Happy art-г төлбөрийн карттай хослуулсан дэлхийд анхдагч карт

Хуучирсан мэдээ: 2021.11.10-нд нийтлэгдсэн

Happy art-г төлбөрийн карттай хослуулсан дэлхийд анхдагч карт

Happy art-г төлбөрийн карттай хослуулсан дэлхийд анхдагч карт

ХХБ 2001 онд VISA картыг Монгол улсад анхлан нэвтрүүлж, өөрийн банкны виза картыг дотоодын зах зээлд нийлүүлснээр, дэлхийн хаана ч Монгол хүн төлбөр тооцоогоо түргэн шуурхай гүйцэтгэх боломжтой болж байсан түүхтэй. 2021 онд “Visa International” байгууллага ХХБ-тай хамтран Монголд улсад VISA картыг анхлан нэвтрүүлсний 20 жилийн ой тохиож байна.

20 жилийн хугацаанд үргэлж шинэлэг, дэвшилтэд бүтээгдэхүүн үйлчилгээг Монголдоо анхлан нэвтрүүлж, харилцагч нартаа дэлхийн төлбөрийн системтэй хөл нийлүүлэн алхах боломжийг Visa Worldwide байгууллагатай хамтран хүргэсээр байна.

  • 2005 онд дээд зэрэглэлийн Visa Platinum болон Visa Business зээлийн картууд;
  • 2006 онд эмэгтэйчүүдэд зориулсан анхны Visa Lady loyalty карт;
  • 2010 онд EMV чип технологийн хамгаалалт бүхий Visa карт;
  • 2014 онд Visa евро карт;
  • 2015 онд Visa corporate зээлийн карт;
  • 2016 онд Visa төгрөгийн карт.

Энэхүү томоохон тэгш ойг тохиолдуулан, ХХБ дэлхийд алдартай зураач Ромеро Бритто-той хамтран түүний бүтээлийг картын загварт тусгайлан буулгасан, БРИТТО ВИЗА цоо шинэ картыг албан ёсны эрхтэйгээр зах зээлд нэвтрүүлж байна.

БРИТТО карт нь HAPPY ART чиглэлийн бүтээлийг албан ёсны онцгой эрхтэйгээр ДЭЛХИЙД АНХ УДАА төлбөрийн карттай хослуулж буйгаараа онцлогтой. Үүнээс гадна Монголдоо тэргүүлэх байгууллагуудаар үйлчлүүлэх бүрдээ 3-10%-ийн буцаан олголтыг авах боломжтой.

Харин энэхүү картын бүтээгдэхүүнийг иргэд, харилцагч ТА бүхэн ХХБ-ны хүү шимтгэлийн ерөнхий нөхцөлийн дагуу эзэмших боломжтой. Мөн TDB ONLINE-р захиалж, Улаанбаатар хот дотор хүргүүлэн авах зэрэг бүхий л боломжийг өөртөө агуулсан энэхүү картыг иргэд, харилцагчдынхаа гар дээр хүргэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж