Шүлхий бүртгэгдсэн аймгаас идэш бэлтгэхгүй байхыг анхаарууллаа | News.MN

Шүлхий бүртгэгдсэн аймгаас идэш бэлтгэхгүй байхыг анхаарууллаа

Шүлхий бүртгэгдсэн аймгаас идэш бэлтгэхгүй байхыг анхаарууллаа

Шүлхий бүртгэгдсэн аймгаас идэш бэлтгэхгүй байхыг анхаарууллаа

Дархан-Уул аймгийн Хонгор сумын Шийрийн бригадад малын гоц халдварт шүлхий өвчин энэ сарын 4-ний өдөр илэрсэн. Тиймээс эрсдэлт бүс нутаг болох мал Орхон аймгийн Жаргалант, Баян-Өндөр суманд үхэр, адуун сүрэгт сүрьеэ, ям өвчнийг илрүүлэх харшил сорилын тандалт шинжилгээг түүврээр хийж буй аж.

Одоогоор шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэхээс гадна иргэд идшээ бэлтгэж нөөцөлдөг цаг тул тус хоёр суманд хяналтын пост, хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулах үүргийг аймгийн Онцгой комиссоос өгчээ.

Иймд махны үйлдвэр, тусгай зөвшөөрөл авсан дэлгүүрүүдийг регистрийн дугаараар мах, махан бүтээгдэхүүнээ нэвтрүүлэхийг зөвлөлөө. Дарханы Шийрийн бригадын орчимд нэг сарын хугацаатай хөл хорио тогтоох шийдвэр гаргасан юм. Ингэснээр,

  • Голомтын бүсийн хамгаалалт хийх зорилгоор Зулзага хоёрдугаар баг Шийрийн бригад орчмоор Суурин пост нэг, Хөдөлгөөнт эргүүл нэгийг гаргах,
  • Айл өрх, хүн ам, малын хүнс, тэжээл, түлш хүргэх ажлын хэсгийг байгуулан хүргэлт хийх,
  • Иргэд, малчдад мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэх тэмдэг, тэмдэглэгээг байршуулах,
  • Шийрийн бригадын төмөр замын гарам, аргалын гарамын гүүрийг хаах,
  • Голомтын бүсийг тогтоох
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах
  • Шийрийн бригадын орчимд нутаглах ахмад настан, жирэмсэн эх, хүүхэд, Covid-19-өөр өвчилсөн иргэдийг голомттой бүсээс гаргах чиглэлийг холбогдох албаныханд өгчээ.

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад голомтын бүсээс 10 км радиус дотор байрлах сэжигтэй бүсэд ОХУ-д үйлдвэрлэсэн 30 мянган тун вакциныг 56 өрхийн 32127 толгой малд хийх юм байна. Дөрвөн малын их эмч, найман мал баригч нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж ажлаа өнөөдрөөс эхлүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-09 185.129.61.5

**** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-09 43.242.243.15

Буудаад устгаад байдагаа болчиул яасийн, тэгээд ч хариуцсан мал эмнэлгийн газар нь ажилаа хийлдээ…ковидоос болж шүлхий гарлаа гэж чаавдаа

Avatar

Зочин 2021-11-09 202.179.27.81

vaksindsan maliin mahiig todorhoi hugatzaanii daraa hunsend hereglehed asuudalgui. maliin emcheesee zuvlulguu sain avah heregtei

Avatar

Зочин 2021-11-09 103.80.210.183

дарханаас авахаас өөр аргагүй айлууд мянгаараа л байгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж