Монголын бизнесмэнүүд залхуу: Ц.Даваасүрэн & О.Амартүвшин

Хуучирсан мэдээ: 2021.11.10-нд нийтлэгдсэн

VS

Монголын бизнесмэнүүд залхуу: Ц.Даваасүрэн & О.Амартүвшин

Улсын Их Хурлын чуулганы өнгөрөгч Пүрэв гаригийн хуралдаанаар Төрөөс мөнгөний талаар 2022 онд баримтлах бодлогын тухай тогтоолын төслийг хэлэлцэх үеэрУИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хөрөнгө оруулалтын талаар илэрхийлсэн байр суурь олны ундууцлыг хүргэсэн. Улмаар Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас өчигдөр /2021.11.09/  УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг нийт хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчдээс албан ёсоор уучлалт гуйхыг шаардсан юм. Ингээд тэдний байр суурийг энэ долоо хоногийн VS буландаа онцолж байна.


 

Ц.Даваасүрэн
УИХ-ын гишүүн:

-Дарханы арьс ширний цогцолборыг 2022 онд барьж эхэлбэл 2024 онд ашиглалтад орно. Үүнд төв банк оролц. Хамгийн багадаа 500 сая ам.доллар орно. Ийм зүйлд та тархиа чилээ л дээ. 100 сая ам.доллароор энэ үйлдвэр ашиглалтад орно. Хоёр жилийн дотор барина. Бид өөр юмаар валют олж чадахгүй. Хулгай дээрмээр, янз бүрээр баялгаа зөөхөөс өөр юм бидэнд алга. Баялгаа зөөгөөд мөнгө олж байгаа нөхөд монголын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулахгүй байна. Хөрөнгө оруулалт гээд хашгираад байдаг хэр нь цагаа тулаад ирэхээр гадаад руу мөнгө шидчихдэг. Та нар хийлдээ, та нар оролц.

Монголын бизнесмэнүүд дээрмээр мөнгө олсон учраас залхуу. Тэд хөдөлмөрлөж мөнгө олдоггүй. Элдэв хулгай луйвраар мөнгөтэй болсон учраас залхуурдаг. Тиймээс  төр өөрсдөө авч явахгүй бол худлаа. Татвар хөнгөлөөд өгөөч, хөрөнгө оруулалтыг дэмжээд өгөөч гэж хашгирахаас өөр юм байхгүй. 

 

 

 

О.Амартүвшин
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч:

-Монгол Улсын Үндсэн хуульд УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална гэж заасан байдаг атал улс орны нийгэм, эдийн засгийн ачааны хүндийг үүрч яваа хувийн хэвшил, бизнес эрхлэгчдээ ийнхүү гутаан доромжлох нь зүйд нийцэхгүй байна. Энэ ёс зүйгүй үйлдэл нь татвар төлж, улсын төсвийн орлогыг бүрдүүлж, ажлын байр бий болгож буй хувийн хэвшлийг гүтгэж, өнөөдрийг хүртэл бий болгосон үнэ цэнэ, нэр хүндэд нь шууд халдсан, нэг сая гаруй иргэнийг хамруулсан хувийн хэвшлийг олон нийтийн өмнө илтэд үгүйсгэж, харлуулсан, олон нийтийг талцуулж, хагаралдуулсан хорон үйлдэл гэж үзэж байна. Хувийн хэвшлийн нийгэм эдийн засаг дахь хувь нэмрийг үгүйсгэж, хувийн хэвшил чадахгүй төр хийнэ гэсэн байдлаар асуудалд хандаж байгаа нь Засгийн газраас эдийн засгийг сэргээхэд хувийн хэвшлийн оролцоог хангах болон гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг олоход гаргаж байгаа хичээл зүтгэлийг үгүй хийсэн алхам боллоо.
Хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийг гүтгэсэн, бизнесийн нэр хүндийг гутаасан энэхүү ёс зүйгүй үйлдлийг УИХ, холбогдох Байнгын хороо авч үзэн зохих хариуцлагыг хүлээлгэх нь зүйд нийцнэ гэж үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж