Тажикстанд эрчим хүчний хямрал үүссэнийг эрх баригчид нь нууцлав

Хуучирсан мэдээ: 2021.11.09-нд нийтлэгдсэн

Тажикстанд эрчим хүчний хямрал үүссэнийг эрх баригчид нь нууцлав

Тажикстанд эрчим хүчний хямрал үүссэнийг эрх баригчид нь нууцлав

Тажикистан улсад эрчим хүчний ноцтой хямрал үүссэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Тус улсын нийслэл Душанбе болон Бохтар зэрэг мужуудыг өнгөрсөн сарын эхээр цахилгааны тарифаас чөлөөлжээ. Харин бусад нутгуудаар өглөөний 08.00-18.00, шөнийн 23:00-6:00 цагийн хооронд цахилгааны хэрэглээг хязгаарласан хэвээр байна.

Өдрийн цагаар цахилгаан тасалж байгаагийн улмаас сургууль, оффис, банк, дэлгүүр болон бусад аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл учирчээ. Тухайлбал, хойд нутгийн Сугд мужийн хүнсний дэлгүүрийн эзэн "Цахилгаан тасарснаас хөргөгчинд байгаа мах, сүүн бүтээгдэхүүн муудаж, хохирол амсаж байна" гэжээ.

Гэхдээ 2018 онд хэсэгчилсэн байдлаар ашиглалтад орсон Рогун усан цахилгаан станц эрчим хүч үйлдвэрлэж эхэлснээр нөхцөл байдал дээрдэх болно гэж тажикууд найдаж байна. Рогун станц ашиглалтад орсноор Тажикистаны эрчим хүч үйлдвэрлэлийн одоогийн хүчин чадал /3600 мегаватт/ хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байгаа юм. 

Рогун цахилгаан станц эрчим хүчний хомсдолд ороод байгаа Тажикистан улсыг цахилгаан эрчим хүчний томоохон экспортлогч улс болгоно хэмээн үзэж байна.

Тажикистан улсад байгалийн хий, нүүрс, түлээний үнэ тэнгэрт хадсаны улмаас айл өрхүүдэд гэр орноо дулаацуулж, хоол ундаа хийхэд ашиглаж болох өөр сонголтууд ч үлдээгүй байна. Хойд бүсийн оршин суугч Тургунбой Турсунов “Эрчим хүчний хомсдолд ороход нүүрс түлдэг байсан. Гэтэл энэ жил нүүрсний үнэ хоёр дахин өссөн” гэжээ.

Цахилгаан тасалдал өвлийн турш үргэлжилбэл Турсуновын гэр бүлийнхэнд хоёр тонн нүүрс худалдаж авахад 540 орчим ам.доллар шаардлагатай болох аж. Төрийн албан хаагчид нь сард 150 ам.доллараас бага цалин авдаг тус улсад ийм өндөр зардал гаргах боломжгүй гэдгийг Турсунов хэлэв. Тиймээс гэр бүлийнхэн нь малын хуурай бууцыг түлшиндээ хэрэглэж байгаа аж.

Гэсэн хэдий ч Тажикистаны эрх баригчид тус улсад эрчим хүчний хямрал үүссэн гэдэг мэдээллийг үгүйсгэсээр байна. Төв Азийн орнуудын эрчим хүчний салбар хариуцсан төрийн өмчит “Barqi Tojik” компани "Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр цацагдаж буй цахилгаан хязгаарлалтын талаарх мэдээлэл үндэслэлгүй" гэж аравдугаар сарын 12-нд мэдэгджээ.

Харин олон нийтийн гомдлын тухайд, өвөлжилтийн бэлтгэл ажлын улмаас тодорхой газар нутагт "цахилгаан тасалдал" үүссэн байж болзошгүй гэжээ. Тэдний хэлж байгаагаар бэлтгэл ажил гэдэгт цахилгааны шугамыг шүргэсэн модны мөчрүүдийг огтлох, цахилгаан станц болон цахилгааны шугамыг засварлах ажлууд багтаж байгаа юм.

Харин бэлтгэл ажил хэзээ дуусах талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

ЭХ СУРВАЛЖ: OIL PRICE

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж