Дөрвөн бөхийн хэн нь шинжилгээний хариуг эсэргүүцэв? | News.MN

Дөрвөн бөхийн хэн нь шинжилгээний хариуг эсэргүүцэв?

Дөрвөн бөхийн хэн нь шинжилгээний хариуг эсэргүүцэв?

Дөрвөн бөхийн хэн нь шинжилгээний хариуг эсэргүүцэв?

Шинжилгээнээс нь допингийн төрлийн бодис илэрсэн гэх дөрвөн бөхийн Б сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ өгөх хугацаа өчигдөр /2021.11.08/ албан ёсоор дуусч, гурван бөх А сорьцын хариугаа хүлээн зөвшөөрч, нэг нь эсэргүүцэж, Б сорьцоо дахин шинжлүүлэхээр болов. Ер нь түүхэндээ А сорьцын хариу Б-тэйгээ зөрж байсан удаагүй.

Б сорьцын хариу А сорьцын хариутай зөрвөл лабораторийн алдаа гэж үзэж,  үр дүнгийн үйл ажиллагааг зогсоох журамтай.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Б.Хадбаатар, аймгийн арслан Н.Батсайхан, аймгийн заан Б.Уртнасан нар допингийн шинжилгээнд бүдэрсэн аж.

Тэгвэл шинжилгээний хариугаа эсэргүүцсэн нэг бөх нь Э.Оюунболд арсланг гэж сонирхогчид болон бөхийн хүрээнийхэн хардаж байна. Дүрмийн дагуу Э.Оюунболд допингийн шинжилгээ өгөх ёсгүй байсан ч Ц.Содномдорж арслангийн хүсэлтээр хоёр бөх хоёулаа шинжилгээ өгсөн билээ. Тухайн үед Э.Оюунболдыг барилдах ёсгүй гэж эсэргүүцсэн Ц.Содномдоржийг тэрбээр амлан авч, хаясан юм. Ингээд Э.Оюунболдоос допинг илэрснээр түүний бөхийн карьерт цэг тавигдах нь тодорхой болж байна. Өөрөөр хэлбэл, хоёр удаагийн допингийн дуулианд нэр холбогдсон Э.Оюунболд монгол бөхийн түүхэнд хар толбо үлдээж байна.

Бөхийн холбоо ч допингийн эсрэг хатуу арга хэмжээ авахаа зарлаж, допингийн шинжилгээгээр зөрчил гаргасан бөхийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасах, 40 сая төгрөгийн мөнгөн торгууль оноох, дахин илэрвэл 8 ба түүнээс дээш жилээр бүх төрлийн барилдаанд оролцох эрхийг нь хасах дүрмийн өөрчлөлт оруулсан.

Тэгэхээр өмнө нь допингтой нэр холбогдож, цолоо хураалгаж, барилдах эрхээ хасуулсан Э.Оюунболд арслан найм болон түүнээс дээш жилээр эрхээ хасуулах эрсдэл үүссэн гэсэн үг. Өдгөө 28 настай тэрбээр дахин найман жилээр барилдах эрхээ хасуулбал төрийн наадамд дахин түрүүлэх хүсэл нь үгүй болно. Тэгэхээр түүний эцсийн найдвар нь Б сорьц. Арслангийн хувьд Өмнөд Солонгосын лаборатори алдаа гаргасан байгаасай гэж хүсэх л үлдлээ.

Бусад гурван бөхийн тухайд ч Б сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргасан байхыг үгүйсгэхгүй. Хэдийгээр улсын цол олгох төрийн наадам биш ч чансаа өндөр бөхчүүд оролцсон, олон таамаг эвдсэн үзүүштэй барилдаан болсон. Цол олгох эсэх нь тодорхойгүй байсан учир 1980-аад оны залуучуудын хувьд мэдээж улсын цолд хүрэх нууцхан хүсэл байсан нь лавтай.

Ховд аймгийн Буянт сумын харъяат аймгийн арслан Н.Батсайхан

  • Нэгийн даваанд аймгийн харцага Г.Эрдэнэбаярыг
  • Хоёрын даваанд аймгийн арслан Т.Чулуунгэрэлийг
  • Гурвын даваанд улсын начин Л.Гантулгыг
  • Дөрвийн даваанд улсын харцага Н.Золбоог
  • Тавын даваанд улсын харцага Д.Анарыг
  • Зургаагийн даваанд улсын харцага Б.Зоригтбаатарыг тус тус давж, долоогийн даваанд улсын начин Ч.Батчулуунд өвдөг шороодсон.

Хэнтий аймгийн Батширээт сумын харъяат аймгийн арслан Б.Хадбаатар

  • Нэгийн даваанд аймгийн харцага Ж.Бадралыг
  • Хоёрын даваанд аймгийн арслан П.Өсөхбаатарыг
  • Гурвын даваанд улсын гарьд Ш.Жаргалсайханыг
  • Дөрвийн даваанд улсын харцага Ө.Даваабаатарыг
  • Тавын даваанд улсын аварга Г.Эрхэмбаярыг тус тус давж, зургаагийн даваанд улсын харцага Б.Бат-Өлзийд дийлдсэн.

Ховд аймгийн Үенч сумын харъяат аймгийн заан Б.Уртнасан

  • Нэгийн даваанд аймгийн арслан Д.Бямбацогтыг
  • Хоёрын даваанд улсын начин Ц.Чимэддоржийг
  • Гурвын даваанд улсын харцага Б.Одгэрэлийг
  • Дөрвийн даваанд улсын гарьд Б.Гончигдамыг
  • Тавын даваанд улсын харцага Д.Бат-Эрдэнийг
  • Зургаагийн даваанд улсын начин Б.Чимэдванданг тус тус давж, долоогийн даваанд улсын харцага Б.Бат-Өлзийд тахим буулгасан.

Бөхчүүд Б сорьцоо шинжлүүлсний дараа допингтой бөхчүүдийн нэрсийг зарлах журамтай ч одоо бараг хүн бүр мэдчихлээ. Гэхдээ л нэг бөхийн Б сорьцын хариу ирсний дараа Монголын үндэсний бөхийн холбоо энэ жилийн допингтой нэр холбогдсон бөхчүүдийн нэрсийг албан ёсоор зарлана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
10
ХарамсалтайХарамсалтай
8
БурууБуруу
7
ХөөрхөнХөөрхөн
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

45 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нутаг 2021-11-09 202.21.108.242

🖕Оюунболд нүдний булай чи дахиж дэвжээ бузарлахаас хол яв❗

Avatar

Харбээс 2021-11-09 66.181.161.60

Содном Обогийн аяганд допинг хийсэн бхаа

Avatar

х***а арслан 2021-11-09 202.9.46.170

Ирэх зун 100 жилийг ой хийж Увсын допингтой бох туруулнэдээ..халхууд тэнэг гэж унэн юмдаа..Албан тушаал эд хоронгийн толоо хурэлсух оюунболдыг золиосолжээ

Avatar

Zochin 2021-11-09 202.126.90.16

5 davaand unasan buh hun doping hereglesen baisan. Shinjilgee avah surgaar l bugd unaad ugsun

Avatar

Бат 2021-11-09 150.129.142.203

Гүзээтэй допингуудыг үзэхээ ч болилоо.сонирхол ч үгүй болж дээ.японы сумо шиг даваагаа давахгүй бол цолыг нь авч байя
.

Avatar

Зочин 2021-11-09 192.82.68.208

Оюунболд л байлгуй, угаасаа допинг едер тутмын хэрэглээ нь болчихсон гар юм биш уу, тэгээд одоо цайрчихсан гар эцсээ хуртэл гурийх биз

Avatar

Зочин 2021-11-09 66.181.160.120

Оюунболдыг их л хавчиж бна даа

Avatar

zochin 2021-11-09 122.201.22.103

энэ нөхөр чинь аль дээрээс хэрэглээд цол авсан юм бишүү,арслан цолыг нь ч гэсэн хураая даа

Avatar

Зочин 2021-11-09 43.228.131.113

УОК-н шийдвэр 128 бөх барилдана гэж байхад Магалжав худлаа ярьж 512 бөх барилдуулж будлиан хутгасан н**ш

Avatar

Zochin 2021-11-09 66.181.161.120

Oyunbold gedeg hun dahin dahin sergeesh heregleed baih ** hun mun uu sodnomdorj yagaad zaaval dopingiin shinjilgee uguy geed urailaad baiv naad shees meesiig ni yvhaas ni umnu ynzaldag garuud baigaan bish bizee tagnuul tsagdaa ajillah tsag ni bishuu ene buhchuud ugaasaa l negniigee horoldog ulamjilaltai shuudee hadaa avargiig yalaa guigaad barildaad diilehgui bolhoor ni zoriud huchingiin hergeer yvuulj baisan ter hun ni odoo ch bj l bna harin orchin tsagt oyunbold gedeg huniig …….

Avatar

Зочин 2021-11-09 192.82.74.169

увсын дөрвөдүүд хоолонд нь бууны нохой төв халхаар хор хийлгүүлсэн байж таарна . хүний амьдралыг ингэж сүүрүүлэх гэж дээ . дөрвөдүүд хүн чанаргүй шүү.

Avatar

Зочин 2021-11-09 202.126.89.13

Наад махан бөмбөг чинь аймгийн арслан болсноос хойш байнга допинг хэрэглэсээр Батэрдэнэ аваргаар аргалуулсаар ирсэн гэдэг нь тодорхойшдээ. Допинг удаан хэрэглэхээр яранд баригддаг гэдэг. Жил жилийн наадмаар л бөөн яртай барилддаг биздээ

Avatar

Зочин 2021-11-09 66.181.161.82

Битгий дэмийр

Avatar

Э 2021-11-09 64.119.19.101

Юлалар минь үгээ олж хэлээрэй

Avatar

Зочин 2021-11-09 185.129.61.5

= Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Kkk 2021-11-09 150.129.140.185

Mani oboo bi xeregleeguiee geed shaachixaa bizdee

Avatar

Зочин 2021-11-09 202.126.89.95

Энэ 4ийг гэж хэн хэлсэн юм бэ.

Avatar

Зочин 2021-11-09 192.82.68.208

Энэ ундэсний бех ямар олон улсад хулээн зевшеерегдсен спорт биш, тэгээд ч одоо бехчууд допингоос салах нь енгерсен байх аа, зугээр л тоохгуй хаячих хэрэгтэй, тэгж байгаад нэг учраа олбол олно биз, угуй бол сенене л биз, нэг их хэрэгтэй эд биш

Avatar

Зочин 2021-11-09 202.9.46.139

Ер нь бол одоо барилдаад ноцолдоод байгаа бөх гэдэг юм чинь өв соёл биш

Avatar

өө 2021-11-09 203.91.115.53

х****а.

Avatar

Зочин 2021-11-09 202.126.89.106

Эрийн 3 наадам бол спорт гэхээсээ түүх, уламжлалаа хадгалах Монгол үндэстний соёлын гол баталгаа. Ямарч спортод цолыг уянгалуулж дэвээ шаваа хийдэггүй зөвхөн амжилт шаарддаг. Японууд ийм учраас сумогоо харийнхны амны зугаа болгохгүй гээд допинг шалгадаггүй. Манайх мөн тэгээд харин бөх уяачдын дунд сурталчилгаа сайн хийх хэрэгтэй. Муу сологосын доог болох хэрэггүй

Avatar

Uh 2021-11-09 202.126.89.84

Ee sdaa obo ingeed duus duus darhan avarga boloh baisan daa

Avatar

одоо үе 2021-11-09 66.181.180.216

СОДНОМ ХОРОЛСОН БАЙХ МАГАДЛАЛТАЙ

Avatar

Тонил цаашаа 2021-11-09 66.181.161.124

Хаха чи муухай хүний удам юм да

Avatar

Зочин 2021-11-09 202.9.47.33

Хэрвээ үнэн бол Допинг үнэхээр хүчтэй болгодог юм байна. Манай ХОВДынхан ч шившигээ тарьж, АРСЛАН ч өнгөрчээ зайлуул.

Avatar

Зочин 2021-11-09 64.119.22.173

Энэ хэдэн сэвснүүд допингоо иднэ үү? Юугаа иднэ үү? Ямар хамаа байна аа. Үзэхгүй хаячих. Шагнал өгөхөө боличих. Тэгвэл 10жилийн дараанаас цэвэршиж магадгүй. Урьд нь допинг энэ тэр үздэггүй байх үед допинг хэрэглээд л үздэг байсан биз дээ

Avatar

Зочин 2021-11-09 192.82.77.239

Манайд ямарч юм ийм л дамбуу юм шуу дээ

Avatar

иргэн 2021-11-09 103.11.192.133

Оюунболд сайхан барилддаг бөх шүү. Энэ сайхан бөхийг Монгол бөхийн дэвжээн дээр ингэж ганцаардуулж шахах ямар учир байгаа юм бол. Үндэсний бөх бол их спорт биш зүгээр л үндэсний наадам шүү дээ. энэ допинг энэ тэр гэсэн элгийн юмаа болимоор юм. Үндэсний соёлын нэг дархлаагаа ингэж түмний шившиг болгож сүйтгэж байгаа нь утгагүй тэнэглэл гэлтэй. Энэ дээр МҮБХолбооныхон маань зөв шийдэл олоосой. Оюунболд гэдэг хүний эрх нэр төрд маш муухай халдаж байна. Залуу арсландаа аврага цолыг нь олгооч ээ.

Avatar

Зочин 2021-11-09 72.196.192.250

Undurhaanii orig mangar teneg yumaa daa, chi hu !

Avatar

Зочин 2021-11-09 103.80.210.183

бүх бөх нэртэй сэвсний тулам ямар нэг хэмжээгээр хий нэмэх хүчлүүр хэрэглэж байгаа. тэхээр бөхийг бол зүгээр л сайн дурын болгоод бай шанг нь багасга. цол өгөхгүй бол.

Avatar

Зочин 2021-11-09 202.126.89.210

ЭНЭ ОЮУНБОЛД УГ НЬ ИХ САЙХАН ХУРДАН ШУУРХАЙ ДАЙЧИН ҮЗҮҮШТЭЙ БАРИЛДААНТАЙ БӨХ. АРХИ ДОПИНГ 2-Т АЛУУЛААД ДУУСЛАА ДАА. АНХ ТҮРҮҮЛДЭГ ЖИЛ ТЭРХЭН ҮЕДЭЭ ХЭДЭН ТОМ ЦОЛТОЙ БӨХЧҮҮДИЙГ БУЛЬДОЗЕР ШИГ Л ДАЙРСАН ДАА. ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭ ҮНЭН БАЙДАГ БОЛ ОЮУНБОЛДЫН ҮНЭН ХҮЧ НЬ ТЭР Л ДЭЭ ДОПИНГГҮЙ ҮЕДЭЭ. ТЭГЭЭЛ АРХИ УУГААЛ НОХОЙН ЗАМААР. ХАЙРАН ЭР БЯР.

Avatar

Зочин 2021-11-09 192.82.82.48

Ховдынхон бас допингчид болохнээ

Avatar

ter 2021-11-09 66.181.191.55

ONOOLTIIG HARSAN CHIN UNHEER HUCHTEI BOLDOG BOLOLTOI SHUU…………..

Avatar

Зочин 2021-11-09 139.5.217.164

Оюунболд туйлын хариуцлагагүй байна даа. Өмнөх хэрэглэсэн допинг нь гараагүй, бие нь цэвэршээгүй байсан байх. Түүнээс дахиж хэрэглэмээргүй юм

Avatar

Зочин 2021-11-09 150.129.141.79

Допингийн шинжилгээнд цуг орно гээд шахаад байсан далдуур хорлосон юм бишүү

Avatar

Badarch taxar 2021-11-09 64.119.24.21

Допингоо ууснаа мэдсээр байж шинжэлгээ агч байдаг оюунболд мөн тэнэг хүн ээ !

Avatar

Зочин 2021-11-09 103.26.194.182

Hahaha chi yag hellee

Avatar

Зочин 2021-11-09 66.181.161.19

Хаха яг үнэн

Avatar

Иргэн. 2021-11-09 192.82.91.84

Содномдорж хоёулаа олны нүдэн дээр шинжилгээ өгье гээд улалзуулж байгаад хамт өгөө биз дээ..Оюунболд тэр үед халгаад байгаа нь мэдэгдэж байсан.Шудрага бу шуналтай хогийг Содэом шиг л улалзуулж байх хэрэгтэй.Тэгээд ч Оюунболд одоо гуя шуугдаж цоохортоод допинг их мдсэнийх нь гор ил гарчихаад байна л дөа.

Avatar

Зочин 2021-11-09 66.181.161.124

Илэрдгүй допин гээл зарсан хүн нь шаачаа биз. Мань мангар итгээл уучаа биз

Avatar

Зочин 2021-11-09 66.181.180.116

Ховд, Хэнтий хоёр зохион байгуулалттай хэрэглэдэг юм биш үү?

Avatar

Зочин 2021-11-09 203.91.115.49

Ховдынхон хуйгаараа допинг хэрэглэдэг нь ч юув дээ. Юм болгонд өлөн ханддаг хачин улс юмаа.

Avatar

Зочин 2021-11-09 66.181.161.38

Ховдын бүр 4 бөх шөвгөрсөн шүү, 2-с нь допинг илэрч.
Хуйгаараа энэ тэр гээд солиороод байх юм байхгүй шүү.

Avatar

Иргэн 2021-11-09 192.82.91.59

Мягмарсүрэн гэдэг нөхөр Ховдынхыг допингд дажгүй сургаж байгаа юм байна.

Avatar

Зочин 2021-11-09 150.129.142.232

Допинг удаан хэрэглэбэл биенээс нь гарахаа больчихдог байх өө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж