Нийслэлийн хэмжээнд "Шар дарцаг" аян эхэллээ | News.MN

Нийслэлийн хэмжээнд "Шар дарцаг" аян эхэллээ

Нийслэлийн хэмжээнд "Шар дарцаг" аян эхэллээ

Нийслэлийн хэмжээнд "Шар дарцаг" аян эхэллээ
Улаанбаатар хотын Захирагчийн захирамжийн дагуу замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хохирогч болох эрсдэлийг бууруулах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг сурталчлах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилготой “Шар дарцаг” аян өчигдрөөс /2021.11.09/ эхэллээ.
Аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, Боловсролын хэлтэс, Хууль эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтсийн албан хаагчид хамтран Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчинд дахь явган хүний гарцын хажууд шар дарцгийг байрлууллаа. Энэхүү аян нэг сарын хугацаанд үргэлжлэх юм.
Аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд:
  • Замын хөдөлгөөний дүрэм журам болон шар дарцаг аяны талаарх мэдээлэл сургалт, өдөрлөгийг Өнөр, Баянхошуу, Толгойт, Төвийн бүсчлэлээр Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, нийгмийн ажилтан, эцэг, эхчүүдийн дунд зохион байгуулах;
  • Хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, Зам тээврийн осол гэмтлийн талаарх агуулга бүхий шторкыг бэлтгэн олон нийт, эцэг эхчүүдэд хүргэх;
  • Шар дарцаг аяны талаарх үйл ажиллагааг олон нийтэд хүргэж, хүүхдийн эрхийг хангах чиглэлээр иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалга хүргэн хамтран ажиллахаар төлөвлөөд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-10 185.220.101.36

***** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-10 202.21.108.198

Гэрэлгүй замын гарц болгонд хурд сааруурлагчтай болгочихвол ядахдаа жолооч болгон хурдаа хасдаг болноо❗❗Хурдаа хасахыг мэддэгүй жолооч нар байдаг шүү!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж