УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д энэ оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр өргөн барьсан билээ. Бид энэ удаагийн “Хууль төрөхийн өмнө” буландаа дээрх хуулийн төслийг онцлон хүргэж байна.
Уг хуулиар нэн тэргүүнд хүний язгуур эрхийг хангахад чиглэсэн Үндсэн хууль болон бусад хууль дахь суурь зохицуулалтыг хэрэгжүүлэхийг зорьжээ.
Тодруулбал, Үндсэн хуулиар баталгаажсан иргэний үндсэн эрх, суурь зарчмыг гажуудуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн зүйлчлэлийг хүндрүүлэх, эсхүл мөрдөн байцаалтын шатанд нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн тохиолдлыг шийдвэрлэж, шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах боломж олгох зорилгоор нэг удаа 30 хоногоор хойшлуулах нэн тодорхой зохицуулалтыг шинээр бий болгож болох юм гэж үзэж, хуулийн төслийг боловсруулжээ.
Мөн Давж заалдах шатны шүүх болон Дээд шүүхээс хэргийг буцаадаг зохицуулалтыг халах зохицуулалт тусгах нь УИХ-аас 2021 онд хийсэн Шүүхийн шинэчлэлийн үргэлжлэл болно хэмээн үзэж, холбогдох тайлбарыг Б.Энхбаяр гишүүн танилцуулсан. Төсөл санаачлагчид шүүх, прокурорын хараат бус байдлыг бэхжүүлж, ял завших боломжийг хаах шаардлагатай гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
- 2019 онд анхан шатны шүүх 26897 эрүүгийн хэрэг шийдвэрлэснээс 57 хэргийг цагаатгаж, 1345 хэргийг шүүхийн шатнаас прокурорт буцаасан,
- 2020 онд 13470 хэрэг шийдвэрлэснээс анхан шатны шүүх 76 хэргийг цагаатгаж, 1247 хэргийг прокурорт буцаасан гэх тоо баримт бий.
- Прокурорт буцаасан нийт хэргийн 1231 нь урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас буцсан бол 1350 хэрэг нь шүүхийн хуралдааны шатнаас буцсан байна.
- Ийнхүү 2019-2020 онд анхан шатны шүүхээс буцаасан хэргийн талаас илүү хувийг шүүх хуралдааны шатнаас буцаажээ.
Мөрдөгч, прокурор хууль зөрчсөн алдаагаа засах боломж олгосон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр бус гэм буруугийн шүүх хуралдаанаас хэргийг буцаасаар байгаа нь хэрэг дээрээ ийнхүү хоёр үе шатанд хуваахын утга учрыг алдагдуулсан хэрэг болсон гэж үзсэн байна.
Сүүлийн хоёр жилд анхан болон давж заалдах, дээд шүүхээс буцаасан 267 хэрэг хэрэгсэхгүй болжээ. Тиймээс 267 гэм буруугүй хүнд шүүх ял өгсөн, эсхүл гэмт этгээдийн хэргийг буцааж ял завшуулчихсан эсэх асуудал гарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, хэргийг буцаах хуулийн зохицуулалтыг ашиглаж, хүн хэлмэгдүүлдэг, эсхүл ял завшуулах эрсдэлтэй. Мөн мөрдөн байцааж байгаа гэх шалтгаанаар удаан хугацаанд хүнийг шантаажилж байгаа зэрэг асуудал гарч байгаа аж.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь хэргийн нотлох баримт бэхжүүлэх хүсэлт хангасан эсэх, шинжээчийн дүгнэлт сонирхлын зөрчилтэй байсан зэргийг тусгайлан хянадаг. Харин дараагийн шатны шүүх хуралдаанаар хэргийг мөрдөн байцаалтад буцааж байгаа нь буруу тогтолцоо гэдгийг хууль санаачлагчид онцолж буй. Тиймээс урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцаах зохицуулалтыг хэвээр үлдээх хэрэгтэй аж.
Шүүх нотолсон баримтад үндэслэж шийдвэр гаргах болохоос биш, шүүх нь мөрдөгч, прокурорт дахин нотлоод ир гэж буцаах ёсгүйг хууль санаачлагчид хэлж байна. Өөрөөр хэлбэл, хэргийг буцаадаг байдал нь мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийг авлигын сүлжээнд оруулж байгааг ч тэд онцлов.
Хуулийн төслийг эндээс уншина уу
Зочин 2021-11-09 103.9.90.100
Э.Ариунаа та, мэдээллээ бүрэн гүйцэт уншчихаад гарчигаа өг. Энд мөрдөгч, прокурор, шүүгч гэсэн байна. Ямар санаатайтайгаар шүүгчийг хасаад байгаа юм.Та шүүгч нараас айдаг юм уу, тэднийг хаацайлах ямар шалтгаан байна
Зочин 2021-11-09 185.129.61.5
****** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Зочин 2021-11-09 72.196.192.250
Ene bol mash zuv huuli. Harin huuliihan uursduu ers esergvvtseed baigaa yum. Uchir ni ted heel hahuuliasaa salah durgvi baigaamaa ! Ene huuli batlagdval huuli tsagdaa shvvhiinhnii heel hahuuliin ih tomeh vvsver ni haagdah geed baina l daa !!!
Зочин 2021-11-09 192.82.70.140
Ter chigeeree avilgal shuu dee
МАНгарууд ш дээ 2021-11-09 203.98.77.51
зарим даварчихсан шүүгч нар зөвхөн өөрийн хувин таагүй харилцаатай прокурор, мөрдөн байцаагчийн шалгасан хэргийг үл ялиг шалтгаанаар заавал буцааж хувийн хорслоо тайлдаг ч юм бий. Өөрт нь пальдагдаагүй гэсэн л шалтгаанаар хэргийг нь буцааж ажлын гологдол гаргасан мэтээр доош нь хийж байгаа хэлбэр юм
Зочин 2021-11-09 103.229.120.152
Туйлын зөв хууль байна. Гэхдээ УИХ дээр хулгайч нар санаатай унагаах байх доо!
Зочин 2021-11-09 66.181.188.238
Мөрдөн байуаагч нар ажлаа хийж чадахгүй, хэргийГ БҮРЭН НОТОЛЖ ЧАДАХГҮЙ МӨРТЛӨӨ ПРОКУРОР шүүх рүү шилжүүлдэгээс болж хэрэг буцдаг шүү. Нотолж нэгэнт чадахгүй бол хэрэгсэхгүй болгох санал оруулдаг чин зоригтой мөрдөгч байхгүйгээс болж хэрэг буцдагийг болиулах хэрэгтэй.
зочин 2021-11-09 192.82.92.201
маш зөв хуулийн төсөл байна
иргэн 2021-11-09 202.131.227.82
ИЛ ТОДОРХОЙ БАЙГАА ХЭРГҮҮД БАС ХУУЛЬ ДЭЭР ИХ УДААД, НААШ ЦААШ БУЦААД БАЙДАГ. ЭНЭ Ч БАС АВИЛГЫГ ҮҮСГЭХ ТАЛТАЙ. ГАДААДЫНХАН ЧИНЬ ХЭРГИЙГ ДОР НЬ ШИЙДЭЭД БАЙХ ЮМ. ГЭТЭЛ МАНАЙ МОНГОЛД ХЭДЭН ЖИЛ БОЛОХ ЮМ.
Зочин 2021-11-09 203.91.115.49
Бид ингэж буруу яриад хэвшчихсэн. Хэргийг буцаадаг нь авилгад автуулаад байгаа биш. Жишээ нь бид бусдын биеийг хүчээр үнэлүүлэх гэдэг ойлголтыг бий болгоод хэрэглэдэг. Гэтэл амьдрал дээр ийм юм байхгүй. Тэр хүн өөрөө зөвшөөрч өөрөө санаачилж байж биеэ үнэлнэ. Ер нь эзэн холбогдогч нь тогтоогддоггүй, шийдэгдэж өгдөггүй хэрэг олшроод байгаа нь хуулийн системээс гадна нэр томъёо, ойлголт ухагдахуунууд буруу байгаатай ямар нэг байдлаар холбоотой. Энэ хуулийн нэр томъёонууд хэрэгтэн, авилгачийг зориу
Зочин 2021-11-09 203.91.115.49
д хаацайлж хэргийг нь булзааруулах, хэргийн хор хохирлыг бууруулах, олныг будилуулахад чиглэсэн байгааг анзаарч байна уу? Жишээ нь авилгачныг бариад шүүх явцын талаар нийтэд мэдээлэхдээ хэргийн зүйл ангийг уншчихдаг. Хүмүүс тэр болгон хууль уншаад байдаггүй. Иймээс Батхүү нь хэрэгтэн юмуу, хилмэгдэгч юмуу огт тухайлан мэдэхгүй хоцордог. Ёстой нөгөө Сухомлинский гэдэг чинь кино жүжигчин билүү гэдэг шиг. Тэгэхээр авилгатай тэмцэхийн тулд механизм нь ил, тодорхой байх ёстой. Авилгын хэрэг нээхэд ир
Зочин 2021-11-09 203.91.115.49
гэдэд юун түрүүнд мэдээллийг нээлттэй хүргэх ёстой. Нийгмийн хөрөнгийг идэж шамшигдуулж буй үйлдэлд тооцох ял шийтгэл хуулийн хүрээнээс халиад үзэл сурталжсан шинжтэй байж олон нийтийг энэ гэмт хэргийн эсрэг хандлагатай болгоно. Манайх шиг мунхаг харанхуй нийгэмд гэмт хэрэгтэй тэмцэх үр дүнтэй арга. Ийм зарчмаар бид шударга бус байдлын эсрэг тэмцэх хэрэгтэй. Тэгэхээр механизмын хувьд цаана нь ашиг сонирхол байгаа учраас хэргийг буцаадаг байх нь.
Зочин 2021-11-09 202.131.235.210
Шударга ёс хэзээ тогтох вэ
Зочин 2021-11-09 202.126.88.229
Шүүгч,прокурорууд улс дамнасан эдийн засгийн том төслийг шалгах ямар ч ойлголт, мэдлэг байхгүйдээ бултаж арьсаа хамгаалж байгаа юм.Оюутолгой бол нямбаатар нь хуцах биш,хөндлөнгийн дүгнэлт гаргуулан дараагийн алхамаа ярих ёстой.Энхсайханы хэрэгт гэхэд шүүгчид нь хүн юм болохоор дээрээс шахаанд ороод эргэж буцаж буцаж цөөхөн жилийн ял өгж хорьсон болсон байдаг.
МАНгарууд ш дээ 2021-11-09 203.98.77.51
мөрдөн байацаалтанд хэрэг буцах бол дандаа хувийн сэдэлтээр хийгддэг ажил юм. Шүүгч нар муйхарлаж газар дээр нь шийдчих юмыг заавал буцааж ажил, цаг удаашруулж бусдад чирэгдэл учруулдаг ш дээ. Мэдүүлгийн зөрүүг арилгах гэсэн үндэслэлээр буцааж байна. Яаж арилгах юм 2 этгээд зөрүүтэй байр суурьтай байхад шүүгч хийнэ, чадна барина гэж гарч ирчихээд өөрөө ёстой дүгнэх ёстой байхад заавал хүний гараар юм хийлгэхийг оролдоно заваан ш дээ шүүгч нар
Зочин 2021-11-09 66.181.187.221
Мөрдөн байцаагч олигтой юм авахгүй олон жил боллоо. Тэдний хийсэн ажлын үр дүнг прокурор шүүгч хоёр завшиж олзыг нь хувааж хүртдэг муу жишиг тогтоод удлаа!! Яаж ч бодсон үүнийг өөрчлөхгүйгээр шудрага ёс тогтохгүй! Мөрдөгчид гомдсоор байх болно . Хонь бүрэн чоно цатгалан гэдэг зарчмаар явах ёстой!
Зочин 2021-11-09 202.126.92.194
прокурорууд хамгийн их хулгай хийж авилга авч байгаа үнэн шдээ
Зочин 2021-11-09 202.9.46.247
Шүүх авилгын сонирхол үүсээл буцааж бгаа шдээ манай мөрдөгч нарын ажлын ачаалал ямар билээ тгхэд прокурор рянаад юү хийж бсын шүүгч прокурор 2 үнэндээ ажлын ачаалал маш бага шүү дээ мөрдөгчийн хажууд
зочин 2021-11-09 192.82.76.172
Ер нь хэрэг буцаад, буцаагаад байгаа явдал бол мөрдөгч, прокурорууд ажлаа дутуу, буруу хийсэн л гэсэн үг байх.
Хуулийнхны ярьдгаар процессийн алдаа ч зөндөө гаргадаг, тэрнийг нь шүүхийнхэн буцааж залруулсан юм байхгүй
процесст оруулаад л ял болгоод л явдаг гэж ярьдаг юм байнлээ. Үнэхээр буцаах шаардлагатай хэргийг буцааж зөв болгох
хэрэгтэй. Тэгэж байж хүний эрхийг хамгаална биз дээ бодоход.
Зочин 2021-11-09 66.181.161.44
Мөрдөн байцаагч хэт нэг талыг барьж мөрдлөг явуулдаг,сэжигтэнд тооцогдож байгаа хүний буруугүйг нотлох нотолгоог баримтанд авдаггүй учраас шүүхээс буцаж бгаанш дээ Жнь СБД 2-р ХЭЛТЭС
Badarch taxar 2021-11-09 64.119.24.21
Шүүхчид өөрсдийн авлигын явдалдаа мөрдөгч прокурор нарыг татаж оруулдаг нэг аргатай ! Тэр аргаа үё үё хэрэглэдэгийг одоо л мэдэж байгаа юмуу !!!