СЗХ: Шинэ хууль батлагдах хүртэл койн гаргахыг хязгаарлав | News.MN

СЗХ: Шинэ хууль батлагдах хүртэл койн гаргахыг хязгаарлав

СЗХ: Шинэ хууль батлагдах хүртэл койн гаргахыг хязгаарлав

СЗХ: Шинэ хууль батлагдах хүртэл койн гаргахыг хязгаарлав

Санхүүгийн зохицуулах хорооноос өчигдөр (2011.11.08) койнтой холбоотой мэдэгдэл гаргасан. Тодруулбал, УИХ-аар хэлэлцэгдэж буй "Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл" эцэслэн батлагдаж, хэрэгжиж эхлэх хүртэл хугацаанд шинээр олон нийтэд койн гаргах (IEO), арилжаанд шинээр оруулах болон тэдгээртэй холбогдсон үйл ажиллагаа явуулахыг түр хугацаагаар хязгаарлажээ.

Эргэн  сануулахад өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаан дээр УИХ-ын дарга Г.Занданшатар "Цахим мөнгөний харилцааны эхний үе биткойн байсан бол хоёрдугаар үе нь блокчейн дээр суурилсан, харин гурав дахь үе нь “Central Bank Digital Currency” болж, дэлхийн Төв банкуудын 80 хувь нь судалж байна. Мөн Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа бөгөөд энэ хуулийг батлагдан, хэрэгжих хүртэл дахин ямар нэг төрлийн шинэ койн гаргахыг хязгаарлаж, нэг их наяд орчим төгрөгийн арилжаа хийгдсэн гэх мэдээлэл бүхий одоо байгаа койнуудын эрсдэлийг удирдах чиглэлд анхаарч ажиллах нь зүйтэйг хэлж байв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

saraa 2021-11-09 139.5.219.208

Ер нь эрсдэлийг төр дааж болохгүй, хуульдаа иргэд өөрсдөө хариуцахыг заах хэрэгтэй, хувьцаа ч гэсэн иргэн өөрөө л хариуцдаг шүү дээ, тийм л байх ёстой, нөгөөтэйгүүр төрийн оролцоо бага байх хэрэгтэй, зохицуулалт, бүртгэл байх ёстой, биржүүдийн хариуцлага байх ёстой болов уу, Монголд томоохон компани төрөх, цахиурын хөндий шиг болох том боломж байгааг анхаарах ёстой болов уу, ер нь цаг үе өөрчлөгдөж байгааг соргог харж, хаах биш урагш хөгжих заалтууд байх нь зүйтэй болов уу

Avatar

ЧУКА 2021-11-09 202.131.251.250

ШИНЭ ХУУЛИНДАА КОИН ГАРГАСАН ХУДАЛДАЖ АВСАН ХҮМҮҮС ЭРСДЭЛЭЭ ӨӨРСДӨӨ ДААНА ГЭДГИЙГ ХАТУУ ТУСГАХ ХЭРЭГТЭЙ
ЭС ТЭГВЭЭС ХЭДЭН НӨХӨД ЛУЙВАРЧИД МӨНГӨӨ ХАМТРАН БИЕ БИЕРҮҮГЭЭ ШИЛЖҮҮЛЭЭД ДАМПУУРЧИХЛАА ГЭЭД ЖАГСАЖ ӨЛСӨЖ БАЙГААД ТӨСВӨӨС НУГЛААД АВЧИХНА ХАДАГЛАЖ ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ АМЬД ЖИШЭЭ БИЙ

Avatar

Badarch taxar 2021-11-09 64.119.24.21

Одоо хуучин луйварчид хулгайчид шинэ койн гаргах нь их ашигтай гэдгийг мэдээд бэлдэж байхад саад болдог нь занданшатарын гавьяа !!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж