Сербийн Белград хотноо 2011 оны зургадугаар сард тоглосон тоглолтынхоо үеэр дуучин Эми Уайнхаусын өмсөж байсан даашинзыг өнгөрсөн амралтын өдрөөр дуудлагаар худалджээ. Лондонд болсон дуудлага худалдаанд даашинзны анхны үнэ 15-17 мянган ам.доллар байсан ч 243200 ам.долларт хүрч зарагдсан байна. Хар, ногоон зураастай уг даашинзыг загвар зохион бүтээгч Наоми Паррийн урласан юм.
Дуудлага худалдаанд түүний карьерынхаа турш өмсөж байсан хувцас, даашинз, гутал, үнэт эдлэл гэх мэт 800 гаруй зүйлийг зарсан нь нийтдээ 4 сая ам.доллар болжээ.
Эми Уайнхаус Белградад хийсэн тоглолтоосоо сарын дараа 27-хон насандаа архины хордлогоор нас барсан билээ. Түүнийг нас барснаас хойш эд зүйлсийг нь өнгөрсөн оны нэгдүгээр сарыг хүртэл хэн ч хүрэлгүй хадгалжээ.
Эх сурвалж: NEW YORK POST
Холбоотой мэдээ