Дэлхийн чип үйлдвэрлэгчид АНУ-ын шаардлагыг биелүүлж байна | News.MN

Дэлхийн чип үйлдвэрлэгчид АНУ-ын шаардлагыг биелүүлж байна

Дэлхийн чип үйлдвэрлэгчид АНУ-ын шаардлагыг биелүүлж байна

Дэлхийн чип үйлдвэрлэгчид АНУ-ын шаардлагыг биелүүлж байна

Өмнөд Солонгосын Сангийн яамнаас тус улсын “Samsung Electronics” болон “SK Hynix” компаниуд хагас дамжуулагчийн зарим мэдээллийг АНУ-ын засгийн газарт хүлээлгэн өгөхөөр болсныг мэдэгдэв. Тус яамнаас мэдээлснээр чип үйлдвэрлэгчид өөрсдийн мэдээллийг АНУ-д "сайн дураар" өгч байгаа аж.

Гэхдээ “Samsung” болон “SK Hynix” компаниуд худалдааны нууцыг хамгаалах үүднээс Вашингтонд нууцын зэрэглэлд багтсан мэдээлэл өгөхгүй нь. Мөн Өмнөд Солонгосын мэдээллийн хэрэгслээр дэлхийн хамгийн том чип үйлдвэрлэгч хоёр компани Вашингтоны мэдэгдлийг "дагахаар болсон" гэж мэдээлэв.

АНУ-ын Худалдааны яам дэлхийн хагас дамжуулагч үйлдвэрлэгчид болон автомашин үйлдвэрлэгчдээс чипийн тооллого, борлуулалт, захиалга, хэрэглэгчийн мэдээллийг багтаасан санал асуулгыг бөглөж өгөхийг есдүгээр сарын 23-нд шаардаж, арваннэгдүгээр сарын 8-нд багтаан гүйцэтгэхийг хүссэн юм.

Тус яамны нарийн бичгийн дарга Жина Раймондо дэлхийн чипний ханган нийлүүлэлтийн сүлжээн дэх бэрхшээлийг илрүүлэх, хагас дамжуулагчийн хомсдолоос бий болох эрсдэлийг урьдчилан тооцоолох үүднээс уг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон гэжээ.

Дэлхий даяар үүссэн чипийн хомсдол нь автомашин, компьютер, утас, цахилгаан хэрэгсэл зэрэг олон салбарт сөргөөр нөлөөлж буй. Дэлхийн технологи, автомашины салбарын удирдлагууд өнгөрсөн дөрөвдүгээр сард Цагаан ордонд хуралдаж, чипийн хомсдолыг арилгах арга замыг хэлэлцсэн билээ.

Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжийн хэлж буйгаар хагас дамжуулагч үйлдвэрлэдэг компаниуд Вашингтоны шаардлагыг биелүүлэхээс өөр аргагүй болсон бололтой.

Өмнөд Солонгосын засгийн газар АНУ-тай хагас дамжуулагч нийлүүлэлтийн сүлжээний түншлэлээ бэхжүүлж, арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн нягт харилцаатай ажиллахаар болсныг тус улсын Сангийн яамнаас мэдэгдэв.

Мөн дэлхийн өөр нэгэн томоохон чип үйлдвэрлэгч Тайванийн “TSMC” компани хэрэглэгчийн зарим нэг мэдээллийг оролцуулалгүйгээр тодорхой хариултуудыг АНУ-д илгээсэн гэж аравдугаар сард мэдэгджээ.

Эх сурвалж: TECHCRUNCH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж