2021 оны Хэнтийн төсвийн асуудлаар Цэцэд хандана

Хуучирсан мэдээ: 2021.11.09-нд нийтлэгдсэн

2021 оны Хэнтийн төсвийн асуудлаар Цэцэд хандана

2021 оны Хэнтийн төсвийн асуудлаар Цэцэд хандана

УИХ-ын чуулган болон Байнгын хороодын хурлаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Хэн сайн лоббидож, хэн сайн “зовлон, жаргал”-аа ярьж чадсан нь тойрогтоо ахиухан төсөв тавиулдаг болсоор удаж буй.

Тэгвэл 2021 онд төрийн  өндөрлөгүүд өөрийн төрсөн нутаг буюу Хэнтий аймагт  хамгийн их төсвийг тавиулсан нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн иргэн Ө.Ганбат Цэцэд хандахаа мэдэгдлээ. Түүний хувьд Булган аймгийн иргэн бөгөөд Хэнтий аймагт 2021 оны төсвийн хуулиар хэт их давуу байдал олгосон нь тэгш бус  хуваарилалт гэж үзсэн байна.

Тухайлбал, 2021 оны төсөв Хэнтий аймагт :

  1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багцад  Хэнтий аймагт   19.115. 5 сая төгрөгөөр санхүүжилт.
  2. Боловсрол, шинжлэх ухааны сайдын захиран зарцуулах багцад 22 обьектод 19.877.9 сая төгрөгөөр  санхүүжилт.
  3. Соёлын сайдын багцаас арван  суманд  8.041.0 сая төгрөгөөр санхүүжилт.
  4. Авто зам, гүүрт зориулсан багцад таван суманд  22.277.5 сая төгрөгөөр санхүүжилт.
  5. Тээвэр багцаас хоёр төсөлд 5.727.1 сая төгрөгөөр санхүүжилт.
  6. Эрчим хүчний сайдын багцаас  таван  төсөлд 4.710.0 сая төгрөгөөр санхүүжилт.
  7. Эрүүл мэндийн сайдын багцаас найман  төсөл, хөтөлбөрт  3.119.0 төгрөг тусгагдсан. 

2021 оны төсвөөр Булган аймагт Хэнтийд олгогдох 83.908.1 сая төгрөгийн төсвийн 17 хувьтай тэнцэх буюу 13.951.8 сая төгрөгийн төсөв баталсан юм.

Иргэн Ө.Ганбат мэдэгдэлдээ "Хэнтий аймаг, Булган аймаг хоёр хотоос алслагдсан зай яг ижилхэн 330 км, хүн амын тоо ч ойролцоо. Зөвхөн 2021 оны улсын төсөв дээр ч биш урьд жилүүдийг харахад төсөв батлахдаа ялгаатай байсаар ирсэн тийм ч учраас хувь хүмүүсийн эрх, эдийн засгийн байдал, орон нутгийн тогтвортой хөгжлийг алдагдуулж, Булган болон бусад аймагт амьдарч буй иргэдийн эрх ашгийг хөндөж байна. Төр ийнхүү иргэдээ амьдарч буй газраар нь ялгаварласан байна. Ерөнхий сайдын тайлбарлаад байгаа аялал жуулчлалын тухай ойлгоё гэж бодоход яагаад аялал жуулчлал төдийгүй, бусад салбарт Хэнтийд ийм харьцангуй их төсөв тавиад байгааг ойлгохгүй  байна.

Мөн цаашилбал, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2021 оны төсвийн жилд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламж санхүүжүүлэх 1 их наяд 418 тэрбум 921 сая төгрөгөөс Хэнтий аймаг 13 хувийг, Булган аймаг гурван  хувийг хүртэх эрх үүсчээ. Дээрх “Орон нутгийн хөгжлийн санд олгох урамшуулал, дэмжлэгийн багцад  Булган  аймагт 159.947.5 сая төгрөг, Хэнтий аймагт 558.368.08 төгрөгөөр санхүүжүүлэх эрх нээгдсэн байна. Энэ хоёр тоог жигд, тэгш, шударга хуваарилалт болсон гэж яаж ч тайлбарлах боломжгүй" гэдгийг онцолжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж