Дарс бол гутарсан, сэтгэлээр унасан, согтуурах гэж уудаг ундаа БИШ, дарс бол хоолны төгс даруулга бас партнер гэдгийг ойлгох ёстой. Цагаан, ягаан, улаан дарснууд бүгд өөр өөрийн гэсэн хоолтой зохицох төгс чадвартай. Та дарс болон хоолны дэлгэрэнгүй зохилдлогоог интернэтээс Wine and Food Pairing гээд хайхад хангалттай их мэдээлэл гарч ирэх болно. Ерөнхийд нь тоймлоод хэлэхэд улаан дарс илүү их улаан махан хоолтой харин цагаан дарс далайн гаралтай хоол, салаттай харин ягаан дарс амттан болон хөнгөн зууштай сайн зохицно. Дарсны хэрэглээ өндөр улс орнуудын иргэдийн амьдралын хэв маягийг хараад байхад дарсыг бараг өглөөний цайнаас бусад бүх үед хоолтой хослуулан хэрэглэдэг. Зарим үед ажил хэргийн уулзалтаар, эсхүл ресторанд зоог барихаар орох үед маш олон сонголттой дарсны цэсэн дунд ямар дарс захиалахаа мэдэхгүй эргэлзэх үе гардаг, энэ үед та өөрийн таашаадаг амтнаас илүүтэйгээр тухайн үед ямар хоол идэх гэж байгаатайгаа уялдуулан дарсаа захиалж болно гэсэн үг. Эсхүл бүр эсрэгээрээ өөрийнхөө дуртай дарсанд нийцүүлж хоолоо захиалж болно гэсэн үг. Ямартай ч таны хоол болон дарс хоорондоо зохицож байх хэрэгтэйг анхаараарай.
Холбоотой мэдээ