Бизнес эрхлэгчдээс уучлалт гуйхыг Ц.Даваасүрэнгээс шаардав | News.MN

Бизнес эрхлэгчдээс уучлалт гуйхыг Ц.Даваасүрэнгээс шаардав

Бизнес эрхлэгчдээс уучлалт гуйхыг Ц.Даваасүрэнгээс шаардав

Бизнес эрхлэгчдээс уучлалт гуйхыг Ц.Даваасүрэнгээс шаардав

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн бизнес эрхлэгчдийг гутаан доромжилсонтой холбогдуулан уучлалт гуйхыг шаардав.

Тус шаардлагад “Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн хуралдааны хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн “Манай бизнес эрхлэгчид дээрмээр мөнгө олсон учраас залхуу. Тэд хөдөлмөрлөж мөнгө олоогүй. Элдэв хулгай, луйвар хийж мөнгөтэй болсон учраас залхуурдаг. Татвар хөнгөлөөд өгөөч, хөрөнгө оруулалтыг дэмжээд өгөөч гэж хашгирахаас өөр юм байхгүй” хэмээн тун хариуцлагагүй мэдэгдэл хийсэнд бизнесийн төлөөллийн гол байгууллагын хувьд гүнээ харамсаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулинд Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална гэж заасан байдаг атал улс орны нийгэм, эдийн засгийн ачааны хүндийг үүрч яваа хувийн хэвшил, бизнес эрхлэгчдээ ийнхүү гутаан доромжлох нь зүйд нийцэхгүй хэрэг билээ.

Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлогоороо “Төр нь хувийн хэвшлийн хөгжлийг бүх талаар дэмжиж, дэлхийд өрсөлдөх үндэсний компаниудтай болно” гэж зорьсон байтал Төрийн өндөр албан тушаалтнаас гарамгүй энэ ёс зүйгүй үйлдэл нь татвар төлж, улсын төсвийн орлого бүрдүүлж, ажлын байр бий болгож буй хувийн хэвшлийг гүтгэж, өнөөдрийг хүртэл бий болгосон үнэ цэнэ, нэр хүндэд нь шууд халдсан, нэг сая гаруй иргэнийг хамруулсан хувийн хэвшлийг олон нийтийн өмнө илтэд үгүйсгэж, харлуулсан, олон нийтийг талцуулж, хагаралдуулсан хорон үйлдэл гэж үзэж байна.

Covid-19 цар тахлын нөхцөл бБайдал, түүнээс улбаалсан эдийн засгийн хямралын энэ хүнд, амаргүй үед бизнес эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагууд, хувиараа бизнес эрхлэгчид бүхий л нөөц боломжоо шавхаж, хамаг хүчээ дайчлан ажиллаж байна. Мөн эдийн засгаа сэргээхийн тулд төр, хувийн хэвшил хамтдаа урьд урьдаас илүү хичээн ажиллах нэн шаардлагатай үед УИХ-ын гишүүн ийнхүү мэдэгдсэн нь төр, хувийн хэвшлийн харилцан итгэлцлийг алдагдуулахад хүргэж байна.

Хувийн хэвшлийн нийгэм эдийн засаг дахь хувь нэмрийг үгүйсгэж, хувийн хэвшил чадахгүй төр хийнэ гэсэн байдлаар асуудалд хандаж байгаа нь Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг сэргээхэд хувийн хэвшлийн оролцоог хангах болон гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг олоход гаргаж буй хичээл зүтгэлийг үгүй хийсэн алхам боллоо.

Хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийг гүтгэсэн, бизнесийн нэр хүндийг гутаасан энэхүү ёс зүйгүй үйлдлийг Улсын Их хурал, холбогдох Байнгын хороо авч үзэн, зохих хариуцлага хүлээлгэх нь зүйд нийцнэ гэж үзэж байна. Энэхүү хариуцлагагүй үйлдэлдээ УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нийт хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчдээс албан ёсоор уучлалт гуйхыг шаардаж байна” гэжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Заагч 2021-11-09 202.9.46.54

Vнэнийг хэлсэн болохоор шээс алдаад нээрээ л бодит байдал хувийн хэвшлийнхэнд яг л ийм байгаа шд нэг л их хенгелелт хvссэн нехдvvд байдаг хийж байгаа нь бага даа дандаа иргэдээ шулах хvсэлтэй хvмvvс

Avatar

Оноч 2021-11-09 119.40.98.106

Танхим ч хийх ажилгүй л байгаа юм бна даа.

Avatar

Зочин 2021-11-09 150.129.141.117

Наадах Даваасүрэн чинь өөрөө "10% Даваасүрэн" нэртэй болохоор өөр шигээ сэтгэж байхгүй юу!!!

Avatar

зочин 2021-11-09 122.201.21.108

Даваасүрэнгийн хэлсэн үгийг өөртөө хамаатуулж байгаа хүмүүс но-той.

Avatar

Зочин 2021-11-09 202.179.24.12

Үнэн үг хэлсэн хүнд хүн өстэй, Үхэр унасан хүнд нохой өстэй гэсэн түмний үг байдаг. Ер нь бүгдэд хамаатай биш боловч бас цөөнгүй хүмүүст хамаатай зүйлийг ярьсан юм биш үү

Avatar

Зочин 2021-11-09 202.179.24.12

Үнэн үг хэлсэн хүнд хүн өстэй, Үхэр унасан хүнд нохой өстэй гэсэн түмний үг байдаг

Avatar

Зочин 2021-11-09 103.229.120.218

Өөрсдийнхөө үнэн нүүр царайг хэлжээ

Avatar

Зочин 2021-11-09 185.129.61.5

>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-09 103.229.122.171

Өөрөөрөө хэмжиж л дээ

Avatar

Зочин 2021-11-09 103.26.194.59

ДАВААСҮРЭН ӨӨРӨӨ ЯАЖ БАЯЖСАНАА Л ХЭЛЖ БАЙНА ДАГ БҮГД Л ХУЛГАЙЧУУД Ш ДЭЭ ДАВААСҮРЭН Ч ХУЛГАЙЧ МОНГОЛД 30 ЖИЛИЙН ӨМНӨ 1 САЯ ТӨГРӨГТЭЙ ХҮН 3 ХАН БАЙСИЙМ Ш ДЭЭ БҮГД ЯДУУ САРЫН ЦАЛИН ГААРАА АМЬ ЗУУДАГ БАЙЛАА ТЭГЭЭД ЭНЭ БАЯЧУУД ГЭНЭТ ЯАЖ БАЯЖИСАН БАЙХАВ УЛСЫН ӨМЧ ХУЛГАЙЛЖ Л БАЯЖСАН Ш ДЭЭ ЮУ ҮНЭН ЭНЭ ҮНЭН ЗА МАЛУУДАА

Avatar

Зочин 2021-11-09 202.9.46.232

Энэ хүн нүцгэн үнэнийг улаан цайм яг таг хэлжээ! Яг үнэн хэлсэн хүн уучлал гуйдаг нь хаанахын ёс заншил юмб? Феодалын ёс уу??!! Манай шинэ төрсөн феодал эздэд таалагдахгүй үг хэлж болку гэсэн үг үү?

Avatar

Зочин 2021-11-09 64.119.21.127

Ерөнхийдөө үнэн л юм хэлж.

Avatar

Зочин 2021-11-09 192.82.87.72

яахаараа уучлал гуйдаг юм, халзан Амартүвшин тэнэгтээрэй. Наад Даваасүрэн чинь үнэн л хэлсэн байх ч билээ. Үнэн үг сонсож чадахгүй шалчиганадаг болцгоож

Avatar

Зочин 2021-11-09 202.55.188.46

Unen shuu dee

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2021-11-09 202.9.46.87

даваасүрэн гэдэг энэ хүн яагаад тийм их баян бас уурхайтай болсон хүн бэ сангийндэд сайд байхдаа их сөнгө хулгайлж баяжих зам нь нээгдсэн сураг гарж байдаг могойн голын нүүрсний уурхайг яаж мэдэлдээ авсан зэрэг асуудлуудыг нь АТГ өгч шалгуулхыг шаард бас ин хурлын гишүүн нийт татвар төлөгчдыг доромжилсон тул бүн ААН татвар төлөгч иргэд даваасрэнг уучлалт гуйх бас засаг төр бизнэсменүүдтэйгээ уулзаж ярилцаж тохиртол өнөөдрөөс эхлэн татвар төоөлхөө зогсоож байгаагаа зарла бизнсменүүдэд тийм эрх би

Avatar

Зочин 2021-11-09 202.55.188.90

Үнэншд том том хулгайч олигархиуд лав хөдөлмөрлөж биш хулгайлж баяжсанаа андуурахгүй шүү.

Avatar

ХХХ 2021-11-09 64.119.25.110

Гарцаагүй л үнэнийг нь хэлсэн байна.

Avatar

бат 2021-11-09 192.82.64.147

зөв л хэлсэн байна ш тээ

Avatar

Зочин 2021-11-09 82.135.30.192

Ene l tenegtedj yavaad neg udaa onood helchihsen bolohoos mongolchuudiin niitleg turkh l ene sh dee. Dandaa ulgai luivar Mongold l arvin ikh baina. Hen ni heniigee geltgui bugd. Companiud ni turuus chadahgui bol ajilchid ard tumen uilchluulechdee hulkhidana luivardana.

Avatar

Судлаач 2021-11-09 66.181.190.236

Арван хувиар баяжсан Даваасүрэн бол ингэж л хэлнэ л дээ. Аж ахуй эрхлэхийн зовлонг энэ хүн мэдэхгүй. Төсвийн мөнгөнөөс яаж идэхийг харин сайн мэднэ дээ энэ хүн.

Avatar

Zochin 2021-11-09 192.82.80.145

Zuv sh dee. Uuchlal guikh ch bagadana.

Avatar

Зочин 2021-11-09 150.129.140.46

Төрийн сангийн дарга байхаасаа л 10% нэртэй байсан хулгайч одоо оюу толгой ярьж явдаг сэдэв нь болсон

Avatar

Зочин 2021-11-09 192.82.70.86

ДАВААСҮРЭН УВАЙГҮЙ ХУЛГАЙЧ, ХУДАЛЧ, ХУУРЧ МЭХЛЭХИЙГ УРЬДАЛ БОЛГОДОГ АРЧААГҮЙ ХЭЛБЭРЭЭР БИЗНЕС ЭРХЭЛЖ БУЙ НӨХДИЙГ ЧАНГАХАН ХЭЛСЭН. ЭНД УУЧЛАЛТ ГУЙХ ОГТ ШААРДЛАГА БАЙХГҮЙ. ХАРИН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН НӨХӨД ИЙМ АРГАА АЖИЛЛАЖ БОЛОХГҮЙ. ЯГ ҮНЭНИЙГ ХЭЛЧИХЭЭР ИНГЭЖ БҮЛЭГЛЭН ҮГИЙН ӨӨ ЭРЖ ДАЙРДАГ МУУХАЙ АРГАА БОЛЬ, ЗОГСОО.

Avatar

Оноч 2021-11-09 202.70.41.146

Би бол Даваасүрэнг Оюу толгой дээр 10 жил энэ асуудлыг босгож ирсэнд баярлаж байгаа. Тэр монголд ашиггүй хөрөнгө оруулалт нэрээр шулдаг тогтолцоог их шүүмжилдэг. Цахилгаан станц-ыг боомилсон зогсоосон гэдэг буруутгал явдаг. Тэр гэрээнүүд нь ихэнхдээ монгол улсад ашиггүй байсан нь үнэн. Түүнийг сайжруулах ёстой, уг нь зогсоогоод оронд нь юм байхгүй байгаа нь асуудал болчоод байна.

Avatar

Оноч 2021-11-09 202.70.41.146

Тэрний ярьсан ихэнхдээ үнэн шүү. Даан ч цахилгаан станцыг зогсоосон бол оронд нь тэр ажил сайжраад явах ёстой байтал явсангүй тэр л асуудал байна. Гэхдээ үүнийг бас ганц хүнд 100 хувь тохож болохгүй л байх. Тиймээс, нэрээ цэвэрлэе гэвэл ажил явуулсан байх хэрэгтэй болчоод бна шүү.

Avatar

Зочин 2021-11-09 202.126.88.228

Мал гэлтгүй бойлмоор хүний нэг бол энэ Даваасүрэн дээ.

Avatar

Зочин 2021-11-09 202.126.89.180

Уул нь чин үнэнийг л хэлсэн байна л даа. Даанч 10 хувийн Даваасүрэн л хэлсэн болохоос.

Avatar

zochin 2021-11-09 103.57.94.115

ЯГ ҮНЭНИЙГ НЬ ХЭЛСЭН БНА. БАРААНЫХАА ҮНИЙГ УТГА УЧИРГҮЙ НЭМНЭ. ТЭГСЭН ХЭРНЭЭ АЖИЛЧДЫНХАА ЦАЛИНГ НЭМДЭГГҮЙ. ТЭГСЭН ХЭРНЭЭ АЖИЛЛАХ ХҮН ОЛДОХГҮЙ БНА ГЭЖ ГОНШИГНОНО. ӨӨРСДӨӨ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙШ ТЭЭ.

Avatar

Зочин 2021-11-09 202.126.88.163

Энэ бузрын гай дуусахгүй тэр хадам дүү г*** отгоогоо найрамдалаас татаж ав тэр газрыг янхандалт архидалтын үүр уурхай болгосон бузар

Avatar

Буд 2021-11-09 192.82.77.239

Энэ нэг балайнохор яагаад гишуун болоод бдагыг ойлгохгуй юм 10 хувь нэрэндээ таарсан шоучин шантаач чинь нохор шуу харахад гэмгуй мортлоо цаанаа жинхэнэ шоучин ЭХучний салбарыг самраад явсан хун шуу дээ

Avatar

Зочин 2021-11-09 64.119.25.209

ҮНЭНИЙГ НЬ ХЭЛСЭН Л БАЙНА.

Avatar

зочин 2021-11-09 202.21.115.118

Монгол улсад авилгалын 10% бий болгосон загалмайлсан эцэг.Ийм луйварчин авилгачин нөхрийг АТГ-хан шалгаж барьж хорьдоггүй юм уу?Дэвшээд УИХ гишүүн сайд нтр болоод байхым.10% -н Даваасүрэн гэдэг нэр хочтой гэж хүн бүр ярьж бна шдээ.
Ийм улаан авилгачийг Хөвсгөлчүүд удаа дараа сонгоод байхыг ойлгохгүй юм.

Avatar

иргэн 2021-11-09 202.21.109.77

Өөрөө бас Хөвсгөлд холиосон.. хүнийг мурьсан зүйлүүд байдаг гэж хүмүүс ярьдаг гэсэн ..өөрөө сандарах даа .өөрийгөө хэлсэн юм бол уу..даа

Avatar

zochin 2021-11-09 66.181.178.97

UNEN SHUU

Avatar

бат 2021-11-09 103.10.22.191

Шудрага байсныхаа төлөө уучлал гуйна гэж байхгүй.

Avatar

Хамгаас мундаг Даваасүрэнг хүлээн зөвшөөрөхөөс өөр яах билээ дээ 2021-11-09 202.21.100.210

Ийм нөхдүүд чинь тэгээд улс төрийн ганган нүүдэл хийх юм даа. С.Баярыг тоншиж хэсэг амьдарлаа дараа Оюу-толгой бас тоншиж хүчээ авч сайд боллоо, МАН урваж нэг удаа гишүүн боллоо эргээд МАН тунирхан орж ирээд дахиад гишүүн боллоо. Нүүдэлчмн Монгол хүний зан төлөв түүнийг сэтгэлд хүрэх арга зам сэдвээр Болорчулуун боссо ганбат гурав ч докторын зэрэг бол хамгаалсан шүү дээ

Avatar

Зочин 2021-11-09 66.181.191.129

Даваасүрэнг уучилья, төрийн томчууд гэж хэлэх гээд үгээ андуурсан нь лавтай.

Avatar

Зочин 2021-11-09 66.181.185.117

тендерийн 10 хувь хусагч

Avatar

Зочин 2021-11-09 66.181.168.131

Үнэнийг нь хэлсэн байна

Avatar

ийм гишүүн байдаг байх гэж 2021-11-09 66.181.185.117

бэртэгчин шүү дээ, энэ гар…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж