Монголоо үдэхүй > Монголдоо үлдэхүй | News.MN

Монголоо үдэхүй > Монголдоо үлдэхүй

Хуучирсан мэдээ: 2021.11.09-нд нийтлэгдсэн

Монголоо үдэхүй > Монголдоо үлдэхүй

Монголоо үдэхүй > Монголдоо үлдэхүй

Тусгай үүргийн нислэгээр иргэдээ татахыг эсэргүүцэн “Халдвар авчирах гэлээ”, “Наана нь үлдээ” гэхчилэн хүний мөсгүй авирласан монголчууд өдгөө өөрсдөө Монголоос явахын түүс болжээ. Тусгай үүргийн нислэгт багтаагүй жирэмсэн эмэгтэй шалан дээр хонож, даргын хүүхэд оочер дайрсан тэр мөчид л Монголд энгийн иргэн хэн ч биш гэдэг нь тодорхой болсон юм. Нааш тэмүүлэгсдийн олонх нь энд үлдээсэн эх, эцэг, үр хүүхдэдээ санаа зовсондоо нутгаадаа тэмүүлсэн юм. Харин тэднийг ирэнгүүт нь 8 сая төгрөгөөр тусгаарлаж, хүний нутагт хөлсөө урсган олсон хэдээс нь төр “цусалсан” билээ. Гээд гадаадад байгаа монголчууд бултаараа ирчихсэн юм биш.

…Сүүгээ өргөн, амандаа залбирах эмээгийн хажууд зогсох хүү эвшээлгэн дурамжхан зогсоно. Эмээ дээжээ өргөж дуусахад тэр хоёр албандаа явах юм. Дуусмагцаа цацлын халбага, аягаа хүүдийлээд эмээ хүүгээ хөтөлсөөр албандаа майжигнана…

Хүүгийн эцэг, эх Солонгосыг зориход ингээд үдээд үлдсэн юм. Түүнээс хойш хоёр жил өнгөрчээ. Ирье гэхнээ энд ажилгүй. Эргээд буцах боломжгүй учраас энэ гэр бүлийн амьдын хагацалд учирсан билээ. Ирэх жил хүү сургуульд орно. Хааяа ачаа бүлтийтэл нь гоёчихсон, нөгөөх нь гартаа чихэр, тоглоом барин маадгар алхах бол эмээ ч түүнээс дутахааргүй инээчихсэн, алхаа, гишгээ нь хөнгөн болсныг ажиглавал гадаадаас илгээмж ирсэн нь илт. Ингэж л эмээ, хүү хоёр бөмбөрцөгийн бөөрөнд бор хоног, шар өдрүүдийг үдэн үлджээ.

Дунд сургуулийн багшийн хэлснээр, 33 хүүхэдтэй ангийн сурагчдын гурвынх нь ээж, хоёрынх нь аав гадаад буюу БНСУ-д ажилладаг аж. Үлдсэн 27 хүүхдийн хэдийнх нь эцэг, эх боломж олдвол бушуухан гарах хүсэлтэйг хэлж мэдэхгүй ч зуны гурван сард Солонгос явж ажил хийх сонирхол багш нарын дунд ч газар авсныг нуусангүй…
Өнөөдөр хэн хүнгүй Монголоос л явж байвал хаашаа ч хамаагүй гарах хүсэлтэй нь олширчээ. Боломж олдвол бушуухан гарах хүсэлтэй байгааг эргэн тойрны хэнээс ч сонсож болно.

Манай Монгол бүтэхгүй

Боломж улам бүр хумигдаж буйг “Манай Монгол бүтэхгүй ээ, тээ. Бүтэхгүй ээ” гэж хэлсэн хижээл насны эмэгтэйн үг сошиал ертөнцийн төрийн бодлогыг шүүмжлэх хамгийн сонгодог эшлэл болжээ. Та бидний ичнээ танил эмэгтэй маань News agency иргэдийн байр суурийг хүргэх үеэр ийн хэлсэн юм. Энгийн хэр нь үнэнийг элдэв уянгагүй хэлчихсэн болохоор ихэд таалагдсан нь тэр. Нээрээ л, Монголд болж бүтэж байгаа нь тун чиг ховор.

Өнөөдөр Монголын төрийн албанаас бусад салбарт ажлын байр хумигдаж байна. Засгийн тэргүүн үүнийг анзаарах сөхөөгүй өөр цаг үеийг өгүүлэн суугаа хойно, хаанаас нарийн судалгаа байх билээ. Гэхдээ арван жилийн өмнөхөөс энэ алба ямар хэмжээгээр эгнээгээ зузаатгасныг Хүн ам, орон сууцны тооллогоос харж болох аж. 2010 оны тооллогоор цалин хөлстэй ажиллагч нийт ажил эрхэлдэг хүн амын 56.2 хувийг эзэлж байсан бол 2020 онд 66.9 хувь болж 10.7 пунктээр өсчээ. Энэ жилийн яаж өөрчлөгдсөнийг ирэх оны статистикаар танилцуулах нь дамжиггүй. Харин ажил олгогчийн эзлэх хувь 0.6 болж өмнөх тооллоготой харьцуулахад 1.9 пунктээр, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хувь 26.6 болж 1.1 пунктээр тус тус буурчээ. Монголд бизнес хийх боломж улам бүр хомс болж буйн жишээ энэ. Цаашид улам хумихаар Жолоочийн даатгалын тухай хуулийн төсөл зэргээс тод харагдана. Албан даатгалыг “Шадав нь авна уу, Готов нь авна уу, хамаагүй”. Гол нь иргэд хүчиндүүлж, албадуулж төлж байгаад л учир бий. Монголын ирэх оны төсөв урьд өмнө нь байгаагүйгээр нэмэгдсэн. Түүнийг дагаад зарлага бас өссөн. Өссөн зарлагын нөхөөс нь татвар. Тэрхүү татварын дарамт эцсийн бүлэгт иргэдийн нуруун дээр ирнэ.

Явах шалтгаан

Бидний явах шалтгааны хамгийн гол хүчин зүйл нь тэгш бус байдал. Монголд шударгаар ажиллаж хөдөлмөрлөх, сурч боловсрох боломж туйлын хомс болжээ.

Үүнийг дагаад бидний хэмжүүр ч өөрчлөгдөж байна. Уг нь хулгай хийдэггүй, худлаа хэлдэггүй хүн жирийн монгол хүний дундаж үнэлэмж байсан бол одоо дээгүүр тооцогдох болжээ. Эсрэгээрээ тэднийг “мангар” гэж тодорхойлох үнэлэмж нийгэмд газар авчихлаа. Улс орныг удирдах улстөрчийг хэмжих хэмжүүр нь нэр, гар цэвэр болчиж. Уг үндсээр нь аваад үзвэл ийм улстөрч хаа сайгүй л дэвшиж байдаг гоц гойд нэгэн биш байх ёстой билээ.

Гэтэл халаасны хулгай багассан ч төсвийн хулгай гаарсан энэ үед ийм түшээ нэн ховор агаад шилэгдэн сонгогдож буй 76 дотор ч цөөнх билээ.

Тиймээс төрийн албанд шургалаагүй, тендер аваад өгчих ойр дотны хүнгүй бол “Явсан нохой яс зууна” гэгчээр явах шалтгаан болно. Нэгэнтээ нийгэмд тэгш бус байдал газар аваад эхлэхээр үүнээс дайжихыг хар аяндаа хүсэх нь ойлгомжтой.

Зарим нь ийм завхарсан байдлыг эсэргүүцэн төв талбайд жагсаад баригдаж байна. Тахлын үед “хариуцлага” гэх үгийг хамгийн их хэрэглэсэн Шадар сайдын ойр тойрныхонд огт үйлчилдэггүй хууль, дүрэм, энгийн иргэнд эцгээ эцсийн замд нь үдэх ч эрхгүй өрөөсгөл зохицуулалт, төрийн үйлчилгээний хүртээмжгүй байдал, тэнгэр газар шиг ялгаатай алагчлал Монголд амьдрах хүсэлгүй болгожээ. Монголд энэ бүх давхар стандартыг үлдэн хөөж, өөрсдөө үлдэх эсвэл үдүүлэх л хоёр зам бий. Өөрсдөө үлдэхэд нэгдмэл бодолгүйн дээр өнөөдрийн талхны төлөө маргаашаа мартах сэтэхүйн доройтлоосоо эхлээд салах ёстой ажээ. Түүнийг хүлээж насыг барснаас үдүүлсэн нь илүү дээр аж. Иргэдээ үдэхийг Монгол төр туйлаас хүсдэг төдийгүй үе үеийн эрх баригчид гаднынхнаас боломж олдвол визагүй зорчдог болгохыг хүсдэг билээ. Азаар бид цаадуул нь өөрсдийн гэсэн бодлоготойн дээр иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахыг эн тэргүүнд тавьдаг ураас хүсэвч хясна.

Иргэдээ эх нутагтаа сайхан амьдрах боломжоор хангахаас илүү гадаад руу чөлөөтэй зорчуулах боломж эрэлхийлсэн нь илүү амар. Тиймээс ийм бодолтой байгаа цагт эндээс явах шалтгаан байсаар л байна. Бид цар тахлаар 2000 илүү хүнээ эцсийн замд үдсэн. Энүүнээс ихийг үдэх аюул байсан гэж Ерөнхий сайд хээв нэг хэлж сууна. Энэ л бидний одох шалтгааныг нэг.

Бидний гэр бүлийн бүтэц юу өгүүлнэ вэ?

Гурав илүү сая монголчуудын өрхийн гишүүдийн бүтцийн хувьд 59.8 хувь нь халуун ам бүлээрээ аж төрж буй ч 22.7 хувь нь нийлмэл 1 ам бүлтэй буюу хоорондоо хамааралтай хэд хэдэн ам бүл хамтран өрх үүсгэн амьдарч байгаа өрх, 15.4 хувь нь ганц бие өрх, 2.2 хувь нь холимог ам бүлтэй буюу ураг төрлийн хамааралтай болон хамааралгүй хүмүүс өрх үүсгэн амьдарч буй гэсэн тооцоо гарчээ. Арван жилийн өмнөхтэй харьцуулбал нийлмэл ам бүлтэй өрх 25.4 мянга буюу 14.3 хувиар, ганц бие өрх 61.9 мянга буюу 81.6 хувиар, холимог ам бүлтэй өрх 5.1 мянга буюу 34.2 хувиар тус тус өссөн байна. Ялангуяа нийлмэл ам бүлтэй өрхийн тоо хотод хөдөөгөөс 3.9 дахин нэмэгджээ. Нийлмэл, холимог өрхийн тоо өсөөд байх тусам гэр бүлийн бүрэн бүтэн байдал алдагдах бол ганц бие өрхүүд нэмэгдэх тусам гадаад руу явахад татлаа түтлээгүй залуус нэмэгдээд байна гэсэн үг. Бидний дорой буурай, дарга ангийн дарамт ихэссэн нь гадаад руу дайжихад хүрч, гэр бүлийн бүтцэд ч нөлөөлөөд эхэлснийг өнгөрсөн жилийн тоо харуулаад байна.

Улс орнууд хилээ хаачихсан тулдаа л залуус аргагүйн эрхэнд эндээ үлджээ. Монголчуудын гэр бүлийн бүтцэд гарсан өөрчлөлт ирээдүйд ямар гай тарихыг бодоход ч бэрх.

Хэд нь явсан бэ?

Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын дүнгээр 6, түүнээс дээш сарын хугацаагаар гадаадад оршин суугаа 122.3 мянган иргэн тоологджээ. Монголын 30 хүн тутмын 1 удаан хугацаагаар гадаадад цагаачилсан гэсэн үг. Тэртээ 2010 онтой харьцуулбал даруй 14.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Нийт гадаадад оршин суугаа 122.3 мянган иргэний 34.2 хувь нь сурах гэж яваад “сураг алдарсан” бол 12.6 хувь нь гэр бүлийн шалтгаанаар оршин суух, 11.7 хувь нь суурьших, 9.5 хуь нь бусад зорилгоор эх орноосоо явжээ.

Гадаадад оршин суугаа иргэдийн 72,3 хувь нь  15-44 насныхан байна. Өөрөөр хэлбэл, гадаадад удаан хугацаагаар суугаа хүн амын 10 хүн тутмын 9 нь хөдөлмөрийн насны хүн гэсэн үг. Үүнийг том утгаар нь бодоод үзвэл ажил, амьжиргаагаа бодон хөдөөг эзгүйрүүлэн хот руу нүүдэллэж, хотоос гадаадыг зорьсон нүүдэл ажиглагдана. Үүнийг бичигч биш тооллого харуулаад буй хэрэг. Гадаадад оршин суугаа иргэдийн хувьд Монголд байхдаа 74.5 хувь нь Улаанбаатараас, 4.2 хувь нь Дархан-Уул, 3.4 хувь нь Орхон аймгаас гадаад улсад оршин суухаар явжээ. Хотынхон гадаад руу, хөдөөнийхөн хот руу явжээ.

Явагсдыг үдэгсэд

Аавыгаа гадаад руу явахад үдсэн хөвгүүд ээжтэй, эмээтэйгээ бууриа сахиж үлддэг бөгөөд энэ нь хөвгүүд эмэгтэйлэг болоход ч нөлөөлж буйг сэтгэл судлаачид сануулаад эхэлжээ. Аавын эзгүйд хөвгүүд шоглуулах, цахим гадуурхалд өртөх нь нэмэгддэг бол цэцэг, цэврүү шиг охид аавын нөмөр нөөлгийг, эрэгтэй хүний гэр бүлд эзлэх хувь нэмрийг мэдэхгүй өсөх болжээ. Аавыг алсад амьдардаг, баяраар бэлэг явуулдаг ахаас нэг их ялгахгүй болсон төдийгүй хэзээ ч чин сэтгэлээсээ ярилцаж үзээгүй хүүхдүүд олширчээ. Элэг бүтэн өсч буй ангийн хүүхдийн өдөр тутмын гэнэхэн яриа, аав, ээжийн тухай багшийн санамсаргүй яриа тэдний бяцхан зүрхийг шархлуулж, өөрийгөө бусдаас тусгаарлах, өөртөө итгэх итгэлгүй болгож буйг сэтгэлзүйчид анхааруулсаар байна.

Ээжийгээ үдсэний эмгэнэл нь хүүхдэд тавих анхаарал сулардаг ажээ. Байгалиас өгөгдсөн чадвар нь эмэгтэйчүүдийг илүү үр хүүхэддээ ойрхон байлгаж, тэдний дотор, гаднах орчинд юу болоод буйг олж мэдэх илүү дөхөм байдаг бол угаас бүдүүн бараг эрчүүд үүнийг тэр болгон анзаардаггүй аж. Удахгүй “цагаачдын хүүхэд” гэх нэр томъёо гарч ирэхийг үгүйсгэхгүй нь. Улстөрчдийн өрсөлдөгчөө намнах шинжлэх ухаанч бус хар цусны шинжлэхүй үүнийг улам бүр бадраах юм. Монголд хэдэн мянгаар тоологдох хүүхдүүд эцэг, эхээсээ алсад өсч байна. Тэд эрүүл саруул өсөж өндийж буй ч сэтгэл зүй, боловсролын хувьд дутуу дулимаг байх нь мэдээж. Хэдэн жилийн дараа тэд нийгмийг авч явах улс. Тэр үед гэр бүл, сэтгэл санааны хувьд хэр тогтвортой бие хүн болсон байх вэ гэдэг өнөөдрийн бидний асуудал болжээ.

Монгол орон үдэх, үлдэхийн гачланд автжээ. Монголдоо үлдэх сонирхол, боломж улам бүр алсарсаар буй бол үдэх шалтгаан улам бүр нэмэгдсээр байхуй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
23
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

48 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-09 64.119.20.215

Энэ бүхэний ард нийгэмийн тогтолцоо гэдэг зүйл байдаг. Бидний сонгосон, хүссэн нийгэмийн маань тогтолцоо…

Avatar

Зочин 2021-11-09 69.136.177.11

Mongol bol saihan oron shuu dee. Daanch hedhen hogiim amitadaar togluulaad duuslaa. Ted nar ni onhrood majiigaad ogohgoor nuruu teniih ni dee gesen tegdeggui yum baina. Ur huuhdee haan shiree luu tulheed ed nariin hoolnii eelj geed daapaalaad suuj baih ch shig. arai l noomoi hulstengui aimhai ard tumen yumaa.

Avatar

Зочин 2021-11-09 192.82.67.223

миегийн бузарласан цементэн хотод амьдармааргүй байна. эрүүл мэнд, боловсролын салбар нь бас сүйрсэн.

Avatar

Зочин 2021-11-09 202.126.90.104

Namaaraa shaasan shuu dee

Avatar

Зочин 2021-11-09 24.5.181.24

Энэ ХҮрэлсүх тэр жил чи хаанаас мөнгө олсон юм бэ гэж хэн нь билээ асуухад манай эгч Сологосд ажиллаад мөнгө явуулсан гээд хээв нэг хэлээд зогсож байсан. иймрэхүү балай ямарч болосролгүй хөгийн амьтан ерөнхийлөнгч болсон гэхээр манай улсч дээ удахгүй хүн үлдхэгүй байхаадаа

Avatar

о 2021-11-09 103.26.195.237

юү нь муудаад байгаа юм бэ хаач байхгүй сайхан ороноо х***а солонгосоор соль гэж бүү ярь тэнд ч амьдрал тийм сайхан гэж боднуу бид өөрсдөө л дотоод сэтгэлийн ядууралд ороод хоол байсан ч өлсөөд хувцас байсан ч нүцгэн болжээ тэрнээс биш эх орноос минь илүү газар хаач байхгүй

Avatar

Зочин 2021-11-09 185.129.61.5

Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

зочин 2021-11-09 64.119.19.151

монгол улс ч энэ янзаараа бол удахгүй мөхөх нь дэ яана да. эдийнн засаг сүйрч бна, төрийн байж байгаа царай гэж нам дагасан хэдэн авилгачид нь өөрсдөө баяжихаа бодохоос улс ард түмнээ бодож байгаа юм байхгүй. ийм сайхан өргөн дэлгэр баян эх оронтой 3 хан сая хүнийг аятайхан аваад явчиж чадахгүй, ийм доор оруулж тартагт нь тулгах гэж энэ хэдэн улс төрч нэртэй хулгайчууд

Avatar

Зочин 2021-11-09 99.224.160.146

gadaad ruu garaa bugdeeree ireedui eruul mend aj amidralaa bod naad teneg bodloggui namuud tedniig harsaar bidnii ireedui duuslaa shu Bugdeeree garaa gadaad ruu ybj amidarch boloh buh l gazar luu yb naad 76+1 uldeg heruultei heden namuud ni uldeg ybiy garay odoo

Avatar

Зочин 2021-11-09 99.224.160.146

Mongol uls gazar delhii maani denduu saihan daanch uls tur zasag huuli namuud deer ni tsalin tatbar arai denduu boglogui archaaguu ybj bn iim olon jil bolohod erdes bayalag ni bn 3 sayhan huntei uls hugjihgui bn iim bolhoor l irged ni gadaad ruu ybj bn tend hari gazar ehleed hetsuu ch setgeliin tur zaagiin daramtgui amidralaa bolgoj tendehiin irgediin adil tsalin abj bolomjiin amidardag huuhduudee surgadag ene l gol bolomj iim bolhoor ta buhen Mongoliin archaagui tur zaagiig uldeegeed chadbal

Avatar

Явцгаа! 2021-11-09 156.146.59.36

Муулаад гэмшээд байх юмгүй. Өндөр хөгжилтэй орны иргэдийн нилээдгүй хэсэг нь гадаадад амьдардаг. Гадаадад амьдрахыг буруу гэж байхгүй. Адилхан л хүний нийгэм. Монголчууд ядуу байна уу баян болнуу гадаадад амьдарсаар л байх болно.

Avatar

Явцгаа! 2021-11-09 156.146.59.36

Монголчуудаа гадаад явцгаа. Өндөр хөгжилтэй том хүчирхэг гүрэнд очиж суурьших хэрэгтэй. Боломж их байдаг юм шүү. Монгол хичнээн том газар нутагтай сайхан орон ч хөгжил цэцэглэлт байхгүй бол хүн яаж амьдрах билээ. Дэд бүтэц тээврийн хөгжил муу, олон улсын санхүүгийн систем нэвтрээгүй, гадаадын хүн, гадаадын жуулчид зорьж ирэх нь бага, жилдээ үрсээд л 500 мянган гадаадын хүн ирдэг. Ихэнх нь хөрш хоёр орны иргэд. Улаанбаатараас өөр амьдрах хотгүй. Хятадын ганц боомт хаагдахад улсаараа хямардаг.

Avatar

Зочин 2021-11-09 124.158.65.196

Ингэж сайхан бичих гэж. Бүр нэг загатнасан газар маажчихлаа байна.

Avatar

Зочин 2021-11-09 202.9.46.60

yavna yavna, udahgui yavna.

Avatar

Зочин 2021-11-09 103.140.11.151

Zuv tegeerei

Avatar

Зочин 2021-11-09 192.82.78.164

Баярлалаа, маш сайхан бичсэн бн. Амжилт хvсье

Avatar

Зочин 2021-11-09 202.9.41.16

Манайх эцэг эхээс 5-лаа 1 нь яваад 5 жил болж байна, одоо хил нээгдэхээр 2 нь явна, араас нь ах явна, би харин явах уу яах уу гээд бодоод л байна. Бодит амьдрал ийм л байна. Монос үйлдвэр өдөрт 13 цагаар 30 хоног ажиллуулчаад 300К өгөөд байхаар хэн энэ улсад үлдэхэв дээ

Avatar

Зочин 2021-11-09 150.129.141.28

Монголд ажил хийгээд шударгаар амьдрах боломж байна уу. б**с долоож, нам бараадсан ажил хийхгүй гарын үсэг зурдаг авилга авдаг хүмүүс л гайгүй амьдарч байна. Үнэнч шударгаар ажиллахаар янз бүрийн дарамт, татвар ажил хийснээсээ илүү хэцүү. Удахгүй улсаа зарах биз. Худлаа хоосон амлаад гарч ирсэн болж байгаа юм нэг алга. Бензин, өргөн хэрэглээний бараа гээд бүх юмны үнэ хэд нугараад өсчихлөө.

Avatar

Зочин 2021-11-09 202.9.47.21

л*****н монголд төрд шургалсан авилгаар амьдрагсдаар бусад нь болж өгвөл явах хэрэгтэй эсхүл хятадынхаа нэг хэсэг болсон нь дээр тэртээ тэргүү хятадаар тэжээлгэж байгаа юм чинь

Avatar

Зочин 2021-11-09 202.9.40.93

Монголд бүтэхгүй, монголоос явж л байвал гадаадад боол байсан ч яахав гэсэн мессежийг ардчилсан гэх нөхөд дандаа хэлж иргэдийг гадаадад гарахыг уриалдаг. Нэтэл тэдний ятгалганд орсон олон монгол гадаадад очиж амь насаа алдсан. Хүн нэг удаа амьдардаг. Гэтэл гадаадад очиж боолын ажил хийж хийж, эрүүл мэндгүй болоод эцэст нь үхэх нь дэндүү гунигтай хувь тавилан. Үүн рүү ард түмнийгээ уриалж ятгадаг ардчилсан үзэлтэй гэх хүмүүс олон байна. Зарим хүн гадаад руу явлаа гээд Монгол улс байж л байна.

Avatar

Зочин 2021-11-09 66.181.161.27

Боолын ажил ч гэх шиг. Боол цалин авах уу. Монголоос хамаагүй өндөр цалин авдаг БООЛ.

Avatar

м 2021-11-09 202.9.46.113

монгол ээж эгч нь даргын царай харан охин бас хүүн бусад эмсииг азаргалан зүгээрл хэн зугаахангагч вэ хүнцэрүүдээээ

Avatar

Зочин 2021-11-09 142.79.202.93

Гадаадад ирэгсэд харин хөгийн хогийн хүмүүс байдаг юм даа олонхи нь. Худалч хулгайч, хэдэн биенээ хялайж харсан, монгол хүн үү гээд баярласан сэтгэлээр яваад очиход аан уун гэж амандаа бавтнаснаа яваад өгөх жишээний. Зарим нь sorry ч гэж байх шиг. Андашгүйшт манай хэд, харчууд нь цувдайгаараа, хүүхнүүд нь гэж тэр чигээрээ мөнгөн завьяа. Өөрсдөө хүнд гай болдог хүний сэтгэхүй л өрөөлийг ч гай гэж харахад хүргэдэг нь тэр

Avatar

БУРУУ ЦОЛМОН 2021-11-09 66.181.182.172

ТАА НАРЫГ ХЭН ХУЛГАЙЧ НАРЫГ СОНГУУЛ БҮРЭЭР ЭЭЛЖЛЭН СОНГОЖ ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙГ ӨГЧ ,ЭНЭ ОЛОН ЖИЛ ЭНГЭТЛЭЭН ЗОВ ГЭСЭН ЮМ ХОХ ЧИНЬ ТАА НАР ӨӨРСӨДӨӨН СОНГОСОН ӨӨРСӨДИЙ ЧИНЬ СОНГОТ ХОХ НЭЭ ДАХИН ЗӨХӨН
ХУЛГАЙЧ СОНГОХ УУ СОННООД БАЙДАГААН ХУЛГАЙД АЛДАЖ ЗОВООД ЯДРААД СУУХ УУ
НӨХӨН СОНГУУЛИЙГ ХАРХАД ЭНГЭЖ ХАРАГДАХ ЮМ

Avatar

Зочин 2021-11-09 71.191.175.143

Одоо тэгээд коммэнтоо бичээд л тэмцэхгүй суугаад бай . !!!

Avatar

Уучлаарай, асуулт 2021-11-09 51.195.55.19

Ингэхэд Монголыг хөгжүүлж яахгээдайгаан?

Avatar

Монгол 2021-11-09 66.181.184.52

Асуудлыг зөв олж харж, сайхан нийтлэл бичжээ. Үүнийг монголоо гэсэн хүн бүр уншаасай билээ. Бичсэн сэтгүүлчид баяр хүргэе. Төрийн албаны том дарга нар уншаад ухахгүй биз дээ. Нийт монголчуудын төлөөлөл уншвал илүү сайн сан гэж бодож байна.

Avatar

Badarch taxar 2021-11-09 64.119.24.21

Гадаадад гарч босгоны боол болж жорлон цэвэрлэх гэж байгаа хүмүүс бушуухан яваарай !! Бусдыгаа үймүүлж саад болсны хэрэггүй !

Avatar

Зочин 2021-11-09 66.181.160.108

Tahar baihdaa taarsan badarchin…

Avatar

Зочин 2021-11-09 94.140.8.46

Арван жилийн сургууль хүрэлцээтэй, дээд сургуулиуд чанартай бол Монголдоо баймаар л байна. Хоол хүнс, орон байр, ажил төрөл чухал бишээ. Хүүхдүүдийнхээ ирээдүйг арай гайгүй болгох санаатай. Амралт чөлөө цагаа гэр бүлээ өнгөрөөх гайгүй цэцэрлэгт хүрээлэн ганцхан, тийшээ ирж явах гэж бөөн замын түгжрэл. Улаанбаатарын хэмжээний хотд дүүрэг болгон том том парк ядаж нэг нэг баймаарсан. Даанч худлаа баахан цементэн ширэнгийг завсар зайгүй бариад хаячихсан. Их юм хүсээгүй, зүгээр л энгийн баймаар шд

Avatar

Зочин 2021-11-09 59.153.114.186

Хамаг гайгүй толгойтойнууд нь гадаад гараад явсан. Эргүү дагзнууд Улаанбаатараар дүүрэн

Avatar

Зочин 2021-11-09 94.140.8.46

Гайгүй хүмүүс мэр сэр байгаа. Гэхдээ л ихэнх нь амин хувиа хичээсэн эргүү шаарнууд байна лээ.

Avatar

Зочин 2021-11-09 202.55.188.46

Дандаа хедеений оркууд л улдсэн болохоор луйварчин МАНгасын хааяа хаяж егдег угаадсыг долоочоол МАНгасыгаа толгой дээрээ менхед залаад л дарлуулж доромжлуулж луйвардуулаад л амьдраад байдаг

Avatar

Зочин 2021-11-09 66.181.182.172

ЭНЭ ҮНЭН

Avatar

Зочин 2021-11-09 124.158.96.207

Гадаадад явах тийм ч муу зүйл биш л дээ Ажил хөдөлмөр хийж сурна гадаадын соёл,техник технологоос сурна НҮД нээгдэнэ бас өрх гэрийн санхүүгээ ч дээшлүүлнэ Гагцхүү гэр бүл холдоно гэвч, манайд ч уул уурхайд сар хоногоор явж ажиллах, Хотод орж ирж ажиллах гэх мэт дэлхийн жишигээр хөдөлмөр эрхлэлт ялгаагүй л бий болж байгаа Ганц гэм нь Монгол маань ажиллах хүчний дутагдалд л орж байгаа Дарханы зам засья зарлаад ажилчин ирдэггүй үүнтэй адил барилгачид бүр худалдагч нар дутаж байгаа

Avatar

Зочин 2021-11-09 192.82.78.115

Монголыг дүр эсгэсэн ардчилагчид сүйтгэсэн. Хувьчлал нэрээр нийгмийн өмчийг хэдхэн этгээд хувьдаа авч цусалсан.. Иргэдийн олонхыг ядууруулсан. Төрийн эрх барьж байхдаа эдийн засгаа унагаж, үйлдвэрүүдээ сөнөөж, улсын данс улайлгаж, гадаадын дааж давшгүй өрөнд оруулж, ядуу гуйлагчдыг олшруулсан.Тэгээд эх орноо азийн хамгийн ядуу буурай бүдүүлэг орон болгож, ард иргэдээ эх орноосоо зугтах зам рүү түлхсэн. Одоо ч эх орондоо дайсагнах санаа нь хэвээрээ,юм л бол үймээн самуун дайсагналд уриална.

Avatar

Иргэн 2021-11-09 202.21.108.18

Явах нь яваад үлдэх нь үлдэнэ биз. Яаж ийгээд амьдрах л байх. Уг нь монголд хийх зүйл их л бх юм

Avatar

Ард 2021-11-09 67.81.184.102

Монгол айл гэж эр нөхөргүй…бараг бүгд архины донотой, амьдрал, хүсэл,ирээдүй,хүндлэл гэж байхгүй хүчирхийлэгчид болсон шүү дээ,…энэ бол гэр бүл биш шүү дээ

Avatar

Зочин 2021-11-09 67.81.184.102

Эхээсээ болж хөвгүүд эмэгтэйлэг болно гэж худлаа…
МОНГОЛЫН АРДЧИЛАЛ АВИЛГАЛД ИДЭГДЭЖ АМЬ ТАРИАНД ОРСОН.ТЭМЦЭЖ ЧАДАХГҮЙ БОЛ ӨӨРСДИЙН ХӨӨ СОНГУУЛИАР СОНГОСОН ХУЛГАЙЧ БАЯЧУУДЫНХАА БООЛ НЬ БОЛЖДЭЭ

Avatar

Зочин 2021-11-09 192.82.78.115

Чи л өөрөө үргэлж бослого тэмцэл мөрөөдсөн, жинхэнэ хулгайч, эрх чөлөө ардчилал гэж нийгмийг хуурсан,шуналаа дийлэхээ байсан бэртэгчингүүдийн нэг л биз. Хүн чанартай зөв хүний амнаас ийм бүдүүлэг үг авиа гардаггүй юм.

Avatar

Зочин 2021-11-09 185.112.167.27

Маш харамсалтай. Уул нь Монголдоо л байж байвал…

Avatar

Үнэн 2021-11-09 202.126.93.58

Сайхан судалгаатай тулгамдаад байгаа асуудлыг сайн хөндсөн нийтлэл бичжээ… Баярлалаа Нарантөгс сэтгүүлчээ

Avatar

Нэгэн залуу аав. 2021-11-09 202.21.120.187

Ингэх тусам үлдээд эцсийн амьсгалаа татах хүртлээ эзэнтэй байлгах юмсан.

Avatar

Зочин 2021-11-09 66.181.191.129

ИХ-ын болон ЗГ-ын эрхэм гишүүд, төрийн албаны түшмэдүүд энэ нийтлэлийг нэг сайн уншиж ойлговол мөн ч хэрэгтэйсэн. Юу л бол доо? .Тархинд нь элдэв хөрөнгө, мөнгө эргэлдээд үүнийг уншиж, ухаарахтай мантай гүйлдэж байгаа биз. Үнэнийг бичигч эрхэмд аз.жаргал, эрүүл энхийг ерөөе. Амжилт хүсье. Баярлалаа.

Avatar

ЭЗЭН ХИЧЭЭДЭГ БОЛСОН ЦАГТ ЗАЯА НЬ ААНДАА ХИЧЭЭНЭ. 2021-11-09 202.126.88.157

Монгол хүн бүхэн Монголдоо УЧРАА ОЛЖ Ажиллаж, Амьдарч чаддаггүй нь Цусандаа байдаг буюу элдэв Муу Араншин & Муу, Буруу Үйлтэй нь Холбоотой. Монголд өнөөдөр Хувь , Хувьсгалгүй БУРУУ & МУУ Бүхэн л дийлж бгашдээ !!!
Тэгсэн мөртөө Монголоос Яваад Учраа олоод амьдраад бдаг нь Тэндхийн Нийгэм & Төр засаг нь ЗӨВ & САЙН-ыг голлон Үйлддэгийнх…!! Ялгаа нь ердөө энэ

Avatar

Үнэн 2021-11-09 66.181.188.205

Ийм байдал, тийм сэтгэлзүйг үүсэх нөхцөлийг тухайн үеийн УОК ыг толгойлогсод үнэхээр онцгой үүрэг гйүцэтгэсэн

Avatar

zochin 2021-11-09 202.131.251.130

Mongol iim bolohod teneg darga nar noloolson. Baidal daamjirval irgenii dain garch esvel gadaad ornii koloni boloh naad zahiin asuudal.

Avatar

Зочин 2021-11-09 66.181.178.71

КОВИДТОЙ БОЛОН "МАН"-ГАРУУДЫН ТӨРТЭЙ ЗОМБИЧУУДЫН АМЬДРАЛТАЙ МОНГОЛООС ЗАЙЛАХ МИНЬ. ИРЭЭДҮЙ АЛГА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж