"Өвөрхангайн удирдлагуудад хариуцлага тооцно"

Хуучирсан мэдээ: 2021.11.09-нд нийтлэгдсэн

"Өвөрхангайн удирдлагуудад хариуцлага тооцно"

"Өвөрхангайн удирдлагуудад хариуцлага тооцно"

УИХ-ын Боловсрол, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос Боловсролын багц хуулийн хэлэлцүүлгийн явцын талаар мэдээлэл хийлээ.


Байнгын хорооны дарга Г.Дамдинням:

-Боловсролын салбарын хууль эрхзүйн өөрчлөлт бол реформ. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаар ахлуулсан судалгааны үр дүнд бид их том дүгнэлтэд хүрч байна. Энэ нь боловсролын салбарт томхон хэмжээний өөрчлөлтүүд хийхгүй бол энэ салбар хямралын байдалд орсон байна.

Энэ байдлыг бид яаралтай удирдлагаар, нэгдсэн тогтолцоогоор авч үзэж өөрчлөхгүй бол болохгүй гэж үзсэн. Тиймээс Монгол Улсын 30 жилийн түүхэнд байгаагүй олон гишүүний бүрэлдэхүүнтэй хамгийн том ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсэг нийт 23 гишүүнтэй. УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар гадаад, дотоод хандивлагч байгууллагуудын оролцоотой олон хэлэлцүүлэг хийж байна. УИХ-ын намрын чуулганд багтаж Боловсролын багц хуулийн төслүүдийг хэлэлцүүлж дуусгана. Дараа нь хуулийн төслүүдийн бичилтийн хэсэг рүү орно. УИХ-ын хаврын чуулган эхлэхэд Боловсролын багц хуулийн төслийг хэлэлцүүлж батална.

Боловсролын багц хуулийн төслийн шинэчлэл нь сургуулийн өмнөх боловсролоос авхуулаад ерөнхий боловсрол, дээд боловсрол судалгааны их сургууль насан туршийн боловсрол, мэргэжлийн боловсрол зэрэг тогтолцооны хувьд томхон шинэчлэлт хийж байгаагаараа онцлогтой. Боловсрол, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос арваннэгдүгээр сарын 22-ноос 2022 оны нэгдүгээр сарын 30 хүртэл таван том хэлэлцүүлэг хийнэ. Байнгын хорооноос Сургуулийн өмнөх боловсролын хэлэлцүүлгийг энэ оны арванхоёрдугаар сарын 12-ны 14:00 цагаас Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран зохион байгуулна.

Байнгын хорооноос Боловсролын багц хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөжээ.

  • Сургуулийн өмнөх боловсролын хэлэлцүүлгийг энэ оны арванхоёрдугаар сарын 12-ны 14:00 цагаас Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран зохион байгуулна.
  • Ерөнхий боловсролын салбарын хэлэлцүүлэг арванхоёдугаар сарын 1-нд 14:00 цагт,
  • Дээд боловсролын болон судалгааны их сургуулийн тухай хуулийн хэлэлцүүлэг арванхоёрдугаар сарын 15-нд болно
  • Мэргэжлийн боловсрол сургалтын чиглэлийн хэлэлцүүлэг 2022 оны нэгдүгээр сарын 5-нд болно.
  • УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн ахалсан хэлэлцүүлэг 2022 оны нэгдүгээр сарын 19-нд болно.

                    БОЛОВСРОЛЫН БАГЦ ХУУЛЬ ХҮН БҮРТ ХАМААТАЙ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:

-Боловсролын багц хуулийг бага Үндсэн хууль гэж хэлж болно. Монголын 3.2 сая иргэн бүрт хамаатай хууль. Энэ хуулийн хэлэлцүүлгийн үеэр гарч буй үзэл санаанууд хуульд тусгагдах үндсэн шаардлагууд. Уг хуулийн хэлэлцүүлэгт аль болох олон хүн хамруулах хэрэгтэй. Улс орны хөгжил, хүний хөгжил боловсролын чанараар дэлхийд тэргүүн эгнээнд гарч чадахгүй байгаа нь боловсролын салбарын тогтолцоотой холбоотой. Монголд ядуурал сүүлийн 30 жил буураагүй. Энэ бүх асуудал боловсролын хүрээнд менежментийн тогтолцоог бүрдүүлж чадаагүй учраас өрсөлдөх чадвар сул байна. Иймд сургуулийн өмнөх боловсролоос авхуулаад өнөөдрийг хүртэл насан туршид тогтсон энэхүү тогтолцоог эргэн харах чухал цаг үе ирлээ. Тэгэхээр боловсролын бүх түвшинд асуудал бий. Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарын томилгооноос авхуулаад мэргэжлийн томилгоо хийж чаддаггүй, үүнийг эргэж харна. Мөн бүтээмж чанарын үнэлгээний тогтолцоог бүрдүүлж чадахгүй байна. Цар тахлаас өмнөх боловсролын маш том хоцрогдол бүх түвшинд гарсан. Тиймээс хууль эрхзүйн шинэчлэлийн хүрээнд алдаа дутагдалтай олон асуудлыг засч залруулах тул Боловсролын багц хуулийн төслүүдийг хэлэлцэх чухал цаг үе ирж байна. УИХ-аар 2022 оны улсын төсөв батлагдсаны дараа манай салбарын хуулийг хэлэлцэнэ. Энэ бол Үндсэн хуулийн дараа орох маш том хууль.

Байнгын хорооноос Боловсролын багц хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөжээ.

  • Сургуулийн өмнөх боловсролын хэлэлцүүлгийг энэ оны арванхоёрдугаар сарын 12-ны 14:00 цагаас Боловсрол шинжлэх ухааны яамтай хамтран зохион байгуулна.
  • Ерөнхий боловсролын салбарын хэлэлцүүлэг арванхоёдугаар сарын 1-нд 14:00 цагт
  • Дээд боловсролын болон судалгааны их сургуулийн тухай хуулийн хэлэлцүүлэг арванхоёрдугаар сарын 15-нд болно
  • Мэргэжлийн боловсрол сургалтын чиглэлийн хэлэлцүүлэг 2022 оны нэгдүгээр сарын 5-нд болно.
  • УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн ахалсан хэлэлцүүлэг 2022 оны нэгдүгээр сарын 19-нд болно.

                   СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДЛАГУУДЫН 80 ХУВЬ НЬ УЛС ТӨРИЙН ТОМИЛГООТОЙ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулж, дараах тайлбарыг өглөө.

-Цэцэрлэгт хоёр, гурван настнуудыг хэзээнээс хамруулах вэ. Энэ талаар шийдвэр гарсан уу?

-Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамтай хамтарсан ажлын хэсэг орон даяар ажилласан. Үндсэндээ бүх цэцэрлэгт эрсдэлийн үнэлгээг хийлгэсэн. Дүгнэлтээр, арваннэгдүгээр сарын 1-ний байдлаар, хоёр, гурван настнуудыг цэцэрлэгт хамруулах эрсдэлтэй гэж үзсэн. Энэ нь томуугийн дэгдэлттэй холбоотой. Цаашид боловсролын салбарын хуулийн төсөлтэй холбогдуулан сургуулийн өмнөх боловсролд элсүүлэх насыг эцэг, эхчүүдийн саналаар тогтооно.

Өвөрхангай аймагт ерөнхий боловсролын сургуулийн сурагч бусдын гарт амь насаа алдсан хэрэг гарсантай холбогдуулан багш, сургуулийн удирдлагад ямар хариуцлага тооцох вэ?

-Өвөрхангай аймагт сэтгэл эмзэглүүлэм аймшигтай гэмт хэрэг гарсан. Энэ бол манай боловсролын салбарт  дотуур байр, сургуулийн орчинд хүүхэд эрүүл, аюулгүй сурч амьдрах орчин ямар эрсдэлд орсныг харуулсан. Үүнд бид шат шатны удирдлагуудтай хариуцлага тооцно. Өвөрхангай аймгийн боловсролын газар, сумын удирдлагууд, сургуулийн удирдлагууд, дотуур байрны удирдлагуудад хариуцлага тооцох тухай яригдаж байна. Энэ нь зөвхөн өнөөдөр гарсан хэрэг биш. Жил бүр дотуур байр, сургуулийн орчинд олон нийтэд мэдээлдэггүй маш олон хэрэг гардаг. Аймаг, сум, орон нутгийн сонгуулийн үр дүнгээр сургууль, цэцэрлэгүүдийн эрхлэгчийг томилдог. Сүүлийн долоон жил сургууль, цэцэрлэгүүдийн 80 гаруй хувь нь удирдлагууд солигдож, улс төрийн томилгоо хийгдсэн байна. Үүний гор нь магадгүй өнөөдөр гарч байна. Цаашид сурагч, сургууль, асран хамгаалагчийн хүлээх үүрэг, эрхзүйн шинэчлэлт хийнэ. Энэ бол Боловсролын багц хуулийн хамгийн том шинэчлэлт. Эрүүл монгол хүн бий болгох шаардлагатай. Мөн сургууль, цэцэрлэгийн удирдлагыг аймаг, дүүргийн Засаг дарга нь дураараа томилдог асуудлыг цэгцлэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж