Шинээр сонгогдсон гишүүдэд зориулсан мэдээлэл, сургалт болов

Хуучирсан мэдээ: 2021.11.09-нд нийтлэгдсэн

Шинээр сонгогдсон гишүүдэд зориулсан мэдээлэл, сургалт болов

Улсын Их Хурлын Тамгын газраас шинээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдэд зориулан УИХ-ын гишүүний ёс зүй сахилга хариуцлага, хууль тогтоох үйл ажиллагаа, чуулганы хуралдааны дэг, УИХ-ын хянан шалгах үйл ажиллагаа, УИХ-ын Тамгын газраас Улсын Их Хурлын гишүүнд техник зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх асуудлын талаар мэдээлэл, сургалтыг /2021.11.08/ зохион байгууллаа.

Сургалтад УИХ-ын 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Батшугар нар оролцлоо.

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн талаар танилцуулсан бол УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа, чуулганы хуралдааны дэгийн талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын Тамгын газраас УИХ-ын гишүүдэд үзүүлэх хэвлэл мэдээлэл, техник, тоног төхөөрөмж, төсөв хангамжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох газар хэлтсийн дарга нар өгч, гишүүдийн сонирхсон асуултад хариуллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж