Монгол улсын Үндэсний Статистикийн хороо ойрын өдрүүдэд зочид олонтой байгаа ажээ. Тус хороонд өчигдөр ХБНГУ-ын Холбооны статистикийн газар (ДЕСТАТИС) болон БНСУ-ын Статистикийн газар (КОСТАТ)-ын төлөөлөгчид айлчлан иржээ. Герман, Солонгосын статистикийн газрын төлөөлөгчид манай Үндэсний статистикийн хороонд хэрэгжих “Монстат” төслийн хүрээнд “Хосолмол түншлэл” зөвлөх үйлчилгээ үзүүлэх асуудлаар гэрээ хэлэлцээр хийхээр ирсэн байна. Айлчлан ирсэн зочид гуравдугаар сарын 17-ныг хүртэл Монголд байх бөгөөд ХБНГУ, БНСУ-ын статистикийн газруудын хооронд гэрээ хэлэлцээр хийж эхэлжээ.
Д.Цэц