"Төрийн өмчийн 30 компанийн бүтцийг өөрчлөх санал оруулсан" | News.MN

"Төрийн өмчийн 30 компанийн бүтцийг өөрчлөх санал оруулсан"

"Төрийн өмчийн 30 компанийн бүтцийг өөрчлөх санал оруулсан"

"Төрийн өмчийн 30 компанийн бүтцийг өөрчлөх санал оруулсан"

НЭМЭЛТ:

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:

-Нөөцийн мах бүрдүүлэх зорилгоор 100 тэрбум төгрөгийг гурван хувийн хүүтэй зээлэх нөхцөл бүрдүүлээд байна. Арилжааны банкуудаас өгсөн мэдээллээр 81 тэрбум төгрөгийн зээл судлагдаад мах бэлтгэлийн компаниудад олгосон байна. Одоо судлагдаж байгаа 19 тэрбум төгрөгийн зээл ойрын хугацаанд шийдэнэ. Ирэх оны нөөцөд 5.5 мянган тонн мах бэлтгэгдсэн. Үүнээс гадна Хөдөө аж ахуйг дэмжих санг корпораци болгож, зах зээлийн өрсөлдөөнт зарчмаар ирэх оны суурин газрын махны хэрэглээг тогтвортой байлгах зорилгоор мах бэлтгэх шийдвэр гарсан. Энэ хүрээнд ирэх долоо хоногийн хуралдаанаар ХАА-г дэмжих санг төрийн өмчит компани болгох шийдвэрийг гаргуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ өвлийн идэшт зориулж нийслэлд 31 мах борлуулах цэг байгуулна.

Эхний ээлжид долоон цэгийн байршлыг тогтоосон. Мөн 1000 машины зогсоол, Төв цэнгэлдэх хүрээлэнд махны задгай худалдаа явуулахаар боллоо. Махыг аль болох орон нутгийн иргэдээс нийслэл рүү буюу дундын оролцоогүйгээр явуулах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Хархорин зах, Саруул, Лавай, Фермер зах, Тэнгэр, Амгалангийн захад тогтмол мах худалдана. Гол нэрийн бараа бүтээгдэхүүний импортын тухайд 79 вагон цагаан будаа, 70 вагон элсэн чихрийн захиалгыг ЗТХЯ, ГХЯ-аар дамжуулан өгөөд байгаа. Одоогийн байдлаар 16 вагон гол нэрийн бараа бүтээгдэхүүн орж ирсэн. 37 вагон ачигдаж байна. Энэ сардаа багтаад 106 вагон бараа ачигдаж орж ирнэ. Хүнсний нарийн ногоо импортлох 60 вагон захиалснаас уржигдар долоо нь орж ирсэн. Зургаан вагонд ногоо ачигдаж байна. Цаашдаа бид гол нэрийн хүнс, нарийн ногоог төмөр замаар импортлох ажлаа тогтворжуулна. Хүнсний бүтээгдэхүүн, нарийн ногоо импортоор орж ирснээр үнэ өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад бодитоор буурсан. Гашуунсухайт, Ханги боомт дээр мэргэжлийн хяналтын лабораторийг байгууллаа. Аж ахуй нэгжүүд эдгээр боомтоор хүнс болон сав баглаа боодлоо оруулж ирэх боломжийг бүрдүүлсэн.

НЭМЭЛТ:

Сангийн сайд Б.Жавхлан:
-Сангийн яамны зүгээс төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай хамтран Засгийн газарт төрийн өмчит компаниудын бүтцийг өөрчлөх санал орууллаа. Хавраас хойш төрийн өмчийн үйлдвэрийн газрууд Засгийн газрын оролцоотой аж ахуй нэгжүүдэд бүтцийн өөрчлөлт хийх тухай төлөвлөгөө гаргаж, судалгаа болон үнэлгээний ажлууд дуусах дөхөж байна. Бүтцийн өөрчлөлтийг эхлүүлэх санал оруулсан. Гурван чиглэлээр төрийн өмчит компаниудад бүтцийн өөрчлөлт хийнэ.
Нэгдүгээрт, стратегийн хувьд зуун хувь төрийн өмчит байх шаардлагатай. Хувьцаат компани байх хэлбэрээр бирж рүү олон нийтийн хяналтад оруулж тухайн компанийг засаглалын хувьд үр өгөөжийг сайжруулж болох юм. Мөн цаашдаа төрийн өмчит байх шаардлагагүй гэсэн ангиллаар бүтцийн өөрчлөлт хийхээр болж байна. Өнөөдөр дээрх бүтцийн өөрчлөлтөөр стратегийн хувьд чухал ач холбогдолтой улсад зуун хувь байх шаардлагатай аж ахуй нэгжүүдийг зарлаж, тогтвортой бодлогоор дэмжье гэж ярьж байна.
Удахгүй хоёр, гурав дах хэлбэрээр ангилж бүтцийн өөрчлөлт хийх компаниудыг танилцуулах болно. Өнөөдрийн хувьд 30 гаруй компани байна. Танилцуулгын явцад Засгийн газрын гишүүд яамдууд тухайлан санал гаргаж, эдгээр жагсаалтууд нэмэгдэх байх. “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет”, “Эрдэнэс Оюутолгой”," Улаанбаатар дулааны сүлжээ", "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, "Дархан дулааны сүлжээ", "Диспетчерийн үндэсний төв", "Газрын тос боловсруулах үйлдвэр", "Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудал", ДЦС-3, ДЦС-4, "Дарханы ДЦС", "Эрдэнэтийн ДЦС", "Даланзадгадын ДЦС", "Багануурын ДЦС", Налайх, Хөсвгөл, Ховд тус бүрийн ДЦС, "Дулаан шарын гол"," Улаангомын хоёрдугаар станц", "Амгалан дулааны цахилгаан станц", "Эгийн голын УЦС", "Дипломат албаны үйлчилгээ эрхлэх газар", "Авто тээврийн үндэсний төв", "Барилгын хөгжлийн төв", "ТОСК"," Монголын төмөр зам", "УБТЗ", Хөгжлийн банк, Эрчим хүчний тухай хуулийн 14.4-т заасны дагуу дамжуулах дэд станц эзэмшиж буй төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн зөвхөн тухайн үйл ажиллагааг эрхлэх хуулийн этгээдүүд, мөн үүн дээр орон нутгийн АЦЦ компаниуд болон дулааны болон цахилгааны түгээх компаниудыг төрийн өмчит байлгаж, цааш нь бодлогоор дэмжиж ажиллах тухай чиглэлийн яамд өгсөн. Удахгүй дээрх тогтоол эцэслэн гарна.
Даатгалын зах зээл нь хувийн хэвшлээрээ явах нь зөв. Даатгалын компаниудын нөхөн төлбөр учир дутагдалтай юм уу ямар нэг асуудал байлаа ч төр заавал оролцохг албагүй. Хувийн хэвшлийн даатгал эрхэлж байгаа компаниудынхаа үйл ажиллагааг сайжруулах, нөхөн төлбөрийг нь тодорхой хэмжээгээр хүртээмжтэй болгох тал дээр СЗХ-ноос зохицуулалт хийгээд явж болно. Үүнийгээ эргэж харах хэрэгтэй. Хуулийн зохицуулалт дээрээ хувийн хэвшлээ түлхүү оруулж, дэмжих нь зүйтэй гэдэг саналаа хүргүүлсэн байгаа.
"ХИЙН ХООЛОЙН ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ УРАГШИЛЖ БАЙНА"
НЭМЭЛТ:

Шадар сайд С.Амарсайхан:

-Монгол Улсын Ерөнхий сайд 2019 оны арванхоёрдугаар сард ОХУ-д айлчлах үеэр Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой татах асуудлаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Улмаар 2020 оны наймдугаар сард тусгай зориулалтын компани байгуулж төслийн бэлтгэл ажлыг хангах, ТЭЗҮ хийх явц эхэлсэн. Өнөөдрийн байдлаар хоёр улсын хамтарсан ажлын хэсгийн ажил төлөвлөгөөний дагуу эрчимтэй ярьж байна. Хийн хоолойн төсөл амжилттай урагшилж байна. Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой болж байна. Энэ хүрээнд хоёр улс хамтран хэрэгжүүлэх, томоохон төслийн нэг. Түүхэн бөгөөд эдийн засгийн өгөөжтэй, Ази Европыг холбосон төсөл болж буй онцлогтой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр ОХУ-ын Ерөнхий сайдтай хоёр улсын Засгийн газар хоорондын төлөвлөгөөний дагуу утсаар ярилцаж, мэдээлэл солилцсон. Энэ ажилтай холбоотой зарим ажлыг эрчимжүүлэх үүргийг сайд нарт өгсөн.

Хийн хоолойн төсөлтэй холбоотой тусгай зориулалтын компани байгуулсан. Өнгөрсөн нэгдүгээр сард байгуулж, инженер техникийн алба хаагчид нь Монгол Улсад байршиж техник эдийн засгийн үнэлгээ хийж байна. Өнгөрөгч гуравдугаар сарын 12-ны өдөр "Газформ"компанийн төлөөлөн удирдах зөвлөл Монгол Улсад хүрэлцэн ирж төр засгийн албан хаагчидтай уулзсан. Үүний дараа ТЭЗҮ-г бодитоор хийж, хийн хоолой татах зурвасаа тодорхойлсон. Хятадын Эрээн хот Замын-Үүд хүртэлх 960.5 км хийн хоолой татна гэж ойлгож болно. Сэлэнгийн Сүхбаатар, Хиагтын хилээр орж ирнэ. ТЭЗҮ өнөөдрийн байдлаар 70 хувьтай явж байна. Энэ онд ТЭЗҮ дуусна. Хийн хоолой татах стандартыг батлах ажлыг хийж байна. ТЭЗҮ боловсруулах ажил дууссанаар цаашдаа инженер техникийн нарийвчилсан ажилдаа орно.

Бэлтгэл ажил хоёр жил үргэлжилнэ. Зураг төсөл боловсруулж эхэлсний дараа төсөл албан ёсоор эхлэх боломж бүрдэнэ. Мөн Засгийн газрын хэлэлцээр рүү орно. Энэ хэлэлцээрээр үнэ тариф, ямар үүрэгтэйгээр оролцох, хэн ямар үүрэг хүлээх вэ гэдгийг нарийн үүрэг хариуцлага тодорхой болно. Манай талаас байгалийн хийн хоолойтой холбоотой хуулийн төсөл боловсруулах, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн тухай гурван улсын Засгийн газрын хэлэлцээрт үндэслэж, ямар хугацаанд хэрэгжүүлэх, гүйцэтгэх барилгын ажил явуулах уу гэдэг төлөвлөгөө гаргана.

НЭМЭЛТ:

Автозамын түгжрэлийг бууруулах хувилбар: Автомашины эрэлт нийлүүлэлтийг зохицуулах. Насжилт өндөртэй автомашины импортын татвар, даатгалын төлбөр, лизингийн хүүг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотод шинээр бүртгэгдэх тээврийн хэрэгслийн тоог 10 орчим мянгад хязгаарлах замаар квот тогтоож болно. Түүнчлэн хос хөдөлгүүртэй автомашины татварын хөнгөлөлтийг цуцлах, буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг замын хөдөлгөөнд оролцохыг хориглох, шатахууны үнэд нийслэл хотын нэг хувь татвар тооцох, цахилгаан автомашины хэрэглээх дэмжих зэрэг арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэх санал дэвшүүлж байна. Ингэснээр авто замын түгжрэлийн индекс 15 хувиар буурна.

ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА

Засгийн газрын Лхагва гариг бүрийн ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ болон бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн шинэчлэлийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай, ирэх 2022 оны улсын төсвийн төсөлд тусгасан 420 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулахад чиглэсэн төсөл, арга хэмжээ, Улаанбаатар хотын хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулах талаар зэрэг 24 асуудал хэлэлцэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-11-10 103.140.11.148

Доржханд гэдэг ардын баатарын төлөө зүтгэгч амьдралаас үнэхээр хол бас, улс төрийн үнэрээр ажилладаг товариш харагдана.

Avatar

Зочин 2021-11-10 66.181.182.172

ДААТГАЛ ,ХАРУУЛ ХАМГААЛАТ ШАТХУУН ЗЭРЭГ ТӨРИЙН МЭДЭЛД БАЙХ ЁСТТОЙ
БАЯЛАГААН ГАЗАР НУТГААН УУЛ УС УРГАМАЛ АМЬТАДААН ХАМГААЛДАГ ХАРУУЛЬ ХАМГААЛАТЫН БАЙГУУЛАГЫГ
ХУВЬЧИЛСАНААР ГАДААД ДОТООДЫН МӨНГӨТЭЙ ХУЛГАЙЧ НАРЫН ТЭЖЭЭВЭР НОХОДЫН ҮҮР БОЛГОЖ
ЭХ НУТТАГ БАЙГАЛЫН БАЯЛАГ УУЛ УС ГАЗАР ШОРООН СҮҮТГҮҮЛДЭГ ХУЛГАЙ ЛУЙВАРЫГ НЬ НУУН ДАРДАГ ХУЙВАЛДАГ
ЭХ ОРОН ГАЗАР НУТТАГЫХААН ИСРЭГ АЖИЛДАГ БАЙГУУЛАГ БОЛСОН ЭНЭ БАЙГУУЛАГ ХУЛГАЙЧ НАРЫН ЗААВАРААР АЖИЛДАГ
ӨАЙГАЛ ХАМГААЛАГЧ ЛХАВАГСҮНБЭРЛИЙН АМЬ НАСАНД **

Avatar

зочин 2021-11-10 192.82.92.201

Зиаа зиаа, ингээд буруу талдаа япон машин Дархны төмөрлгийн үйлдвэрт морилох юм бна

Avatar

Зочин 2021-11-10 109.70.100.31

! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-10 192.82.87.72

Тэгвэл наад даатгалаа албан журмынх биш сайн дурынх болгооч

Avatar

Зочин 2021-11-10 66.181.161.2

Хятад машин оруулах лобби

Avatar

Зочин 2021-11-10 66.181.161.2

х***а машин явуулах гээд л аргаа олж ядаад байна лаларнууд

Avatar

Зочин 2021-11-10 192.82.89.86

Газформ гэнээ

Avatar

Зочин 2021-11-10 66.181.186.121

Дипломат албаны үйлчилгээ эрхлэх газар гэнэ үү. мангартаад л

Avatar

Зочин 2021-11-10 103.26.193.171

Tegeed hurdlaachee

Avatar

иргэн 2021-11-10 62.55.205.86

Одоо 100 хувийн цахилгаан автомашинд хөнгөлөлт үзүүлэх, татаас өгөх, төрийн бүх байгууллага цахилгаан автомашин хэрэглэх асуудлыг ярих цаг болжээ

Avatar

Зочин 2021-11-10 202.9.46.226

Үүргээ биелүүлж хариуцлагаа ухамсарладаг нь явьяа. Торгуулиа төлдөггүй, татвараа төлдөггүй, даатгалаа төлдөггүй, оношлогоондоо тэнцдэггүй машинуудыг төлтөл нь журмын хашаанд сойх хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-11-10 202.126.88.156

МАН-ЫХАН ТӨХК-УУДЫНХАА АЖЛЫН БАЙРЫГ НЭЭЛТТЭЙ ЗАРЛАЖ БНА ГСН ЧИНЬ ТВ-ЭЭР ГАНЦХАН "ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ ХК"-Д Л ЗАРЛАДАГ НААСАН…😆😆😆
БУСАД ТЭР ГОК, МОК, ОТ, ТЭЦ-3,4, ЭРДЭНЭ МОНГОЛ-УУДДАА ЯАГААД АЖЛЫН БАЙР ЗАРЛАДАГҮЙНБЭЭ ‼️ 3 САЯУЛАА ЦУСАЛМААР БНА Ш ДЭЭ ХАМАА

Avatar

Зочин 2021-11-10 202.126.89.244

Хэрвээ тэгэх юм бол жолооч он залуу буруу үрүүлтэй жолооч нар улаас нөхөн олговор шаардах болно

Avatar

Зочин 2021-11-10 202.9.46.226

За хуцаа х**

Avatar

zochin 2021-11-10 66.181.166.134

ЗГ prius уудыг худалдаж авах гэж байгаа байхаа , Өнөөдрийн байдлаар 200000 буруу рультэй pruis байгаа

Avatar

Батаа 2021-11-10 66.181.161.48

Зөв зөв зүүн гарын дүрэмтэй улс байж хөдөлгөөнд оролцож байгаа автомашины 90%нь баруун жолоотой хууль дүрэм ээ эндээс л эхэл зоригтой гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхтэй сошиолоор бага зэрэг эсэргүүцэлтэй тулгархаар л эргэж буцдаг аа боль

Avatar

Зочин 2021-11-10 103.212.117.71

Цар тахал чинь хэмжээгээ алдсан. Хүн бодгон шахуу л өвчилж бна. Пи си арын шинжилгээ чинь дөнгөж 10 хувь нь л байгаа. Буруу рультэй автомашины импортыг хориглож болно. Харин хөдөлгөөнд оролцохыг хориглоно гэвэл ард иргэд чинь босох байх. Нийслэлд байгаа автомашины хэдэн хувь буруу рультэй бна вэ гэдэг судалгаа байгаа байлгүй

Avatar

зочин 2021-11-10 192.82.92.201

Одоо энэ асуудал хүн бүрийн амьдралд тулгамдаад байгаа зүйл шүү, хүн болгонд таалагдана гэж байхгүй, зөв талдаа жолооны тээврийн хэрэгсэл жолоодох дүрэмтэй улс, тэр дүрэм ээ барь. зам дээр оочирлож ханалаа,

Avatar

Зочин 2021-11-10 139.5.219.211

Уг нь зөв л дөө.

Avatar

зочин 2021-11-10 192.82.92.201

зөв зөв, наад арга хэмжээнд чинь нэг,хоёр зүйл бас дутуу л явж байна,хотын төврүү буруу талдаа тээврийн хэрэгсэл битгий оруул,жолооны курсын суралцах хугцаа 3 н сар, үнэ доор хаяж 3 н сая болгох хэрэгтэй, Тэгээл аандаа Атуус цэцэглэнэ,кк

Avatar

Зочин 2021-11-10 202.179.18.52

Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл явснаас замын түгжрэл үүсгээд байна гэвэл худлаа.
Хориглох үндэслэл нь зам тээврийн осол гаргах эрсдэлтэй байгаад байх. Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцохыг хориглоно гэж болохгүй.Эхлээд тодорхой хугацаанаас цааш импортлохыг хориглох хэрэгтэй. Тухайлбал 2023 оноос. Японоос тээврийн хэрэгсэл импортлож байгаа бизнест хугацаа өгөх хэрэгтэй. Тэгээд яваандаа /10 жил/ зам дээр буруу жолооны хурдтай тэрэг байхгүй болох байх

Avatar

Жолооч 2021-11-10 192.82.72.200

Буруу талдаа жолоотой автомашин нь зөв талдаа жолоотойгоос яагаад илүү түгжрэл үүсгэдгийг ойлгохгүй юм. УБ хотын түгжрэлд жолооны буруу зөв огт хамаагүй шүү дээ. Нийтийн тээврээ сайн тордох, ядаж л замын цагдаа нь автобусыг түрүүлж явуулах хэрэгтэй бна

Avatar

МАН шийдвэрийг мартахгүй 2021-11-10 202.21.100.210

1924 онд МАН уулзах өдөр ирнэ шүү дээ???????

Avatar

Зочин 2021-11-10 66.181.161.67

хэдэн онд гэнэ ээ?

Avatar

иргзн 2021-11-10 202.179.27.7

Зөв зөв Гаднаас хуучирсан Насжилт өндөртөй Төмрийн хог оруулж ирж Агаар бохирдуулж байгааг нэн Зогсоох хэрэгтэй, Дэмжиж байна,

Avatar

Зочин 2021-11-10 59.153.84.70

замын түгжрэлд тэр үе үеийн газрын наймаачин Хотын даргууд буруутай шүү дээ тэдэндээ хариуцлага тооцоочээ

Avatar

Зочин 2021-11-10 103.10.22.71

Хэрэгжихгүй юманд бүү цагаа бараач бид итгэхгүй ээ

Avatar

Зочин 2021-11-10 150.129.141.117

"буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно" гэвэл нийт машины 60%-70% нь таг зогсоно гэсэн үг!!! Монголчууд бид баруун рультэй машинд дуртайдаа биш, худалдан авах чадвар маань ийм хэмжээнд байгаа учраас л япон машин унаж байгаа шүү дээ!!! Мэдээж, хориглоно гэвэл гэнэт нэг өдөр биш, нэлээн хэдэн жилийн турш аажимдаа хэрэгжүүлэх байлгүй дээ?? Гэвч үүнд гол нь иргэдийнхээ амьжиргааг эрс өөд татахаас нааш шийдвэрлэх боломжгүй асуудал даа!!!

Avatar

зочин 2021-11-10 124.158.124.173

юу гээд тэнэгтээд байгаа балайнууд вэ

Avatar

Би 2021-11-10 202.21.116.5

Буруу рультай ноцолдоод дийлээрэй харъя. Хуцах юмдаа

Avatar

МОНГОЛД ... 2021-11-10 202.126.89.181

ТӨР ЗАСАГ нь Төлөвлөхгүй, Төсөөлөхгүй ажил ч гэж алга, АРД ИРГЭД нь Мэдэх , Мэдэхгүй ба Чадах, Чадахгүй юм ч алга, ХУВИЙН ХЭВШИЛ НЬ Оролцохгүй ажил, Оролдохгүй салбар ч алга боллоо… Тэгээд эцэст нь ҮР ДҮН нь Аж Амьдралд нь өөдтэй ахицтай болж гавьсан ч юмгүй, Хаана хаанаа БУРУУ, МУУ Бүхэн нь л ДИЙЛЭЭД байхын … Гэхдээ БОДИТ Байдал нь Монголд юм бүхэн ямар ч БОДЛОГОГҮЙ, АЛСЫН ХАРААГҮЙ өрнөнө.. ЗОРИЛГО НЬ Ердөө өнөөдөр, маргаашийн өчүүхэн инээдтэй ШАГНАЛ ОДОН МЕДАЛЬ,ТӨРСӨН ӨДӨР, ШИНЭ ЖИЛ, КОНЦ

Avatar

zochin 2021-11-10 202.179.15.71

G-20 uulzaltaar nuursnii dulaani tsahilgaan stantsuudig sanhuujuulehgui geed tohirchihloo, barih geseer btal,oorsdoo l sanhuugee yaaj bosgoh uym bga uym

Avatar

Зочин 2021-11-10 203.91.115.49

Энэ ЗГ хөгшидөө бүр хөсөр хаяжээ Сонгуульд ашиглаад одоо үх гээд орхижээ Бүрэн тэтгэвэр нэртэй амь зууж хүрэхгүй 350 мянган төгрөгөө ядаж 550 мянга болгож өгөхгүй бол ахмад бид өдөр хоногоор үрэгдэж дууслаа

Avatar

Зочин 2021-11-10 103.57.93.10

Оюуэрдэнэ гэж эргүү фсдагаас болж 5 толгойн цахилгаан станц ЦААСАН ҮЛДЭХ-эд ойрхон боллоо.Хятадууд хөрөнгө оруулалтаа зогсоосон. Бусад орнууд Парисын болон Глазгогийн тунхаглалд нэгдсэн. Одоо өөрсдөө 100 % санхүүжилт хийх л үлдлээ.

Avatar

Зочин 2021-11-10 202.131.238.114

Yamar ch chadamjgui Zasgiin gazar. Tuuhend hamgiin muu zasag

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж