"Хаан банкны хувьчлал хуулийн хүрээнд өрнөж байна"

Хуучирсан мэдээ: 2021.11.09-нд нийтлэгдсэн

"Хаан банкны хувьчлал хуулийн хүрээнд өрнөж байна"

"Хаан банкны хувьчлал хуулийн хүрээнд өрнөж байна"

Хаан банкны хувьцааны 60 хувийг хэн авсан нь олны анхаарлыг татаж буй. Энэ асуудлыг анх Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар УИХ-ын чуулганы хуралдаан дээр хөндсөн юм. УИХ-ын чуулганы хуралдаанаар нэр бүхий гишүүд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс тайлбар хүсэхэд “Эцсийн гүйлгээ хийгээгүй” гэж мэдэгдэж байв. Үүний дараагаас Монголын хамгийн олон хэрэглэгчтэй, актив хөрөнгөөрөө нэгд бичигддэг Хаан банкийг хэн хувьчилж авсан бэ гэх хардлага таамаглал, хэрүүл талцал олон нийтийн дунд өрнөсөн. Мэдээж, энэ асуултад хариулт өгөх байгууллага нь төв банк.

Тиймээс Хаан банкийг хэн хувьчилж авсан бэ гэх асуултад хариулт авахаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс өнөөдөр (2021.11.09) тодруулахад "Хуулийн хүрээнд өрнөж байгаа асуудал Монголбанкнаас удахгүй инфляцийн тайлангаа танилцуулна. Тэр үеэр сэтгүүлчдийн асуултад чөлөөтэй хариулна” гэв.

Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар “Б.Лхагвасүрэн та “Хаан банкны Япон талын гүйлгээ шилжихийг зөвшөөрч, бичиг өгсөн юм билээ. Би өөрийн нүдээр харсан. Та зөвшөөрөл өгөхөөсөө өмнө хувьцааг худалдан авч буй эцсийн эзэн нь хэн бэ гэдгийн сайтар нягтлах ёстой байсан” гэж хэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж