Вьетнамд Африкаас гаралтай гахайн мялзан өвчин тархжээ

Хуучирсан мэдээ: 2021.11.10-нд нийтлэгдсэн

Вьетнамд Африкаас гаралтай гахайн мялзан өвчин тархжээ

Вьетнамд Африкаас гаралтай гахайн мялзан өвчин тархжээ

Вьетнамын төв хэсэгт сүүлийн хэдэн долоо хоногийн турш Африкаас гаралтай гахайн мялзан өвчин дэлгэрэв. Халдвар маш эрчимтэй тархаж байгаагийн улмаас эрх баригчид гахайг тонн тонноор заазлах шийдвэрт хүрчээ.

Тухайлбал, Тхань Хоа мужийн төв хэсгийн 10 дүүргийн 42 сууринд гахайн өвчин гарч, 150 тонн бүхий 2200 орчим гахайг устгасан болохыг орон нутгийн мэдээллийн хэрэгслээр Мягмар гаригт мэдээлжээ.

Үүний зэрэгцээ, Куангбинь мужийн найман дүүргийн 41 сууринд халдвар тархаснаар 121 тонн жинтэй 2100 орчим гахайг устгасан талаар мужийн захиргаанаас Даваа гаригт мэдэгдсэн байна.

Вьетнамын Нге Ан, Ха Тин, Куанг Нам, Куангтри зэрэг төв хэсгийн мужуудад гахайн мялзан өвчний хэдэн зуун тохиолдол анх бүртгэгдэж, есдүгээр сараас байдал улам хүндэрчээ.

Вьетнамын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яамны Мал, амьтны эрүүл мэндийн газраас энэ оны сүүлийн саруудад гахайн өвчин цаашид улам тархах эрсдэлтэй байгааг онцлов. Улирал солигдсоноос гадна гахайн нядалгаа, тээвэрлэлт, худалдаа нэмэгдэж, Covid-19-ийн улмаас гахайн өвчинтэй тэмцэх нөөц багассан зэргээс шалтгаалж дэгдэлт газар авчээ.

Аравдугаар сарын эцсийн байдлаар Африкаас гаралтай гахайн өвчин Вьетнам улс даяар 1900 гаруй тохиолдол 57 газарт бүртгэгдэж, 160 мянга орчим гахайг устгасан нь тус улсын нийт гахайн 0.6 хувийг эзэлж байгааг орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв.

    ЭХ СУРВАЛЖ: XINHUA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж