Солонгосын соёлын 7 хоног Imagine Your Korea уриан дор болж байна | News.MN

Солонгосын соёлын 7 хоног Imagine Your Korea уриан дор болж байна

Солонгосын соёлын 7 хоног Imagine Your Korea уриан дор болж байна

БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ жил бүр  Солонгосын соёлын 7 хоногийг зарладаг билээ. Тэгвэл энэ жилийн Соёлын 7 хоногийг “Imagine Your Korea” буюу таны төсөөллөөр Солонгос улс нэртэйгээр зохион байгуулж байна. Үүний зэрэгцээ “Эн Ти Ви” Броадкастин телевиз, БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ хамтран “Эхнэрийн Заавраар” нэвтрүүлгийн тусгай дугаарыг бэлтгэн үзэгчдэд хүргэж байгаа юм.

Улмаар тус нэвтрүүлэгт хийгдэх гурван төрлийн солонгос хоолыг дуурайн хийж оролцох сошиал уралдааныг зарлажээ. Энэ уралдааны хүрээнд нийт 21 азтан шалгаруулах юм байна. Супер азтан бүрэн автомат аяга таваг угаагчийн эзэн болох бол 20 азтан GS25 сүлжээ дэлгүүрийн 100 мянган төгрөгийн ваучерын эрхийг тус тус хүртэх юм.

Солонгос хоолыг хэн сайн хийх вэ уралдааныг 11-р сарын 6-нд зарласан ба энэ сарын 19 хүртэл оролцогчдын бүтээлийг хүлээн авах юм байна. Та бүхэн Эн Ти Ви телевизийн албан ёсны хуудаст зарлагдсан уралдаанд идэвхтэй оролцохыг хүсье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж