Бээжингийн өвлийн олимпод Монголын баг бэлэн үү? | News.MN

Бээжингийн өвлийн олимпод Монголын баг бэлэн үү?

Бээжингийн өвлийн олимпод Монголын баг бэлэн үү?

Бээжингийн өвлийн олимпод Монголын баг бэлэн үү?

Бээжингийн өвлийн олимп хаяанд ирж, урд хөрш маань ч хил боомтоо чангатган дотооддоо халдварын давалгаа үүсгэхээс сэргийлж байна. Ирэх оны хоёрдугаар сарын 4-ний өдөр нээлтээ хийх 24 дэх удаагийн цагаан олимпод 80 улс оролцохоор одоогоор эрхээ аваад буй. Монгол Улсын тухайд ч гүйлтийн цанын эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг эрх, паралимпийн нэг эрх авчихсан явна. Тэгвэл баг, тамирчдын бэлтгэл сургуулилалт ямар түвшинд хангагдаж, албаныхан ямар зорилт тавиад буйг тодрууллаа.

ӨВЛИЙН ОЛИМПИЙН 7-8 ЭРХ АВАХ БОЛОМЖТОЙ

Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Наранбаатарын хэлж буйгаар Бээжингийн олимпод долоогоос найман тамирчин оролцох боломжтой гэв. Тэрбээр ярихдаа “Тэшүүр, биатлоны тамирчид эрх авахад ойрхон байна. Нийтдээ 7-8 тамирчин эрх авах боломжтой. Эрх авах тэмцээнээс шалтгаалах байх. Өнөөдрөөс эхлэн өвлийн олимпийн хувцасны загварууд гарлаа. Ойрын үед хувцсаа хийлгэнэ” гэв.

Монголчууд 2002 оноос хойш зөвхөн гүйлтийн цанын төрөлд л эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчнаа өвлийн олимпод илгээж байгаа. Угтаа манай улс биатлон, гүйлтийн тэшүүр, гүйлтийн цанын спортод тамирчдаа илгээж байсан түүхтэй. Гэвч гүйлтийн тэшүүр, биатлоны спортын олимпийн буухиа тасарчээ.

Гүйлтийн тэшүүрийн тамирчид хамгийн сүүлд 2002 оны Солт-Лэйк Ситигийн өвлийн олимпод оролцож, тухайн үед Г.Жаргаланчулуун, Б.Октябрь нар өрсөлдөж байв. Харин биатлончид тэртээ 1968 оны Греноблийн өвлийн олимпод оролцоход Б.Дашгай, Б.Дамдинжав нар эх орноо төлөөлж байжээ. Тэгвэл хамгийн сүүлд болсон 2018 оны Пёнчаны өвлийн олимпийн наадмын гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 15 км зайд Б.Ачбадрах өрсөлдөж 97 дугаар байранд орсон бол эмэгтэйчүүдийн цанын гүйлтийн 10 км зайд Ч.Отгонцэцэг өрсөлдөж, 84 дүгээр байрт орж байв.

Монгол Улс өвлийн олимпийн наадамд 14 удаа оролцоод байна.

ОДООГООР АВААД БУЙ ХОЁР КВОТ ДЭЭР ХЭНИЙГ ЯВУУЛАХАА ШИЙДЭЭГҮЙ БАЙНА

Бээжингийн өвлийн олимпийн хоёр эрх аваад буй Монголын цанын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Гэрэлт-Одтой ярилцсан юм. Түүний хэлж буйгаар манай цаначид олимпийн хоёр эрхээ нэмэгдүүлэх боломжтой гэнэ.

Тэрбээр ярихдаа “FIS буюу Олон улсын цанын холбооноос зохион байгуулсан “Nordic” гүйлтийн цанын ДАШТ-д манай баг тамирчид амжилттай оролцож, олимпийн гарааны оноонуудаа авч, урьдчилсан байдлаар эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг квотыг аваад байна. Удахгүй болох дэлхийн цомын цуврал тэмцээнд сайн оролцож, тэмцээн бүртээ “FIS”-ийн 100-гаас доош оноо авах буюу шилдэг тамирчдын эгнээнд орвол олимпийн эрх нэмж авна” гэв.

Манай цанын тамирчид энэ сарын 11-нд Швейцарь улсыг зорьж, дэлхийн цомын зургаан цуврал тэмцээнд оролцох бэлтгэлээ базаах аж.

Одоогоор аваад буй хоёр квот дээр хэн гэдэг тамирчинг явуулахаа Монголын цанын холбоо шийдээгүй байна. Урьдчилсан байдлаар "FIS" оноо нь Монголдоо хамгийн өндөр байгаа хоёр тамирчин болох Б.Ачбадрах, А.Энхтуул нар оролцох төлөвтэй байна. Гэхдээ бүх зүйл шийдэгдээгүй байгаа бөгөөд дэлхийн цомын цуврал тэмцээнд оролцох таван тамирчин, оюутнуудын ДАШТ-д оролцох долоон тамирчны хэнийх нь FIS оноо ирэх оны нэгдүгээр сарын 16-ны өдөр өндөр, бэлтгэл формтой байсан нь олимпод торгон жолоо өргөх ажээ.

Мөн Б.Гэрэлт-Од генсек Монголын цанын тамирчдад бэлтгэл сургуулилт хийх орчин нөхцөл тааруу учир асфальтан автозам дээр бэлтгэл хийдэг гэдгийг онцолж байлаа. Хэдийгээр энэ нь тамирчдын аюулгүй байдлыг эрсдэлд оруулж байгаа ч үүнээс өөр бэлтгэл хийх боломж байхгүй нь харамсалтай.

Олимп ойртож буйтай холбогдуулан Швейцарийн цанын холбоотой Монголын цанын холбоо хамтран ажиллаж, шигшээ багийн тамирчдаа гадаадад бэлтгэл хийх боломжоор нь хангажээ.

Монголын цанын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Гэрэлт-Од бэлтгэл хийх орчин нөхцлийн талаар ярихдаа “Цанын бааз байгуулах тал дээр бид цаг үргэлж анхаарч байгаа. Олон улсын цанын холбооны шаардлагыг хангасан, сертификаттай зам тавих, урсдаг лифт барих, ойг цэвэрлэх гэдэг их зардалтай ажил. Манай холбоо Хэнтий аймгийн Биндэр суманд гүйлтийн цанын талбай бэлдсэн. Одоо Төв аймгийн Борнуур сумын Шарын аманд цогц цанын бааз байгуулах төслийг эхлүүлээд явж байна. Энэ бол төр, хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулалтаар босох ажил. Дан ганц холбоо хийж чадах ажил биш. Гэхдээ бид зорьж байгаа” гэлээ.

МӨРӨӨДӨЛ БИЕЛЭХ МӨСӨН ӨРГӨӨНИЙ ТӨЛБӨРИЙГ БИД ДИЙЛЭХГҮЙ

Харин Монголын тэшүүрийн холбооныхон тасраад буй олимпийн буухиагаа эргэн сэргээхээр хичээж буйг тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэл хэллээ. Энэ талаар Ц.Нарангэрэл ярихдаа “Дэлхийн цомын тэмцээнүүдээс оноо цуглуулж, олимпийн эрхээ авдаг. Бид олимпийн таван цикльд эрх авсангүй. Өмнө нь дэлхийн цомын эрхээ ч авч чаддаггүй байлаа. Цана, биатлонтай харьцуулахад манай төрөлд олимпийн эрхийн тоо бага, шалгуур өндөртэй. Чансаагаар эхний 24-28 байрт жагссан тамирчид л эрх авдаг. Харин цана, биатлоны төрлүүдэд чансаагаараа эхний 110-115 дугаар байрт жагссан ч эрхээ авчихдаг” гэв.

Нийт дөрвөн тамирчин АНУ-ын Солт-Лэйк хотод бэлтгэлээ хийж байгаа бөгөөд А.Зул, Я.Зоригтбаатар нар дэлхийн цомын тэмцээнд оролцох нормативаа хангаж, Польш улсыг зорьжээ. Харин дараагийн хоёр цуврал тэмцээн нь АНУ-ын Солт Лейк, Канадын Калгари хотод болох аж. Манай тамирчид дээрх гурван тэмцээнээс өндөр оноо цуглуулж, чансаагаараа эхний 24-28 дугаар байрт жагсч чадвал олимпийн эрхээ шууд авах аж.

"Боломжтой, хуваарьт бүх тэмцээнд оролцож чадвал манай тамирчид дэлхийд чансаагаараа 50-55 дугаар байрт жагсдаг"

Манай орныг өвлийн хүйтэн цаг агаартай учир энэ төрлийн спортуудад хөгжих бүрэн боломжтой гэж үздэг. Гэвч бодит байдал дээрээ тийм биш аж. Байгалийн мөсөн дээр уралдааны зам засахад арванхоёрдугаар сарын 15-20-ны өдрүүдэд л бэлэн болдог гэнэ. Мөсөө сайн арчилбал гуравдугаар сарын 15-20-ныг хүртэл бэлтгэл хийх боломжтой гэдгийг албаны хүн ярилаа.

Үндсэндээ гурван сар хүрэхгүй хугацаанд л бэлтгэл хийж, дэлхийн дэвжээнд өрсөлддөг.

Ц.Нарангэрэл генсек цааш ярихдаа “Гадаадын тамирчид зургадугаар сард мөсөн дээрээ гарч байхад бид зургаан сар алдаж, арванхоёрдугаар сард бэлтгэлдээ ордог. Хэчнээн авьяастай, физиологийн онцлогтой байсан ч алдсан хугацаагаа гүйцэж чаддаггүй. Мөрөөдөл биелэх Мөсөн өргөө маань 30 х 60 гэсэн хэмжээтэй буюу шорт трейк, хоккей, уран гулгалтын төрлүүд бэлтгэл сургуулилалтаа хийх боломжтой. Гэвч хувийн хэвшлийн өмч учир бид төлбөрийг нь дийлэхгүй. Энэ жил бид Хандгайтын гадаа талбайдаа 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийн олон улсын олимпийн жишигт нийцсэн асфальтаар хучсан замыг тохижуулсан. Ирэх долоо хоногоос мөсөө тавина. Үүний ачаар дотоодын тамирчид маань бэлтгэл сургуулилалт хийх орчноор хангагдана” гэв.

Өвлийн олимпийн аваргууд төрөх өлгий гэж сүр дуулиантай нээлтээ хийсэн Мөсөн өргөөний үнэ үнэхээр л тэнгэрт хадсан. Нэг өдөр тэмцээн эсвэл бэлтгэл хийхэд 15 сая төгрөг. Харин нэг цаг тэмцээн явуулахад 1.5 сая төгрөг, нэг цаг бэлтгэл хийхэд 750 мянган төгрөг аж.

Нэг үеэ бодвол төр засгийн баг тамирчдаа дэмжих хандлага нь өөр болсон. Сүүлийн жишээ л гэхэд, биеийн тамир, спортын улсын хорооноос тэшүүрийн үндэсний шигшээ багийн олон улсын бэлтгэл, тэмцээний зардалд 130 гаруй сая төгрөг, Монголын пара гүйлтийн цана Биатлоны нэгдсэн холбооны дэлхийн цомын тэмцээний зардалд 67 гаруй сая төгрөг, биатлоны үндэсний шигшээ багийн Европын цуврал бэлтгэлийн зардалд 289 гаруй сая төгрөгийг тус тус гаргаж өгчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-11-10 192.82.92.201

хн хэрээ галууг, гэхчээр больмоор юм оо, зуун хэдэд орлоо ч гэх шиг

Avatar

Зочин 2021-11-10 202.21.111.170

300 сая төгрөгөө зүгээр хаяж байгаа гэсэн үг биз дээхайлаал дуусаа тэрний оронд мөсөн өргөөтэй тохирооч

Avatar

Зочин 2021-11-10 66.181.190.73

Хаххахахаах, өөрөө дээрх мэдээгээ дахиж уншвал таарна, асфальтаар хучих, мөс тавих хоёр ялгаатай зүйл ш дээ. Мөс хайлаад дуусна, асфальт бол ганц удаагийн зүйл бол биш

Avatar

Заагч 2021-11-10 202.9.46.54

No Olympic no genocet olympic fuck co-19 China.

Avatar

Зочин 2021-11-10 202.9.40.9

Квотоор ордогоо болих хэрэгтэй. Ядаж эхний 10-т ордог тамирчинтай бол яаая гэхсэн.

Avatar

Зочин 2021-11-10 103.57.95.135

Олимпын, дэлхийн аврага гэх мэт хувь хүний сонирхол, хичээл зүтгэл, ур чадварт сууриласан бие хүчний өрсөлдөөнийг битгийн улс төржүүл Нарангэрэл минь. Монгол заавал татвар төлөгчдийн мөнгөөр Олимпын аваргатай байх албатай юу. Сонирхдог нэг нь хувийн болон дэмждэг хүмүүсийнхээ шугмаар хөгжин биз. Та бид зах зээлийн нийгэмд аж төрж байгаа. Битгий халамж, хайрыг өрөөлөөс харж гуйлагчин царайл … өөрсдөө зүтгэ, бүтнэ.

Avatar

Зочин 2021-11-10 98.37.80.18

no olimpic

Avatar

Зочин 2021-11-10 185.220.101.36

** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

зочин 2021-11-10 103.26.194.1

Яаж бодоход 1500000р хоёр цаг бэлтгэл хийх тасарцан гарууд олдохуу. Төрөөс төрсөн тэрбумтангууд нь л очих байх даа.

Avatar

Нарангэрэлд 2021-11-10 202.126.89.237

Мөсөн өргөөнд 2 цаг бэлтгэл хийнэ нэхэд харин ч боломжийн л бна ш дээ. 2 цаг хүрэхгүй мялааадаг байж

Avatar

Шинэ Монгол 2021-11-10 202.126.88.139

Мөсөн өргөөг үнэтэй л гээд байгаа, нэг хүнд оногдрх 1 цагийн үнэлгээн боломжийн л юм байна билээ. Бүхэл дүнгээр нь тоо тавчихаад хүмүүст албаар буруу ойлголт өгөөд байх шигээ. Үнэгүй юманд нугасгүй байдаг өлөн зангаа одоо болио монголчууд аа. Ямар үйлчилгээн зохих ёсны талбөрийг нь төлж авч үйлчлүүдж сур. Тэгж байж юм хөгжиж нийгэм дэвшдэг юм. Үнэгүй юм хүсээд байвал коммунизмаа буцаж сэргээ, төрөөс бүх зардлыг нь хариуц, гүйцээ

Avatar

Зочин 2021-11-10 66.181.180.181

со дамсктай хоол иддэг олимпийн зураг бх шиг .. одоо бээжинд юу аманд хийх болоо,,, болгоомжтой л бх хэрэгтэй юм шиг…

Avatar

Зочин 2021-11-10 192.82.86.183

Bitgii erguu tenegee end tend gargaad yvjii

Avatar

Зочин 2021-11-10 66.181.177.73

Нөгөө мөсөн өргөө ч билүү юу билээ сүржигнээд байсан чинь бас баахан хулхидалт уу?

Avatar

Зочин 2021-11-10 183.182.123.78

Монголчууд л олимпод вирус тараасаэ гэж сценар аль хэдий нь бэдчихсэн х***а нар луу очиод өвөл битний хэл зуны олмпод ч оролцох эрхээ алдана шүү.!Зүгээр л аятайхан шалтаг олоод өнж !!????Хятадын сүүлийн шеийн халдвао дан дотороосоо эх үүсвэргүй маш аюултай!??

Avatar

Badarch taxar 2021-11-10 64.119.24.21

Наад балай олимпоос чинь болоод хятадууд маяглаад хил милээ хаагаад байна наад олимпийг чинь чөтгөр аваасай билээ !!

Avatar

иргэн 2021-11-10 192.82.92.114

Эхлээд тив дэлхийн рекордод ойртож оч. дараа нь олимп дэлхийн аваргад оролцох шийдвэрээ гарга. 100 улс ороход 97 орчихоод улсынхаа амжилтаа ахиуллаа гээд балайраал байх хэрэггүй баймаар юм.

Avatar

Зочин 2021-11-10 66.181.170.73

х*******н олимпд орох хэрэггүй зүгээр чимээгүй өнжих хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-11-10 192.82.86.42

Beijingiin olimpiig boycottloh heregtei. Hil milee haaj durgui hurgej gene

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж