“Би дээлийн хээг хуульчлах ёстой гэж яриагүй”

Хуучирсан мэдээ: 2021.11.09-нд нийтлэгдсэн

“Би дээлийн хээг хуульчлах ёстой гэж яриагүй”

“Би дээлийн хээг хуульчлах ёстой гэж яриагүй”

УИХ-ын гишүүн П.Анужин төрийн түшээдийн дээлийн хээ хуар хуульчлах талаар ам алдсан удаатай.  Энэ талаар түүнээс тодруулахад “Би тийм хууль батлах талаар санал гаргаагүй” гэлээ.

Тэрбээр “Би хэзээ ч хээ хуарыг хуульчлах ёстой гэж  хууль санаачлаагүй. УИХ ын чуулган дээр огт тийм зүйл яриагүй. Харин би тухайн үед төрийн хүний эдэлж хэрэглэж байгаа хувцас, өв соёлыг хэрхэн хадгалах, хамгаалах вэ гэсэн асуултыг Соёлын сайдад тавьсан. Бид өв соёлоо мэдэхгүйгээс болоод мөхсөн улс үндэстний соёлыг тээгээд явж байх вий. Жишээлбэл, Монгол Улс Манжийн дарлалд 200 гаруй жил байхдаа тухайн улсын соёлд уусч, нэгдсэн тал байдаг.

Бид өнөөдөр монгол өв соёл гэж бодож байвч цаанаа өөр улсын соёлыг тээж байж магадгүй. Тэр дундаа төрийн түшээд нь. Энэ тал дээр Соёлын яам болон холбогдох байгууллагууд нь ямар бодлого баримтлах вэ гэж асуусан юм. Гэтэл асуултыг минь гуйвуулж, дээлийн хээ хуарийг хуульчлах хууль санаачиллаа гэсэн. Миний хувьд энэ асуудлыг цаашид ярих ёстой гэж бодож байна. Төрийн түшээд бол ард түмний төлөөлөл шүү дээ. Тэр хүмүүсээр дамжуулан тухайн улсын соёл, төр, хүн ард нь ямар вэ гэдгийг хардаг учраас анхаарах ёстой” гэв.

Гэрэл зургийг Б.МӨНХТУЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж