569,573 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2021.11.09-нд нийтлэгдсэн

 569,573 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 228,679,491 төгрөгийн үнийн дүн бүхий 569,573 ширхэг хувьцаа арилжигдсанаас 18 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 18 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT +15%), "Увс чацаргана ХК (CHR+14.88%), болон "Шивээ овоо ХК (SHV+13.66%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Баянгол зочид буудал" ХК (BNG-10.15%), "Шивээ овоо" ХК (SHV-8.33) болон "Могойн гол" ХК (BDL-7.72%) хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд ам.долларын 89 ширхэг "ЭТТ Бонд"-ын нийт 8900 доллараар арилжигдсан байна.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 111,369 ширхэг нэгж эрх  39,062,467 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс  38372.17 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  4,822,660,503,259 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж