Түлшний 25 кг-ын шуудай хил дээр гацаж, 100 кг-аар савлаж байна

Хуучирсан мэдээ: 2021.11.10-нд нийтлэгдсэн

Түлшний 25 кг-ын шуудай хил дээр гацаж, 100 кг-аар савлаж байна

Түлшний 25 кг-ын шуудай хил дээр гацаж, 100 кг-аар савлаж байна

Сайжруулсан шахмал түлшний нөөцгүй болж хомсдсон шалтгаанаар нийслэлийнхэн өнгөрсөн сард дугаарлаж байсан. Энэ сард хил гаалиас хамааралтайгаар сайжруулсан шахмал түлш авах иргэдэд дахин хүндрэл учирчээ.

Учир нь шахмал түлшний 25 килограммын шуудай Хятадын хил дээр гацсанаас болж 100 кг-аар савлахаас өөр сонголтгүй болсон байна. Ингэснээр иргэд болон худалдаачдад зөөж тээвэрлэхээс эхлээд хүндрэл учруулж байгаа юм.

“Тавантолгой түлш” ХХК-иас тодруулахад хил гаалийн асуудлаас болж савлагаанд түр өөрчлөлт оруулсан. Өнгөрсөн хоёр жилд нийт үйлдвэрлэсэн түлшний хэмжээ 40 гаруй хувиар нэмэгдэж байна. Covid-19-ийн үед ард иргэдийн эдийн засгийн байдлыг харгалзаж хөнгөлөлттэй үнээр борлуулж эхэлсэн. Ингэснээр хэрэглээ энгийн үетэй харьцуулахад 40 хүртэл хувь нэмэгдсэн. Үйлдвэрлэлийн хүчин чадлаас хамаарч 2-3 шуудайг нэг өрхөд олгохоор тооцоолж байлаа. Гэхдээ иргэдийн гаргасан санал, хүсэлтийн дагуу цэгүүдийг нэмж долоо хоногт зургаан шуудайг нэг өрхөд олгохоор болсон. 700 гаруй мянган тонн түлш нэмж гаргасан ч хэрэглээ маш их өссөн гэлээ.

ШАХМАЛ ТҮЛШНИЙ ШУУДАЙ ҮЙЛДВЭРЛЭЖ ЧАДАХГҮЙ УЧИР ХЯТАДААС АВДАГ

Нэг өрх долоо хоногт зургаан шуудай сайжруулсан түлш авах хязгаартай. Харин 100 кг-аар савласнаас болж иргэд авах ёстой боломжит хэмжээгээр авч чадахгүй байгаа аж.

Гурав хоногийн өмнөөс шахмал түлш савлах шуудай тасалдаж ийнхүү иргэд болоод борлуулагчдад хүндрэл учирсан байна.

Машингүй иргэд зөөж тээвэрлэхэд хүндрэлтэй байгаагаас гадна борлуулалтын цэгүүдэд түлш хангалтгүй байгааг иргэд хэлсэн юм. Харин албаны хүмүүсээс хомсдол хэзээ арилж, үндсэн савлагаанд шилжихийг асуухад тодорхой хугацааг хэлж мэдэхгүй гэв. Өргөж даахааргүй савлагаатай түлш худалдаанд гаргаж байгаад иргэд бухимдаж байна.

Монголд сайжруулсан шахмал түлшний 25 килограммын шуудайг үйлдвэрлэдэггүй. Тийм хүчин чадал, техник технологи хараахан нэвтрээгүй, тиймээс шуудай нийлүүлэх тендерийг “Тавантолгой түлш” компаниас нээлттэй зарлаж, БНХАУ-д захиалгаар хийлгүүлдэг талаар өмнө News.mn сайт сурвалжилж байсан билээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж