-Имиж бүрдүүлэлт. Та тэр охинтойгоо мсж бичих явцдаа ямар стиллээр
хувцаслах дуртайг нь судлах ёстой бөгөөд болзоонд ирэхтэй ямар хувцастай
ирэхийг нь эхлээд таамаглах ёстой. Үүний дараа өөрийхөө хувцасыг
тохируулан өмсөнө. Ямар ч тохиолдолд халтар, өнгө алдсан, гандаж урагдаж
хуучирсан хувцас өмсөж болохгүй. Мөн өөрөө усанд орж, үнэртэн цацсан
байвал зүгээр. Үнэртний хувьд хурц нялуун үнэртэн хэрэггүй, бүр ойрхноос
үнэртэх төдий л байхад болно. Хэрэвээ та болзоонд урьсан охиноо чөлөөт
хувцас өмсөнө гэж таамаглавал та ёслолын хувцас өмсөх хэрэггүй, тэгвэл
тэр эмэгтэйд чинь эвгүй тухгүй байх болно. Эсрэг тохиолдолд та өөрөө
эвгүй байдалд орох болно. Хамгийн тохиромжтой хувцас бол чөлөөт загварын
жентлмен хувцаслалт. Энэ нь ямар ч хувцаслалттай зохицож харагдах
болно.
Охидыг найрах төлөвлөгөө Парт2
Өгөгдөл 2. Та харж явдаг охинтойгоо мсж бичилцээд бие биенээ өнгөц таньсны дараа уулзахаар боллоо.