ЭМЯ: Өнгөрсөн хоногт 11 хүн нас барсны нэг нь 0-20 насных байв

Хуучирсан мэдээ: 2021.11.10-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Өнгөрсөн хоногт 11 хүн нас барсны нэг нь 0-20 насных байв

ЭМЯ: Өнгөрсөн хоногт 11 хүн нас барсны нэг нь 0-20 насных байв

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 цар тахлын нөхцөл байдлын хоногийн мэдээллийг хүргэж байна.

Сүүлийн 24 цагт 950 тохиолдол илэрсний 644 нь нийслэл Улаанбаатарт, 303 нь хөдөө орон нутагт бүртгэгджээ. Эдгээрээс гурван тохиолдол нь гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол юм байна. Эрүүл мэндийн яамнаас хоногийн мэдээллээ гаргахдаа зөвхөн PCR шинжилгээгээр батлагдсан оношийг мэдээлж байгааг энд дурдах нь зүйтэй.

Харамсалтай нь, сүүлийн хоногт архаг хууч өвчтэй 0-20 насны нэг, 41-80 насны 10 хүн Covid-19-ийн шалтгаант хүндрэлээр нас баржээ.

Нийт 11723 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас 248 хүний бие нэн хүнд байдалтай байна. Түүнчлэн 2106 хүүхэд, 532 жирэмсэн эмэгтэй эмчлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж