Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй 2021 оны арваннэгдүгээр сарын 9-нд утсаар ярив.
Ерөнхий сайд нар Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн түүхт ойг жилийн туршид ёслол төгөлдөр тэмдэглэж буйд баяртай байгаагаа онцлов. Энэ түүхэн хугацаанд хоёр улс томоохон сорилтуудыг хамтын хүчээр даван туулж, хөгжил дэвшлийн төлөө далайцтай бүтээн байгуулалт өрнөсөн жилүүд байсныг дурдлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийхээр төлөвлөж буй айлчлалыг үр дүнтэй болгох үүднээс бэлтгэл ажлыг хоёр талаас эрчимжүүлэхээр ярилцав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр улсын харилцаанд хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар дорвитой арга хэмжээ авч буй, тухайлбал, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн өрийн асуудлыг шийдвэрлэх, тээврийн тарифыг үе шаттай чөлөөлөхөөр ажиллаж байгааг тэмдэглэв.
Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөлийн төслийн ТЭЗҮ-г боловсруулж дууссаны дараа санхүүжилтийг хамртан шийдвэрлэх боломжийн талаар ярилцав.
“Роснефть” компанитай хамтарсан компани байгуулж, Хөшигийн хөндийн шинэ онгоцны буудалд шатахуун нийлүүлэх асуудлыг шийдвэрлэснээ дурдаад тус компани манай улсад шатахууны нийлүүлэлтээ тохирсон хуваарийн дагуу тогтвортой нийлүүлэх нь чухал байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэв. Оросын тал энэ асуудалд анхаарахаа илэрхийллээ.
Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төмөр зам, эрчим хүчний төслүүдэд Оросын аж ахуйн нэгжүүд оролцох нь нээлттэйг Монгол Улсын Ерөнхий сайд тэмдэглэв.
Хилийн боомтуудын дэд бүтцийг бэхжүүлж, үйл ажиллагааг сайжруулах, ялангуяа, Алтанбулаг худалдааны чөлөөт бүс, Ульхан зэрэг боомтод онцгойлон анхаарал хандуулж, тээвэр логистик, худалдааг саадгүй явуулах гүүр болгох нь хоёр талын эрх ашигт бүрэн нийцнэ гэдэгт санал нэгдлээ.
Хоёр улсын Евразийн эдийн засгийн холбооны хүрээнд хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцож, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийн тухай хамтарсан судалгааны дүнд үндэслэн цаашдын арга хэмжээг хэлэлцэн тохиролцохоор болов.
Боловсрол, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ач холбогдол өгч буйгаа Ерөнхий сайд нар тэмдэглэж, эдгээр салбарын боловсон хүчнийг ОХУ-д үргэлжлүүлэн бэлтгэх, Монгол дахь орос хэлний сургалтыг хөгжүүлэхэд анхаарал хандуулах нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлэв.
Хоёр улсын Ерөнхий сайд нарын ярилцсан асуудлыг нарийвчлан хэлэлцэж, шийдвэрлэх зорилгоор Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг энэ онд багтаан зохион байгуулахаар тогтлоо.
Ерөнхий сайд нар цаашид ч ажил төрлийн ойр нягт холбоотой байж, хоёр талын тааламжтай үед биечлэн уулзахаар тохиролцов.
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Зочин 2021-11-09 59.153.113.26
Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ нар шиг Ерөнхий сайд АН-аас л лав гараагүй. АН-д орсон Бямбасүрэн гуай АН дотроо арай дөнгүүр нь байсан. АН засгийн эрхэнд нэг бус удаа луйвраар гарч, улс сүйртэл хулгай дээрэм хийжээ. Тэд тахлын үед улс орныг амжилттай авч яваа МАН-н ажлыг хорлох гутаах л ганцхан зорилготой
Зочин 2021-11-09 150.129.141.117
Манай банди баахан хүсэлт тавьж, цаадах орос нь толгой дохисон болоод л өнгөрч дээ?!! Монголын эдийн засаг хөгжиж, ард иргэдийнх нь амьжиргаа ОХУ-ын иргэдээс илүү болохыг Оросууд хэзээ ч зөвшөөрөхгүй!!!
зочин 2021-11-09 103.26.194.1
Эрчим хүчний системд ажил хийхдээ оросууд хүцрүгдсон тоног төхөөрөмжүүдээ шахдаг шүү анхаараарай. Оросын тоноглолууд их өндөр эрчим хүч хэрэглэдэг, дуу чимээ, овор ихтэй , өндөр өртөгтэөй гээд сул талууд ихтэй. ТЭЦ-3 аа барууны тоноглолоор л шинэчлэсэн нь дээр шүү.
zochin 2021-11-09 64.119.19.195
Шинжлэх ухааны талаар юм ярихгүй юм даа. Оросын шинжлэх хааныг голоод байгаа юм байхдаа.Энэ ерөнхий сайд шинжлэх ухааны талаар ямар ойлголттой, бодлого барьдаг хүн бэ ?
Их том санаатай ккк 2021-11-09 192.82.78.115
Энэ хүүхдэд шинжлэх ухаанч мэдлэггүй, зөвхөн попдох ухааныг овоо сурсан нь 5-хан үгэнд нь ил харагддаг юм. Дээр нь хэл усаар маруухан биз. Хажууд нь орчуулаач байх шиг харагдана. Орчуулагчдаа шинжлэх ухааны үндэстэй юм хэлж мэдэхгүй байхад гайхах юмгүй. Харин орчуулагч нь өндөр түвшинд орчуулага хийдэг туршлагатай бол бага ч гэсэн засаж залаад хэлчихэж мэдэх юм даа
Зочин 2021-11-09 103.57.93.10
3р цахилгаан станцын шинэчлэлд Оросын Интер ЗАО Энерги гэх компаныг тендергүй шалгаруулсан булхайгаа Хүрэлсүх Оюулзгана нар тайлбарлах хариуцлагаа хүлээх өдөр ирэх л болно
Зочин 2021-11-09 192.82.78.115
Хоёр хөрштэй тогтоосон, харилцан ашигтай хамтын ажиллагааг бусинуулах,түүнд дайсагнах, эх орон ард иргэдээ хорлох,хохироох санааг зөвхөн дүр эсгэсэн ардчилагч, анархистүүд л өдөөнө.Дургүй болгоноо авилгачид.идэж уугчид,олегархууд болгон үндэслэлгүй гүтгэж доромжлоно.Эдэнд үнэн зүйл,ариун сэтгэл гэгч байхгүй , нүүрээ ширэлж ,сэтгэл санаагаа бүрэн бохирдуулсан этгээдүүд.
Зочин 2021-11-09 192.82.78.115
Хоёр хөрштэй тогтоосон, харилцан ашигтай хамтын ажиллагааг бусинуулах,түүнд дайсагнах, эх орон ард иргэдээ хорлох,хохироох санааг зөвхөн дүр эсгэсэн ардчилагч, анархистүүд л өдөөнө.Дургүй болгоноо авилгачид.идэж уугчид,олегархууд болгон үндэслэлгүй гүтгэж доромжлоно. Эдэнд үнэн зүйл,ариун сэтгэл гэгч байхгүй ,хоёр хөршийг үзэн ядсан, баруунд худалдагдсан, эх орны эрх ашгаас уравсан,харгис зэрлэг үзэлтэй, нүүрээ ширэлж ,сэтгэлээ бүрэн бохирдуулсан этгээдүүд.
Зочин 2021-11-09 139.5.217.239
Дурак Оюукаа, шоу цэнгээнд хөгжилдөн цэнгэж байхаар Орост сурдаг хэдэн оюутнуудаа УБ-Москва чиглэлд шууд нисэх нислэг зохион байгуулна байгаа.
ЧИНГИС ХААН 2021-11-09 59.153.114.183
Бэрс дээд сургуулийн төгсөгч, нусаак пацаан аа. Чи бол 1000-шилдэг хулгайч луйварчин жанхуугийн шиврэнд мансуурч, сагсуу ойворгон хулхи хуурандаа ухна хүрэлсүхийн хулмасанд мансуурсан зүгээр нэг муу байдаг л МАНГАР ПАЦААН. Чи бол хулгайч луйварчдын ар талыг нь хааж байгаа арын хаалганы нөхөр. Өөр хэн ч биш. Чамайг наад 2 луйварчин ах нар чинь хүчээр суулгасан юм бол ялархаж гоншигнолгүй ажлаа өгөөд, Бэрх тосгондоо очиж Багийн Дарга хий.
Зочин 2021-11-09 185.129.61.5
!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Зочин 2021-11-09 202.9.47.59
Монгол улсын түүхэн тэнэг еөк маань өөрөөсөө илүү хүн гаргаж болохгүй шалтгаанаар шигшигдэж гарч ирсэн Монгол улсын түүхэн тэнэг ЕС гэдгээ энд тэнд дэлхийгээр нэг зарлаад л яваад байх юм. Өмнөөс нэг хамаг хошного улайчих юм. МАНд энэ тэнэгүүдээс дээр хүн байхгүй юү. Ичиж үхмээр тэнэгүүдийн цуглуулга.
Заагч 2021-11-09 202.9.46.42
Битгий хуцаа вирус хятадын хог хаягдал гамингийн vлдэгдэл минь шавар хэрэм рvvгээ вирустэйгээ далд ор хог данжаад минь
Зочин 2021-11-09 202.9.46.70
Наад нус чинь мөрөөрөө байж чаддаггүй н**ш вэ. Энэ хавьд хөшөө бариад нураагаад сууж бн биз. Өмнө нь яалаа Хятадын хамаг том сайдтай яриад урд хил хаалгасан. Одоо гайт оросынтой яриад нэмж гай болхнээ
Зочин 2021-11-09 192.82.78.115
Найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх, ойрын үед тулгарч байгаа зарим тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэх талаар хоёр орны ерөнхий сайд нарын хооронд ярилцсан ярианд энэ АН-ын зарим үл бүтэх этгээдүүд яагаад учиргүй дургүйцэж, ерөнхий сайдаа ус нус болгон доромжилж, бүдүүлэг зэрлэг авир гаргаад эхлэв. Хөрш орнуудтай тогтоосон харилцааг бусинуулж.эх орон ард иргэдээ хорлох хохироох харийн санаатай жинхэнэ ардын дайснууд манайд олшроод байна.Ийм хорон санаа чөлөөтэй бичүүлдэг нь зөв үү.
Зочин 2021-11-09 192.82.69.130
Энэ АЦ бүүр далаараа бууж өгч дээ