"Камерын бичлэгийг айлуудын зөвшөөрлөөр өгнө" | News.MN

"Камерын бичлэгийг айлуудын зөвшөөрлөөр өгнө"

"Камерын бичлэгийг айлуудын зөвшөөрлөөр өгнө"

"Камерын бичлэгийг айлуудын зөвшөөрлөөр өгнө"

УИХ-ын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хувь хүний нууцын тухай хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах асуудлуудыг тусгажээ. Тухайлбал,

  • Хуулийн үйлчлэх хүрээг тогтоохдоо хувь хүн өөрт болон өөрийн гэр бүлийн гишүүнд хамааралтай мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, хувь хүн өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг хамгаалах зорилгоор дуу, дүрс, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахад хууль үйлчлэхгүй.
  • Хүний хувийн мэдээлэл цуглуулахад мэдээллийн эзнээс зөвшөөрөл авдаг байх, эсхүл хуульд заасан үндэслэлээр хүний хувийн мэдээлэл цуглуулж, боловсруулан ашиглаж болно. Мөн сэтгүүл зүйн зорилгоор мэдээллийн эзний зөвшөөрлөөр, эсхүл нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс хүний хувийн мэдээлэл цуглуулж, боловсруулж ашиглана.
  • Ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караоке, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэг хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дүрс бичлэгийн төхөөрөмж байршуулахыг хориглоно.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ш.РАДНААСЭД:

-Мэдээллийн эзнээс зөвшөөрөл авах гэсэн заалт нь хэвлэлийн салбарынхны бухимдлыг төрүүлж байна. Зөвшөөрөл аваагүйгээс ямар эрсдэл үүсэх юм бэ. Улстөрчдийн хөрөнгө оруулгын мэдүүлэг, төрийн албаны худалдан авах ажиллагаа, тендер цахим хуудаснаа ил бий. Эдгээр мэдээллийг сэтгүүлчид нийтлэхэд эздээс нь зөвшөөрөл авах хэрэг үү? Аюулгүй байдлын журмыг байгууллага өөрөө тогтоох юм байна. Тэгвэл тухайн байгууллагын удирдлага өөрт хамаарах бүх мэдээллийг аюулгүй байдлын үүднээс хамгаалж байна гээд мэдээллийг хаах эрсдэлтэй. Энэ нь мэдээллийн ил тод байдлыг хангаж ажиллах гэсэн төрийн үндсэн зарчимтай зөрчилдөж байна.

Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.УЧРАЛ:

-Хувь хүний мэдээллийг хамгаалах хуулийг анх хэлэлцсэн цагаас эхлээд сэтгүүлчид мэдээллийн эзнээс зөвшөөрөл авах гэсэн заалтын талаар асуусан. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хууль дээр ажлын хэсэг ажиллаад, сэтгүүлзүйн зорилгоор мэдээллийн эзний зөвшөөрлөөр, эсхүл нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс мэдээллийг цуглуулж, боловсруулж ашиглаж болно гэсэн заалтыг сэтгүүлзүйн зорилгоор мэдээллийг боловсруулж ашиглаж болно гэж өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, мэдээллийн эзний зөвшөөрлөөр гэдэг томъёоллыг хасахаар оруулж ирсэн. Сэтгүүлчид мэдээлэл бэлтгээд гаргахад мэдээллийн эзнээс зөвшөөрөл авах шаардлагагүй.

Гэхдээ мэдээж эх сурвалж нь үнэн бодитой байх шаардлагатай. Гүтгэж, доромжилсон бол хуулийн хариуцлага хүлээнэ. Хувь хүний мэдээллийг хамгаалах хуулийн гол зорилго бол мэдээлэл цуглуулж, боловсруулан ашиглаж байгаа тал мэдээллийг хадгалах үүрэг хүлээж байна. Хувь хүний хөрөнгийн талаарх мэдээллийг хүний эмзэг мэдээлэлд хамааруулж байсан. Улмаар хөрөнгийг эмзэг мэдээллээс хасч, хүний хувийн мэдээлэл рүү оруулахаар ажлын хэсгээс санал орж ирсэн. Үүний дараа нийтийн мэдээллийн тухай хуулийг хэлэлцэх үеэр таван төрлийн 67 мэдээллийг нийтэд ил болгоно. Үүн дотор худалдан авах ажиллагаа, тендер, лиценз эзэмшигч, газар зохион байгуулалт, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн мэдээллийг нээлттэй болгоно. Энэ үүргийг мэдээлэл цуглуулж байгаа тал болох тухайн төрийн байгууллага хүлээнэ.

УИХ-ын гишүүн Ц.САНДАГ-ОЧИР:

-Мэдээлэл цуглуулах зөвшөөрөлд мэдээллийн эзэн хариу өгөхөөр тогтсон хугацаа болон ердийн боломжит хугацаа өнгөрсөн нь мэдээллийг цуглуулахыг зөвшөөрсөнд тооцох үндэслэл болохгүй гэх заалт байна. Энэ заалт нь үндсэндээ хуулийн гол зорилгыг хаачхаж байгаа юм биш үү. Энэ хэтэрхий хатуу заалт байна. Мэдээлэл цуглуулах зохицуулалтын талаар мэдээлэл өгөөч.

Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.УЧРАЛ:

-Хувь хүний мэдээллийг ажил олгогч ажилтнаасаа цуглууллаа гэж бодоход хэрэв мэдээллийн эзэн нь хариу өгөхгүй байгаа тохиолдолд хугацаа, эсхүл ердийн боломжит хугацаа өнгөрсөн байсан ч мэдээллийг цуглуулахыг зөвшөөрсөнд тооцох үндэслэл болохгүй. Энэ нь Ц.Сандаг-Очир гишүүний  яриад байгаа зарчимтай нийцэж байна. Өөрөөр хэлбэл, хугацаа өнгөрсөн эсэх нь хамаарахгүйгээр заавал тухайн мэдээллийг цуглуулж байгаа талд мэдээллийн эзэн мэдээллээ өгөх ёстой. Мэдээллийн эзэн хариугаа өгснөөр тэр нь зөвшөөрсөнд тооцогдоно.

УИХ-ын гишүүн Ц.САНДАГ-ОЧИР:

-Эмзэг мэдээлэлд цахим мэдээлэл орохгүй юу. Харин ч эмзэг мэдээлэлд хамаарах сэдэв байлтай. Цахим орчинд хамгийн их мэдээлэл тархаж байна.

Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.УЧРАЛ:

Цахим мэдээлэл гэсэн тусдаа томъёолол байхгүй. Мэдээллийг хүний хувийн мэдээлэл, эмзэг мэдээлэл гэж ангилаад, эмзэг мэдээлэлд хамаарах мэдээллийг хувь хүний нууцад хамааруулж байгаа. Хүний хувийн мэдээлэл цахим болон өөр бусад хэлбэрээр байж болно. Цахим мэдээлэл гэдэг ойлголтоор бус мэдээллийг дотор нь ангилж байна. Хүнд давтагдашгүй нэг удаа олгогдох тоон гарын үсгийг эмзэг мэдээлэлд оруулж өгсөн.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.БААСАНДОРЖ:

-Захидал харилцааг хүний эмзэг мэдээлэлд хамааруулна. Үүн дотроо цахим мэдээлэл багтаж байгаа юм.

УИХ-ын гишүүн Б.ЭНХ-АМГАЛАН:

-Их, дээд сургуулиуд оюутнуудаасаа өрхийн орлогын хэмжээ, хаана амьдардаг зэргээр бусад асуумж бүхий судалгаанууд авдаг. Хүссэн багш нь анкет бөглүүлээд, оюутнуудын мэдээллийг авч болох юм уу? Гүтгэлэг, доромжлолтой холбоотойгоор Эрүүгийн хуульд хатуухан нэмэлт заалт оруулмаар байна. Хүнийг гүтгэсэн гүтгэлэг эргээд засардаггүй. Гүтгүүлээд нэр хүнд нь нийгэмд унаад дууссан хойно худал мэдээллийг залруулсан ч хүн тоодоггүй.

 -Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.УЧРАЛ:

-Хувь хүний нууцын тухай өмнөх хуулиар иргэн өөрөө мэдээллийнхээ аюулгүй байдлыг хариуцдаг байсан. Одоо энэ хуулийн төслөөр мэдээлэл хариуцагч тал  мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүргийг хүлээж байгаа.

Төр Е-Mongolia дээр суурилан  иргэдийн мэдээллийг цуглуулж байгаа бол үүрэг хүлээнэ.  Жишээ нь төр миний мэдээллийг ашигласан бол эргээд заавал мэдэгдэх ёстой. Энэ хуулиар мэдээллийн эзэнд notification очно. Иргэдийн  хувийн мэдээллийг төр ийм шалтгаанаар ашигласан байна гэдгийг мэдэхгүйн  улмаас  хувийн байгууллагууд,  маркетинг, судалгааны зорилгоор ашиглаж байна. Гааль татварын санхүүгийн алба гэх байгууллага хүний амжиргааны түвшинг тодорхойлж байна.

Үүнээс гадна хөнгөлөлттэй эмийн тарифаар эм  авдаг хүмүүс зонхилон ямар төрлийн эмч авдаг талаарх мэдээллийг  хувийн бизнес эрхэлж байгаа байгууллагад өгснөөр эм ханган нийлүүлж байгаа байгууллага нь тэр чиглэлийн эмийг оруулж ирэх жишээний. Иргэдийн хувийн мэдээллийг ашиглан бизнес хийж байна. Хувь хүний мэдээллийг хамгаалах хуулийг давуулж Эрүүгийн хариуцлагыг нэмэгдүүлэх зохицуулалт оруулж ирээгүй. Ажлын хэсэг дээр ийм асуудал яригдаагүй. Харин цахим орчинд хүний эрхийг хамгаалах чиглэлээр Засгийн газар хууль санаачлаад оруулж ирж байгаа гэх мэдээллийг бидэнд өгсөн.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.БААСАНДОРЖ:

-Б.Энх-Амгалан гишүүний асуулт өнөөдрийн нийгэмд тулгамдсан асуудал мөн. Сургуулийн багш нар хүүхдүүдэд хичээл заах ёстой байтал эцэг эхийн ажлын түвшин, өрхийн орлого гээд хоёр хуудас бүхий дүүрэн асуулт өгдөг. Хуулий шинэчилсэн найруулгаар энэ асуудлыг  зохицуулна. Япон, Солонгосоос жишээ татахад сургуулиуд нь Б.Баасандоржтой холбоотой  мэдээллийг нийгмийн даатгалаас нь  авдаг. Харин багш нар нь  хүүхдүүдэд   хичээлээ  заадаг. Төрд байгаа мэдээллийг төрийн байгууллага нь тухайн хүнээс нэхдэггүй байхыг  нийтийн мэдээлэл болон хувь хүний нууцын тухай хуулиар зохицуулна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тал дээр дэвшил гарч байгаа гэж бодож байна. Гэхдээ УИХ дээр сайн ярих ёстой. Тус хуулийн 27 дугаар бүлэг нийгэмд бий болсон ялзарсан зүйл шантаажийг зохицуулах гээд байгаа.

Орон сууцны орох, гарах хэсэг, дундын эзэмшлийн талбайд шаардлагатай бол дүрсний бичлэг байрлуулж болно. Хувцас солих, ариун цэврийн өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний болон караоке, зочид буудлын өрөөнд дуу дүрсний бичлэг хийхийг хориглож байгаа юм байна.  Үүнийг иргэдэд сайн ойлгуулах нь чухал байна.  Хувь хүний нууцад халдаад байгаа этгээдэд Эрүүгийн хариуцлага хүлээлгэмээр байна.  Ямар тохиолдолд Эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ямар үед Зөрчлийн хуулиар торгох вэ гэдгийг тодруулмаар байна. Хувь хүний нууцтай холбоотой асуудалд хууль чанга болох ёстой.

Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж:

-Зөвшөөрсөн, хориглосон заалтыг тухайн орц, ресторанд зөв хэрэглэж байна уу гэдгийг шалгах нь хуулийн чухал заалт юм. Хоолны газрын тусгай өрөөнд дуу, дүрсний аль ч бичлэг байх ёсгүй. Харин нийтийн зааланд дууны бичлэг байхгүй, зөвхөн дүрсний бичлэг байх ёстой. Орц, гарцны хувьд давхартаа хоёр юм уу гурван айл амьдарч байхад камерын бичлэгийг бусдад түгээж байна уу үгүй юу гэдэг нь гол асуудал. Камерын бичлэгийг тухайн давхарт амьдарч байгаа айлуудын болон хууль хяналтын байгууллагын зөвшөөрлөөр өгнө. Зөрчил, Эрүүгийн хуульд тодорхой өөрчлөлт орж байгаа. Хүний эмзэг болон хувийн нууцад хамаарсан мэдээллийг задруулж, түгээн дамжуулсан бол тухайн хүн эрүүгийн хариуцлага хүлээнэ. Үүнээс бусад хүний хувийн мэдээллийг бусдад задруулсан бол тухайн хүн зөрчлийн хариуцлага хүлээнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-09 185.129.61.5

* Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-09 66.181.176.23

Хоолны газрын тусгай өрөө гэдэг чинь хор найруулдаг гол газар шүү дээ.

Avatar

Зочин 2021-11-09 66.181.168.199

хэнд зориулж тэр вэ?

Avatar

хэнд зориулж тэр вэ?gejuu 2021-11-09 64.119.26.235

liftend yashkatai altsaganawal ter hunii nuuts uchir niited uzuulj sharaa bolgohgui taraasan etgeediig shiitgenee geed oilgochih.хэнд зориулж тэр вэ? gedeg ni oilgomjtoi

Avatar

Зочин 2021-11-09 202.126.88.32

neeree l oorsdiigoo hamgaalsan yumnuud hiihiinmaa te

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж