Шинэ гишүүд "номын дуу" сонсчээ

Хуучирсан мэдээ: 2021.11.09-нд нийтлэгдсэн

Шинэ гишүүд "номын дуу" сонсчээ

Шинэ гишүүд "номын дуу" сонсчээ

Улсын Их Хурлын  шинэ гишүүд болох  Э.Батшугар, Ц.Идэрбат нар өнөөдөр /2021.11.09/ Тамгын газрынхаа зохион байгуулсан сургалтад суужээ. Тэдэнд УИХ-ын гишүүний ёс зүй сахилга хариуцлага, хууль тогтоох үйл ажиллагаа, чуулганы хуралдааны дэг, УИХ-ын хянан шалгах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн байна. Э.Батшугар, Ц.Идэрбат нар  нөхөн сонгуульд олон санал авч, өнгөрсөн аравдугаар сарын 21-ний өдөр тангаргаа өргөсөн юм.  

Э.Батшугар нь 2020 оны УИХ болон орон нутгийн сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт  “өвдөг шороодсон” ч ийнхүү аавынхаа арилжаалсан тамганы ачаар ийнхүү эрхэм гишүүний сэнтийд "заларлаа". 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАХН, МАН нэгдэх гэрээнд гарын үсэг зурж, улс төрийн том тохироо хийсэн . Үүний үр дүнд Сонгинохайрхан  дүүргийн нөхөн сонгуульд Н.Энхбаярын хүү Э.Батшугар МАН-аас нэр дэвшиж, эрх баригчдын нэг "кноп"-чин боллоо.

МАН-ын залуу боловсон хүчнүүдийн нэг болох Ц.Идэрбат нь Хэнтий аймгийн Засаг даргаар 2020 оноос хойш ажиллаж байв. Түүний хувьд орон нутгийнхаа МАН-ын хороонд анхан шатнаас ажилласаар өдий хүрчээ. Төрийн албаны туршлагын тухайдХэрлэн сумын Засаг даргын орлогч, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч, Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа түүнийг аймгийн Засаг даргаар томилсон байдаг. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж