“Монголын эдийн засгийн дэлгэрэнгүй тайлбар толь”-ийг хүлээлгэн өгөв

Хуучирсан мэдээ: 2021.11.09-нд нийтлэгдсэн

“Монголын эдийн засгийн дэлгэрэнгүй тайлбар толь”-ийг хүлээлгэн өгөв

“Монголын эдийн засгийн дэлгэрэнгүй тайлбар толь”-ийг хүлээлгэн өгөв

ШУА-аас өнөөдөр (2021.11.09) “Монголын эдийн засгийн дэлгэрэнгүй тайлбар толь” номын нээлтийг хийж, дээжийг Монгол Улсын Үндэсний номын санд хүлээлгэн өглөө.

Ном гардуулах ёслолд Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, академич Г.Чулуунбаатар, СГЗ, сэтгүүлч, судлаач, доктор профессор Т.Баасансүрэн, Худалдааны гавъяат ажилтан, эдийн засагч А.Шагдарсүрэн нарын хүмүүс оролцлоо.

Номын ерөнхий редактороор академич Т.Дорж, А.Бакей, доктор Б.Батхишиг нар ажиллаж, ШУА-ийн захиалгаар хэвлэсэн олон эрдэмтний хамтын бүтээл болжээ. Энэхүү номд дэлхийн, олон улсын эдийн засгийн онолууд, нэр томъёог эх хэлээр орчуулан хөрвүүлж, өнөөгийн хөрсөнд буулгасан, судалгааны чухал бүтээл болсныг ёслолд оролцогчид онцолж байв.

Академич Т.Дорж хэлэхдээ “Улс орнуудын эдийн засаг өөр өөрийн онцлогтой. Манай улсын эдийн засгийн түүх баялаг. Монголын Эзэнт гүрнээс эхлээд хамгийн том эдийн засагтай байсан орон. Одоо гэхэд л нүүдэлчнийхээс гадна суурин соёл иргэншил хосолсон, холимог онцлогтой. Энэ бүхнийг зохих хэмжээгээр тодорхой тусгасан” гэв.

Мөн тэрбээр "Монголын эдийн засгийн дэлгэрэнгүй тайлбар толь” номд Монголын эдийн засгаас гадна Нобелийн шагнал хүртсэн олон улс орны эдийн засагч, эрдэмтэн нарын гол бүтээлийг судалж, агуулгыг оруулсныг тодотголоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж