Мишээл сити: Олон улсын жишигт хүрэхүйц төсөл болсныг сайшаасан

Хуучирсан мэдээ: 2021.11.09-нд нийтлэгдсэн

Мишээл сити: Олон улсын жишигт хүрэхүйц төсөл болсныг сайшаасан

Мишээл сити: Олон улсын жишигт хүрэхүйц төсөл болсныг сайшаасан

Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан хамтын ажиллагааны хүрээнд мэргэжлийн сэтгүүлчид болон албаны хүмүүс Монгол улсдаа томоохон аж ахуй нэгжүүдэд албан ёсны айлчлал хийлээ.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, ОХУ-ын хамтын ажиллагааны “Россотрудничество” агентлагтай хамтран Монгол-Оросын хэвлэл мэдээллийн форумыг “Найрсаг хөршүүд-хил хязгааргүй яриа” сэдвийн дор 11 сарын 02 өдрөөс 05-ны өдрийн хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулсан юм.

Айлчлалын оргил үеэр Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу 11 дүгээр сарын 5 өдөр тохиож байгаад бэлэгшээж байлаа.

2021 оны 11 дүгээр сарын 05 өдөр л гэхэд Их эзэн Чингис хааны морьт цогцолбор “Цонжин болдог”-т очиж хүндэтгэл үзүүлснээс гадна “Мишээл Групп” ХХК-ийн  хэрэгжүүлж буй Мишээл Сити төсөлтэй танилцсан юм. Төслийн гол агуулга, ерөнхий төлөвлөгөөтэй танилцаж, үзэсгэлэнгийн танхимаар зочлох үеэр Хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээний үзэсгэлэн болж байгаатай танилцаж үзэсгэлэн үзсэн юм. Мөн Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнтэй танилцах явцдаа Монгол улс сүүлийн 30 жилийн хугацаанд маш эрчимтэй хөгжиж буйг илрэл нь Мишээл Сити төслийг гэж харж буйгаа илэрхийлж байлаа.

Бүтээн байгуулалт, ерөнхий төлөвлөгөөг сонирхон маш сайн төлөвлөсөн, олон улсын жишигт хүрэхүйц төсөл болсныг дурдаад, цаашид олон улсын экспо стандарт төвд үзэсгэлэнгээр дахин уулзахын ерөөл тавилаа.

Ер нь Мишээл Сити төсөл бүтээн байгуулалтаараа дэлхийд гарах цэгцтэй төлөвлөгөө болсон тухай Оросын талын сэтгүүлчид олзуурхан танилцсан юм.

Ялангуяа Marriot group-н охин компани Sheraton hotel and resorts Дэлхийн дөрвөн одтой зочид буудлын сүлжээ албан ёсоор Мишээл Сити төсөлтэй нэгдсэнийг сэтгүүлчид сайшаан хүлээн авлаа.

ОХУ-ын “Россотрудничество” агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газар сүүлийн хоёр удаагийн форумыг зохион байгуулахад идэвхтэй хамтран ажиллаж байгаа. Энэ жилийн форумд ОХУ-аас 20 гаруй төлөөлөгч, үүнд хэвлэл мэдээллийн хэрэгслийн удирдлага, сэтгүүлчид хүрэлцэн ирсэн.

 Монгол Оросын хооронд тогтоосон Стратегийн иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхэд мэдээ мэдээллийн шууд солилцоо, хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа чухал хүчин зүйл юм. Хөрш орнуудын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг ойртуулан хөгжүүлэх нь форумын зорилго оршиж байгаа юм.

Дээрх зорилгын хүрээнд ОХУ-ын “Россотрудничество” агентлагийн сэтгүүлчид Мишээл Сити төслийг цаашид анхааралдаа авч сурталчлан таниулж байхаа илэрхийлж байлаа.

Хоёр тал дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд зохион байгуулсан ажил, цаашид хийхээр төлөвлөж буй томоохон арга хэмжээний талаар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд И.К.Азизов нар оролцсон юм.

Түүх сөхвөл, С.Данзан, Д.Сүхбаатар тэргүүтэй төлөөлөгчид 1921 оны аравннэгдүгээр сарын 5-ны өдөр Москва хотноо “Найрамдлын барилдлагааг байгуулах тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурж, манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосон билээ.

Хаяг: Хан-Уул дүүрэг, 20-р хороо, “Мишээл Групп”-ийн байр

Утас: 7505-7788

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж