19 дэх удаагийн VI бүгд хурлын эргэн тойронд | News.MN

19 дэх удаагийн VI бүгд хурлын эргэн тойронд

19 дэх удаагийн VI бүгд хурлын эргэн тойронд

19 дэх удаагийн VI бүгд хурлын эргэн тойронд

БНХАУ-ын түүхэнд онцгой жил болох 2021 онд Ши Жиньпиний ажлын хуваарь шахуу байв. Тэрбээр сүүлийн хэдэн сарын хугацаанд намын 100 жилийн ойн бага хуралд илтгэл тавьж, бүх талаар чинээлэг нийгэм байгуулсныг зарлаж, Түвдэд зочилж, Хятадын анхны сансрын станцад ажиллаж буй сансрын нисэгчидтэй ярилцаж, НҮБ-ын веб бага хуралд оролцсон юм.

Цаашлаад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден зэрэг дэлхийн удирдагчидтай видео уулзалт хийсэн билээ.

Энэ долоо хоногт ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 19 дэх удаагийн намын “Зургадугаар бүгд хурал”-д оролцож буй. Энэхүү уулзалтаар Хятадын Коммунист намын 100 жилийн түүхэнд гаргасан ололт амжилт, түүхэн туршлагыг танилцуулна гэжээ.

Хятадын Коммунист нам 72 жилийн турш засгийн эрх барьж буй бөгөөд ийм урт хугацаанд төрийн хэргийг тасалдуулалгүй авч явсан нам дэлхийн түүхэнд ховор юм. Өнөөдрийн байдлаар Ши Жиньпин тус намын удирдлагын гол хүн юм. Түүнээс өмнө Мао Зэдун, Дэн Сяопин, Зян Зэминь, Ху Жинтао тэргүүтэй дөрвөн хүн хэдэн арван жилийн турш намын удирдагыг атгаж байв.

Ши Жиньпин 2012 оны арваннэгдүгээр сард ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсоноос хойш шийдэмгий, тууштай, ажил хэрэгч, гүн гүнзгий бодолтой, алсын хараатай нэгэн байсан төдийгүй нэг талаас намын түүхийг залгамжлагч, нөгөө талаас шинийг санаачлагч зоригтон байв.

“Channel News Asia”-гийн мэдээлснээр түүний удирдлага дор Хятад улс хүчирхэг орон болсноос гадна хүчирхэг эринд шилжиж буй юм. Ийнхүү есөн жилийн өмнөхтэй адилаар түүнийг боломж, сорилтын өмнө намаа хэрхэн удирдах, Хятадыг дэлхийн тавцанд хэрхэн эргүүлэн авчрахыг дэлхий нийт анхааралтай ажигласаар байгаа билээ.

КОММУНИСТ НАМЫН ЧУХАЛ ХҮН

Хятадын Коммунист намын түүхэн тогтоолыг гаргасан хоёр хүн л байдаг. Хятад улсын өдгөөгийн дарга Ши Жиньпин гурав дахь хүнээр тодрох туйлын магадлалтай байна. Түүнийг Коммунист намын удирдагчаар таван жилээр хоёр удаа сонгогдох тогтсон уламжлалыг эвдэж, гурав дахь удаагаа сонгогдохоор төлөвлөж байна хэмээн үзэж буй юм.

Мао Зэдун, Дэн Сяопин нарын тогтоолууд түүхийн замналын эгзэгтэй мөчүүдэд гарч ирж байснаар хоёр удирдагчид улс төрийн тавцанд онцгойрох боломж олгож байв. Харин Ши Жиньпиний хувьд өөрийн гэсэн шинэ санаа дэвшүүлэх нь намын аваргуудтай хөл нийлүүлэн алхах боломж олгохоос гадна дэлхийн хоёр дахь том эдийн засгийг бүрдүүлэгч улс оронд асар их өөрчлөлт авчирч мэдэх юм.

ЗУРГАДУГААР ЧУУЛГАН

Коммунист намын зургадугаар бүгд хурлаар үндэсний удирдагч, цэргийн дарга, мужийн удирдагч, шилдэг эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн 400 орчим хүн Бээжингийн цэргийн өндөр хамгаалалттай зочид буудалд цугларав. Хятадын элит улс төрийн нэгэн адилаар хурлаар хэлэлцэх асуудал маш нууц түвшинд байх бөгөөд зөвхөн дараагийн мэдэгдэлд ил болох билээ.

Зургадугаар бүгд хурал нь Хятадын улс төрийн таван жилийн мөчлөгийн томоохон хурал болохын хувьд зарим талаар ихээхэн чухал төдийгүй дараа жилийн чуулганы шийдвэр гаргахаас өмнө тохироо хийх сүүлчийн боломж юм. Тус чуулганаар "Намын 100 жилийн томоохон амжилт, түүхэн туршлага"-ыг хэлэлцэх талаар “Xinhua” агентлаг мэдээлсэн.

1981 онд болсон ХКН-ын Төв Хорооны зургадугаар бүгд хурлаар Дэн Сяопин Маогийн алдааг буруушаасан түүхэн тогтоолоо баталж, соёлын хувьсгалыг өлсгөлөн, үхэлд хүргэсэн гэдгийг нийтэд зарлаж байв. 2016 онд болсон үүнтэй төстэй дээд хэмжээний уулзалтаар тус нам Ши Жиньпинийг гол удирдагчаар нэрлэсэн бөгөөд энэ нэр томъёог өмнө нь Дэн, Мао, Зян Зэминь нар эзэмшиж байсан билээ.

ЭНЭ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

Ши Жиньпин дэлхийн нийт хүн амын тавны нэгийг захирдаг удирдагчийн хувьд гаргах шийдвэр нь асар их нөлөөтэй юм. Хятадын хамгийн чухал хүн тэрбээр илүү шударга марксист нийгэм байгуулахын төлөө үндэсний баялгийг дахин хуваарилах эрхэм зорилгыг хэдийнэ хүлээжээ.

Түүний шийдвэрээс улбаатайгаар өнгөрсөн долдугаар сард дэлхийн зах зээлийн үнэлгээнээс Хятадын хувьцааны нэг их наяд ам.доллар үгүй болсон юм. Энэ нь хүргэлтийн жолооч, багш нараас эхлээд технологийн томоохон компаниуд, алдартнууд, дэлхийн хөрөнгө оруулагчдын бизнест хүртэл нөлөөлсөн билээ.

Цаашлаад Ши Жиньпиний түүхэн шийдвэр ирээдүйн улс төрийн үйл ажиллагаанд нөлөөлж, эдийн засгийг илүү их шинэчилж болох юм. Тэр дундаа Тайванийн асуудлаар АНУ-тай сөргөлдөх магадлалтай байна. Ши Жиньпин өнгөрсөн долдугаар сард тус арлыг Коммунист намын мэдэлд оруулах нь "түүхэн даалгавар" гэж мэдэгдсэн. Хэрвээ энэ арга хэмжээг авч хэрэгжүүлбэл Бээжин, Вашингтон хоёрыг дайнд хүргэж болзошгүй юм.

Эх сурвалж: XINHUA, STRIPES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-09 185.129.61.5

======= Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

zochin 2021-11-09 64.119.19.151

ши жинпин монгол угсаатай хүн, нүүр царайны төрх ч монголжуу, тиймээс тэр муу санаатай, хувиа хичээсэн, ихэрхүү, ямаа омогтой, дээрэнгүй, атаархуу худалч хулгайч хүн байж таарна. тэр удахгүй хятад орныг дампууруулна, энэ ажлаа ч ааль үжий хийгээд эхэлсэн. тэр бумтан, одуудаа барьж хориод, устгаад, хөрөнгийн хураагаад эхэлсэн, удахгүй хятад орныг яг монгол шиг там болгоно.

Avatar

Заагч 2021-11-09 202.9.46.42

Хог вирус хятад уствал сайхан даа.

Avatar

Зочин 2021-11-09 103.1.31.222

Манайд ямар хамаа байна? Манай хурал юм уу !Одоо бүр илт х***а-н муж шиг бүр дэлгэрэнгүй мэдээлэл тавьдаг боллоо энэ сайт!Холбогдох газарууд нь шалгаач

Avatar

зочин 13 2021-11-09 202.9.46.87

ши жи пин монгол гаралтай хүн гэсэн тэхээр өөдгүй хувиа нхичээсэн дээрнгүй затай байж таарна аугаа их хятад орон цаашид улам хөгжихүү орос орон шиг дарангуйлал тоготож 1980 оны амьдралдаа эрэгн олрж өлсголонд нэрвэгдэхүү гэдэг эгзэгтэй л байнадаа ирэгд компаниуд нь хөгжөөд дэлхийпд гараад ирэхээр дарнгуйлагчид дургүйл байдаг болтой

Avatar

иргэн 2021-11-09 66.181.161.18

бидэнд ямар хамаатай юм? Хятадаап дүүрэг ажилгүйдэл бий болж, үйлдвэрүүд бүгд хаалга барьж, барилгынхан салбар нь тэр чигтээ ганхаж бн. Хятад дэлбэрэхэд ойрхон бн.
6-р ангийн боловсролтой Ши дарга Жунгоа орноо сүйрүүлж бгааг бид мэдэрч бнаа.
сансарын салбарт амжилт гаргаж бгаа Ши даргад хамаагүй өмнө эзэлсэн хөтөлбөр

Avatar

Badarch taxar 2021-11-09 64.119.24.21

Монголоо хэзээ нэгтгэх талаар нууц хэлэлцэж байгаа даа !! 2029 оноос өмнө авчихвал сайн да гэж нууц ярьж байгаа да ! Манай маанагууд гадарлахчгүй !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж