Ө.Батцэцэг Азийн Элит шүүгч болов

Хуучирсан мэдээ: 2021.11.09-нд нийтлэгдсэн

Ө.Батцэцэг Азийн Элит шүүгч болов

Монголын хөлбөмбөгийн холбоо (МХБХ)-ны эмэгтэй шүүгчдээс анх удаа Олон улсын шүүгчийн зэрэгт хүрсэн Өнөржаргалын Батцэцэг Азийн Хөлбөмбөгийн Холбооны Элит шүүгч болсон байна.

МХБХ-ны шүүгчээр 2016 оноос ажилласан Завхан нутгийн уугуул Ө.Батцэцэг тивийн шүүгчдийн шалгалтад тэнцэж, Монгол Улсаас АХБХ-нд данстай тав дахь, Азийн элит зэрэглэлтэй анхны эмэгтэй шүүгч болжээ.

Тус холбооны шүүгчийн хэлтсээс шүүгчдэд бие бялдар, онолын өндөр шалгуур тавьж, үндэсний дээд лигт ажиллуулдаг. Улсынхаа хамгийн дээд зэрэглэлийн тэмцээнд өөрийгөө батлан харуулж, АХБХ-ны элит зэрэглэлийн шүүгчдийн өндөр шалгуурыг давснаар Азийн эмэгтэй элит шүүгчдийн эгнээнд Монголоос Ө.Батцэцэг ийнхүү багтав.

МХБХ-ноос АХБХ-ны Элит туслах шүүгч болсон Ө.Батцэцэгт удахгүй олон улсын тэмцээнд ажиллах томилгоо авч, амжилттай шүүн явуулахыг хүсчээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж