Зеленский: Манай испортын тамирчид Украиныг алдартай болгож байна

Хуучирсан мэдээ: 2021.11.09-нд нийтлэгдсэн

Зеленский: Манай испортын тамирчид Украиныг алдартай болгож байна

Зеленский: Манай испортын тамирчид Украиныг алдартай болгож байна

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский "PGL" Стокгольм Мэйжорт түрүүлсэн нутгийнхаа “NAVI” багт баяр хүргэжээ. CS:GO төрлийн хамгийн том тэмцээн гэгддэг "PGL" Мэйжор энэ жил Швед улсын нийслэл Стокгольм хотод болж Украинд төвтэй "NAVI" баг финалын тоглолтод Германд төвтэй "G2 Esports" багийг ялан, нэг сая ам.долларын эзэд болсон юм.

"NAVI" баг анх удаагаа Мэйжорт түрүүлсэн нь энэ байлаа.

Орос, Украин залуусын нэгдэл болсон "NAVI" багт Владимир Зеленский баяр хүргэн “Олон жилийн турш манай испортын тамирчид тэмцээнд түрүүлж, Украиныг дэлхийд алдартай болгож ирсэн. Энэ өдөр онцгой зүйл тохиолоо. Украины "NAVI" баг түүхэндээ анх удаагаа "CS:GO" Мэйжорт түрүүллээ. Ард түмэндээ урам зориг өгөх бас нэгэн амжилт” гэжээ.

"NAVI" болон "G2 Esports" багуудын тоглолтыг дэлхий даяар 2.7 сая хүн шууд үзсэн нь рекорд тогтоожээ.

"CIS" бүсийн буюу Орос, Украин, Беларусь, Казакстан тэргүүтэй улс орнуудын цахим спортын баг тамирчид ойрд амжилт арвин байна. Саяхан Оросын “Spirit” баг "dota2"-ийн “The International”-д түрүүлж, түүхэн амжилт үзүүлсэн билээ. Оросын ерөнхийлөгч Владимир Путин тухайн үед нутгийнхаа багт баяр хүргэж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж