.. Зөвхөн Өнөө, Маргаашийнхаа өчүүхэн инээдтэй ШАГНАЛ ОДОН МЕДАЛЬ,ТӨРСӨН ӨДӨР, ШИНЭ ЖИЛ, КОНЦЕРТ….гм

Avatar

Зочин 2021-11-10 1.230.76.219

Бусад улсад мод үржүүлэх газартай. Мэргэжлийн хүмүүс мод үржүүлээд зардаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж