Эрээнд гацсан барааны эхний ээлжийн долоон вагоныг татжээ

Хуучирсан мэдээ: 2021.11.09-нд нийтлэгдсэн

Эрээнд гацсан барааны эхний ээлжийн долоон вагоныг татжээ

Эрээнд гацсан барааны эхний ээлжийн долоон вагоныг татжээ

Зам, тээвэр хөгжлийн яамнаас Тяньжин болон Эрээн, Зам-Үүд боомтод гацаад байгаа чингэлэг, ачаа барааг арваннэгдүгээр сард багтаан татан авах талаар хэлэлцсэн. Эрээнд өчигдөр гацсан барааны эхний ээлжийн долоон вагон нийслэлд ирсэн байна. Тодруулбал, “Барс”, “Нарантуул” захын 14 аж ахуйн нэгжийн долоон вагон ачаа буужээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын Захирамжаар бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн асуудлыг судалж, шаардлагатай арга хэмжээ авах шуурхай Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийнхэн салбар бүрийн уялдаа холбоог сайжруулан санал, санаачилгаа нэгтгэж чадсанаар Эрээнд гацаад байсан ачаа тээврийг үе шаттай Улаанбаатар руу тээвэрлэх ажлыг эхлүүлээд буй юм. Ажлын хэсгийнхэн сард 60 вагон ачаа татан авахаар ажиллаж байгаа аж.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын талд байгаа 4800 орчим чингэлгийг шуурхай тээвэрлэх хүсэлтийг Хятадын талд тавьсан. Энэ хүсэлтийг хүлээн авч, өвлөөс өмнө шуурхай тээвэрлэж дуусгахаа Монголын талд мэдэгдсэнийг тус яамнаас мэдээлэв. Тодруулбал, Тяньжинд гацаад буй чингэлгийг энэ сардаа татан авахаар болсон байна. Өнөөдрийн байдлаар Тяньжин боомтоор Монгол руу ачигдах 4800 гаруй чингэлэг байгаа аж. 2021 оны чингэлэг таталтын мэдээллээр:

  • Наймдугаар сард 32 галт тэргээр 2190 чингэлэг
  • Есдүгээр сард 35 галт тэргээр 2285 чингэлэг
  • Аравдугаар сард 24 галт тэргээр 1493 чингэлэг, нийт 5968 чингэлгийг Тяньжинаас татаж авсан. Энэ оны зургадугаар сарын 9-нөөс хойш 12 мянган чингэлэг татаж авчээ.

Мөн Тяньжинаас Эрээний чиглэлд дотоодын галт тэргээр хоногт нэг галт тэрэг явуулж, Эрээнээс өргөн царигт тавьж, ачаа бараа татаж авахаар болсон байна. Харамсалтай нь Эрээн хотод Covid-19 гарч, хатуу хөл хорио тогтоосон. Хөл хорионы дараа ачаа тээврийг шуурхай нэвтрүүлэх ажил үргэлжилнэ гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж