Ч.Номин: Хуулийн байгууллага шалгасны дараа мэдээлэл өгье

Хуучирсан мэдээ: 2021.11.09-нд нийтлэгдсэн

Ч.Номин: Хуулийн байгууллага шалгасны дараа мэдээлэл өгье

Ч.Номин: Хуулийн байгууллага шалгасны дараа мэдээлэл өгье

Түүх, соёлын хосгүй үнэт дурсгал болох “21 дарь эх” тусгай үзэсгэлэнг өнөөдөр /2021.11.09/ Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд анх удаа дэлгэлээ.

Соёлын яамнаас “Соёлын бүтээлч сар” аяныг өрнүүлж, энэ арга хэмжээнд Соёлын сайд Ч.Номин тэргүүтэй УИХ-ын гишүүд урилгаар ирсэн байв. Энэ үеэр Соёлын сайд Ч.Номингоос Өндөр гэгээн Занабазарын намтар түүхэн эх сурвалжийг Хятадад хэвлүүлсэн хэргийн талаар тодруулахад “Өндөр гэгээн Занабазарын намтрыг хэвлүүлсэн тухай хэргийг чиг үүргийн байгууллага нь шалгаж байгаа. Одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй байна. Хуулийн байгууллага шалгалт хийсний дараа мэдээлэл өгөх боломжтой. Одоо мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

“Чингис хаан” музейн захирал С.Чулуун болон бусад холбогдох албан тушаалтныг соёлын биет өвийг завшсан байж болзошгүй хэргээр шалгаж буй. Тодруулбал, Үндэсний номын сангийн тусгай сан хөмрөгт хадгалагдаж байгаа Өндөр гэгээн Занабазарын намтар түүхэнд холбогдох түүхэн эх сурвалжуудыг эрдэм шинжилгээний боловсруулалт хийлгүй Хятадын талд хүлээлгэн өгч, хоёр боть хэвлүүлсэн нь соёлын биет өвийг завшсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр шалгаж байна гэдэг мэдээллийг Цагдаагийн ерөнхий газраас өгсөн. Түүний гэрт нэгжлэг хийхэд түүхийн үнэт олдвор гарч ирсэн,  одоогоор баривчлан саатуулаагүй, гадуур байцааж байгаа тухай мэдээлэл бий.

Гэрэл зургийг Б.МӨНХТУЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж