Эрдэнэс дээр эзэн суусан Эдди Хови

Хуучирсан мэдээ: 2021.11.09-нд нийтлэгдсэн

Эрдэнэс дээр эзэн суусан Эдди Хови

Эрдэнэс дээр эзэн суусан Эдди Хови

Английн Премьер лигт Ньюкасл Юнайтед тэсрэлт хийхээр зэхэж байна. Өнгөрсөн сард Саудын Арабын баячууд тус клубыг худалдан авч, санхүүгийн асуудлыг нь шийдсэн. Европ байтугай дэлхийн хөлбөмбөгт Ньюкасл Юнайтедын эздээс баян хүн байхгүй. Тэгвэл өчигдөр/2021.11.08/ тэд өөрсдийн шинэ ахлах дасгалжуулагчаараа залуу авьяаслаг Эдди Ховиг томилж буйгаа зарлаж, багийнхаа асуудлаа шийдэв.

Өдгөө 43 настай Англи мэргэжилтний тухайд Английн хөлбөмбөгийн гуравдугаар дивизоны Борнмут клубыг Премьер лигт дэвшүүлж байсан билээ. Түүнийг Английн шилдэг залуу менежерүүдийн нэг гэж мэргэжилтнүүд үздэг.

Эдди Хови 2024 он хүртэл багийг дасгалжуулах гэрээ байгуулжээ.

Эдди Ховигийн Ньюкаслын ахлах дасгалжуулагчийн хувиар хийсэн анхны мэдэгдэлд “Ньюкасл Юнайтед шиг нэр хүндтэй, түүхтэй клубын ахлах дасгалжуулагч болсон нь нэр төрийн хэрэг. Хэдийгээр гайхалтай боломж олдож байгаа ч бидний өмнө хийх ёстой олон ажил бий. Хурдхан шиг л бэлтгэлийн талбайд гарч, тоглогчидтойгоо уулзмаар байна. Надад энэ боломжийг олгосон багийн удирдлагууд талархал илэрхийлэхийн сацуу намайг гайхалтай хүлээн авсан клубын дэмжигчиддээ баярлалаа. Хамтдаа шинэ аялал эхлүүлж байгаад баяртай байна” гэжээ.

Эдди Хови арваннэгдүгээр сарын 20-ны өдөр багаа удирдан анхны тоглолтдоо оролцоно.

Ирэх өвлийн солилцоо наймааны цонхоор Ньюкасл Юнайтед багийг топ тоглогчдод харамгүй мөнгө зарцуулна гэж таамаглаж байгаа. Хөлбөмбөг сонирхогчдын хувьд Эдди Ховиг баян эздийнхээ мөнгийг хэрхэн үрэхийг харах л үлдлээ. Ньюкасл Юнайтед клуб лигтээ одоогоор доод лиг рүү унах бүст буюу 19 дүгээр байрт бичигдэж байна.

Мөнгө л байвал ямар ч баг 2-3 жилийн дотор топ түвшинд очиж болдгийг РБ Лейпциг, Манчестер Сити, ПСЖ багууд харуулсан.

Сүүлд гарсан мэдээллээр Ньюкасл Юнайтед клуб Барселонагийн хаалгач Марк-Андре тер Штеген, Ювентусын хагас хамгаалагч Ааран Рамси, Тоттенхэмын Дэли Али, Реал Мадридын Эден Азар, Челсигийн Тимо Вернер нарыг мөнгөөр зодож авна гэх шуум гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж