У.Хүрэлсүх: Живсэн онгоцыг гаргасан нь бэлгэ дэмбэрэлтэй юм

Хуучирсан мэдээ: 2021.11.09-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх: Живсэн онгоцыг гаргасан нь бэлгэ дэмбэрэлтэй юм

У.Хүрэлсүх: Живсэн онгоцыг гаргасан нь бэлгэ дэмбэрэлтэй юм

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр (2021.11.09) Онцгой байдлын ерөнхий газарт ажиллаж байна. Тэрбээр Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор онцгойгийн албаныхны гүйцэтгэсэн гавьяа өндөр болохыг онцоллоо. Тухайлбал, "36 жил Хөвсгөл далайн ёроолд байсан онгоцыг татаж гаргасан нь алба хаагчдын хичээл зүтгэл" гэсэн юм. Энэ бол Монгол Улсын түүхэнд тодоор бичигдэх нэгэн үе. Учир нь, Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор их жанжны нэрээр нэрлэгдсэн живсэн онгоцыг наранд гаргасан нь бэлгэ дэмбэрэлтэй үйл явдал боллоо.

Ерөнхийлөгч хүний хувьд хамгийн их санаа чилээж байгаа зүйл бол улс орны тогтвортой байдал. Тиймдээ ч байгаль орчноо хамгаалах тал дээр түлхүү анхаарч ажиллахаа мэдэгдсэн. Нэгдсэн үндэстний байгууллагын индэр дээр хэлсэнчлэн нэг тэрбум мод тарих үндэсний ажлыг амжилттай эхлүүлсэндээ баяртай байна. Цаашид энэ мэт үндэсний хэмжээний хөдөлгөөнт ажлыг санаачлан үргэлжлүүлнэ.

Онцгой байдлын алба хаагчид сайн ажиллаж байна. Гэхдээ орчин үеийн техник хэрэгслээр хангаж, чадваржуулах тал дээр анхаарахыг хүсч байна. Алба хаагчид хэзээд бэлэн байдаг хүмүүс учир ар гэрийнхэнд нь ч дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж