Би зохиолч болбол ямарав

Хуучирсан мэдээ: 2010.08.17-нд нийтлэгдсэн

Би зохиолч болбол ямарав

Эрт
цагт энэ урд хөрш оронд гэнэ. Эрэгчин эмэгчин хоёр хүмүн ойн цоорхойг
эзэгнэн амьдран сууж ахуй. Нөхөр нь өдөр бүр анд явж хоол унд залгуулдаг
авай. Нэг өдөр ойд хүчирхэг барын хөлийн мөр харав гээд 3 өдөр анд эс
явав гэнэ. Хоол ундгүй 3 өдөр болоход нөхөр нь аргагүй эрхэнд анд явсан ч
эргэж ирсэнгүй. Эмэгчин хүмүн нүдээ ширгэтэл харуулдаад нөхөр нь эргэж
ирээгүйд харамсан гашуудаж уйлсаар хоол ундгүй дээрээс нь сэтгэл санааны
гүн хямралын улмаас ухаан алдсан бөлгөө. Гэтэл нэг ухаан ороход нөхөр
нь ирсэн мэт мэдрэмж мэдрэгдэхүйд арай хийн нүдээ нээхүйд үс сахалдаа
баригдсан хир буртаг нь хэн болохыг нь танигдахын аргагүй болгосон
бүдүүлэг бөөлжис хүрмээр үнэртэй эрэгчин хүмүүн түүнийг эзэмдэж авай.
Хөдлөх ч тэнхэлгүй болсон тэрээр үг ч дуугарч чадсангүй олигтой ч
эсэргүүцэж чадсангүй хий л гиншин хэвтэж гэнэ. Залуу хүслээ гүйцээгээд
дууссаны дараа бүсгүйд ус унд, хоол  залгуулан биеийг нь тэнхрүүлжээ.
Бүсгүй залууг алах юмсан гэж бодож хэчнээн үзэн ядавч яалт үгүй ганц
бие, мөн ганцаараа үлдэж өлсөж үхэхээс айх тул тэр залууд сайн хандах
хэрэгтэй болжээ. Залуу анд явж хоол унд залгуулан гэрийн бүх л ажлыг
амжуулан нөхрийг нь сайтар орлох авай. Бүсгүй ойд аймшигт бар амьдран
буй түүнээс сайтар болгоомжлохтун хэмээн залууд үргэлж санаалах бөлгөө.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж