Японд халдвар буурч, Covid-19-ийн нас баралт бүртгэгдсэнгүй

Хуучирсан мэдээ: 2021.11.09-нд нийтлэгдсэн

COVID-19

Японд халдвар буурч, Covid-19-ийн нас баралт бүртгэгдсэнгүй

Японд халдвар буурч, Covid-19-ийн нас баралт бүртгэгдсэнгүй

Япон улсад цар тахлын халдвар буурч, сүүлийн 15 сарын хугацаанд анх удаа 24 цагт Covid-19-ийн нас баралт бүртгэгдээгүй тухай Даваа гаригт мэдээлжээ. Тус улсад цар тахлын халдвар гарснаас хойш 18310 хүн цар тахлын шалтгаант хүндрэлээр нас барсан байна. Японд өмнө нь өнгөрсөн оны наймдугаар сарын 2-нд хоногт цар тахлаас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүй өнжиж байв.

Тус улс Даваа гаригаас эхлэн гадаадын оюутнууд, ажилчид, богино хугацааны бизнес аяллаар ирж буй, вакцины бүрэн тунтай хүмүүсийг хүлээн авч эхэлсэн юм. Түүнчлэн Японы засгийн газраас гадаадаас ирсэн иргэн, гадаадын иргэдийн 10 хоног өөрийгөө тусгаарлах хугацааг гурав хоног болгон бууруулжээ.

Цар тахлын халдварын тархалт өнгөрсөн есдүгээр сараас эхлэн вакцинжуулалтын үр дүн, амны хаалт тогтмол зүүх, гараа ариутгах зэрэг дэглэмийг сайтар сахисны ачаар буурч эхэлжээ. Японд вакцинжуулалт эхлээд удаашралтай байсан ч өдгөө хүн амын 74 орчим хувь нь вакцины бүрэн тунд хамрагдсан байна. Улмаар Японы засгийн газраас нэмэлт буюу бүүстэр тунгийн дархлаажуулалтыг ирэх арванхоёрдугаар сараас эхлүүлж, шинээр гарсан Covid-19-ийн эмийг хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: ABC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж