Аж ахуйн нэгжийн тоо 500-гаар нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2021.11.09-нд нийтлэгдсэн

Аж ахуйн нэгжийн тоо 500-гаар нэмэгджээ

Аж ахуйн нэгжийн тоо 500-гаар нэмэгджээ

Улсын хэмжээнд аж ахуйн нэгж (ААН), байгууллагын тооллого долоо дахь өдрөө үргэлжилж байна. Энэ оны ээлжит тооллогын үр дүнд ААН, байгууллагын үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн инновац, судалгаа хөгжүүлэлт, технологийн хөгжлийн нэвтрэлт, ажиллах хүчний хангамж, хүрэлцээ, хомсдол зэргийг гаргахаар төлөвлөжээ.

2021 он гарснаас хойш улсын бүртгэлд ойролцоогоор 15 мянган аж ахуйн нэгж бүртгүүлсэн нь өмнөх оны эцэстэй харьцуулахад 500 мянгаар өссөн үзүүлэлт аж. Гэвч цар тахлын нөхцөл байдлын улмаас дийлэнх нь үйл ажиллагаагаа тогтмол явуулж чадаагүй аж.

Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос мэдээлснээр, улсын хэмжээнд энэ оны III улирлын байдлаар 205754 ААН бүртгэлтэй байгаагаас 91685 нь үйл ажиллагаа явуулж буй юм байна.

Бүртгэлтэй байгаа 205754 ААН-ийн:

114069 нь үйл ажиллагаа явуулаагүй буюу ажиллаагүй,

59918 нь үйл ажиллагаагаа эхлүүлээгүй,

47051 нь түр зогссон,

4758 нь хаяг нь тодорхой бус буюу олдохгүй

2342 ААН-ийн үйл ажиллагаа бүрэн зогссон дүнтэй байгаа аж.

Мөн ажиллах хүчний хүрэлцээгүй байгаа шалтгаан, зөвшөөрөл олгох, сунгах үйл явц, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад төрийн байгууллагаас үзүүлж буй дарамт зэргийг нарийвчилсан тоон мэдээллээр гаргаж, “Нэгдсэн мэдээллийн сан” бүрдүүлэх ажээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж