Польш хил дээрх цэргүүдийнхээ тоог нэмэгдүүлэв

Хуучирсан мэдээ: 2021.11.09-нд нийтлэгдсэн

Польш хил дээрх цэргүүдийнхээ тоог нэмэгдүүлэв

Польш хил дээрх цэргүүдийнхээ тоог нэмэгдүүлэв

Беларусь улстай залгаа Польшийн хилийн бүс нутагт армийн бэлэн байдал зарлаж, хамгаалалтад гарсан цэргүүдийнхээ тоог Даваа гаригт 12 мянга гаруйд хүргэн нэмэгдүүлжээ. Польшийн Үндэсний батлан хамгаалахын сайдын мэдээлснээр, хууль бус цагаачдын урсгал нэмэгдэж буйгаас ийнхүү хилийн хамгаалалтаа нэмэгдүүлэх шаардлага үүсчээ.

Эх сурвалжийн мэдээлснээр Беларусийн хил дагуу олон мянган цагаач цугларч, олны хүчээр дайран Польшийн хилийг нэвтрэхийг оролдож байгаа аж. Үүний эсрэг Польшийн талаас зэвсэг агсан харуулд зогсох цэргүүдийнхээ тоог нэмэгдүүлсэн байна.

Өмнөх өдөр нь 1000 орчим цагаач Польш улсын хилийн бүс нутгийг зорин явж байгаа талаар Беларусийн Хилийн асуудал хариуцсан төрийн хорооноос мэдээлжээ.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж